"Шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг боллоо | News.MN

"Шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

"Шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

"Шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Монголын Олон Улсын Арбитраас санаачлан Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхимтай хамтран "Шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх нь" сэдэвт хэлэлцүүлгийг МҮХАҮТ-ын Их танхимд 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх ажиллагаа болох арбитр, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн орчны практик, ололт, амжилт, тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох, мөн хуулийн байгууллагын ажилтан, албан хаагч, хуульч, өмгөөлөгч, судлаачдад маргаан шийдвэрлэхтэй холбоотой мэдээллийг хүргэж, бодлого тодорхойлох, олон нийтэд шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааны мэдлэгийг нэмэгдүүлэхэд оршиж байна.

Тус хэлэлцүүлгээр дараах сэдвүүдээр ярилцлаа.

  • Монгол Улсын хэмжээнд Шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бодлого
  • Шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэхэд шүүхийн оролцоо, арбитрын шийдвэрийг баталгаажуулан, хүлээн зөвшөөрөхөд тулгамдаж буй асуудал
  • Эвлэрүүлэн зуучлалын харилцаанд тулгамдаж буй асуудал
  • Нотариатын мэдэгдэх хуудасны гүйцэтгэлийг баталгаажуулахад тулгамдаж буй асуудал
  • Шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх нь
  • Public order буюу нийтийн дэг журам, гадаад орны арбитрын шийдвэрийг биелүүлэх нь
  • Арбитрын шийдвэрийг биелүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэн хөгжүүлэх шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсад хувийн эрх зүйн шинэтгэлийн тухай ярьж, бизнесийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн орчныг сайжруулах, түүний үр өгөөжийг дээшлүүлэх нэн тэргүүний зорилго болоод байгаа билээ. Тус хэлэлцүүлгийн үр дүнд дэлхийн олон оронд түгээмэл хэрэгжиж байгаа бизнесийн маргааныг шүүхийн бус журмаар буюу цаг хугацаа, зардал хэмнэсэн арбитр болон эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэдэг арга барилыг дэлхийн стандартад нийцүүлэн хөгжүүлэхэд бид бүхний хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж