Сувд сүйт бүсгүйн гоёл

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Сувд сүйт бүсгүйн гоёл

Сувд олон зууны турш үнэт эдлэлд хэрэглэж ирсэн бөгөөд  хамгийн үнэтэйд тооцогддог.  Бусад үнэт чулуунаас ялгаатай нь сувд далайн нялцгай биетэн хясаанаас гаргаж авсан органик  эд юм.

Сувдтай холбоотой маш олон уламжлал ёс байдаг.  Сувд маш олон түүхэн үйл явдал дагуулдаг гэдэг.  Сувд хамтатгах болон мэлхийн ордныхны  бэлгэдэл юм. Эрт дээр цагт тэнгэрийн нэг дусал нулимс газарт унасан нь сувд болон хувирч, хясааны зүрх болсон гэдэг домог бий.  Тиймээс сувдыг сарны нулимс гэж нэрлэдэг. Харин цаг хугацааны  явцад  сувд  цэвэр ичимтгий байдлын бэлгэдэл болж, сүйт бүсгүйн гоёл, чимэглэлд хэрэглэгдэх болсон юм.

Сувдны нөлөө

    * Урам зоригийг бадрааж, бусдад сайн энерги дамжуулна.
    * Амжилт, эд баялаг авчирна.
    * Гоо үзэсгэлэн болон тайван байдлын аураг бий болгоно.
    * Ходоод, хоол боловсруулалтыг сайжруулж, стрессийг зайлуулна.
    * Анхаарал төвлөрүүлж, бясалгал хийхэд хэрэглэнэ.

   
О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж