Хүйтний эрч чангарсан өдрүүдэд нийслэлийн иргэдэд тулгарч буй хамгийн том асуудал нь нийтийн тээврийн хүртэмжийн асуудал байдаг. Өвлийн хүйтэн өдрүүдэд иргэд гадаа 30 минутаас хоёр цаг хүртэл хүлээж хөлдөх шахам зогсож хүйтэн автобусанд сууж байгаад иргэд бухимдалтай байна.
Иргэдийн зүгээс нийтийн тээврийн хүртээмж нэмэгдүүлэх болоод парк шинэчлэл хийх шаардлагатай. Мөн шатахууны нөөцгүй улмаас цөөн тооны автобусаар үйлчилгээ үзүүлж байна хэмээн ярьж байсан юм.
Энэ талаар бид Нийслэлийн нийтийн тээврийн газрын Техник, технологийн хэлтсийн дарга Ц.Батсууриас тодрууллаа, “Нийтийн тээврийн газарт үйлчилгээнд явах бүртгэлтэй нийт 1285 автобус бий. Үүнээс өдөрт 940-950 автобус чиглэлийн дагуу үйлчилгээ үзүүлж байна. Шатахуунгүй улмаас нийтийн тээвэр цөөн тоогоор гарч байгаа гэдэг нь худлаа.
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлууд үе шаттайгаар явагдаж байгаа. Сүүлийн хоёр жилд 139 автобус парк шинэчлэл хийгдсэн байна. Энэ жилийн хувьд 91 автобус ирсэн тодорхой төсвийн боломжоор шинээр автобус нийлүүлэгдэнэ. Тухайлбал энэ сардаа багтаад хүүхдийн 50 ширхэг автобус ирнэ. Харин оны дараа БНХАУ-аас шинээр 200 гаруй автобус хуваарийн дагуу нийлүүлэгдэнэ.
Автобусны насжилтын хугацаа 10 жил байх ёстой covid-19-ийн нөхцөл байдал эдийн засгийн хүндрэлээс хамаараад хугацааг хоёр жилээр сунгаад байна. Үүнээс шалтгаалан насжилт дууссан учир тодорхой хэмжээний эрсдэл үүсэж засвар үйлчилгээ хийж байгаа. Энэ жилийн хувьд 480 гаруй автобусны ашиглалтын хугацаа дуусаж байна. Эдгээр насжилт өндөртэй автобусны хувьд шинэчлэл хийгдээгүй улмаас зайлшгүй засвар хийгдээд явахаас өөр арга байхгүй. Цаашид шинээр ирэх автобусыг Монгол Улсын нөхцөлд тохирсон, иргэдийг дулаан байлгах үүднээс паар болоод техникийн бусад үзүүлэлтийн дагуу нийлүүлэлт хийгдэнэ. Одоогоор Евро стандартын шаардлагад нийцүүлэн худалдан авч байна.
Б.НАРАНГОО
Холбоотой мэдээ