Загвар өмсөгч О.Билгүүн инстаграмаар дамжуулан 450 доллар оруулаад 2000 доллар болгож үржүүлээд авах боломжтой хөрөнгө оруулалтын талаар мэдээлжээ. Энэ мэдээлэл нь цахим хуудаснаа хүмүүсийн итгэлийг далимдуулан залилах гэмт хэрэгт уруу татаж байна хэмээн олны шүүмжлэлд өртөөд буй. Энэ талаар хоёр талын эх сурвалжаас тодруулснаа хүргэе.
О.Билгүүн "Бид БНХАУ-ын крипто зах зээл дээр хүч түрэн гарч ирж буй шинэ төрлийн блокчэйн платформ дээр суурилсан крипто төслийг Монголын зах зээл рүү оруулж ирээд ажиллаж байна. Энэ нь TURING SMART CHAIN (TSC) гэдэг блокчэйн платформ юм. Уг платформ маань төвлөрсөн бус удирдлагын тогтолцоотой буюу DAO ( decentralized autonomous organization) юм. DAO гэдэг тухайн төслийн ард хэн нэг тухайлсан этгээд хуулийн этгээд байж бүх зүйлийг удирдаж шийддэг зүйл биш юм. Өөрөөр хэлбэл энэ төсөлд хөрөнгө оруулж хүн бүр энэ төслийн эзэн буюу хувьцаа эзэмшигч гэж ойлгож болно. Уг платформ маань БНХАУ -д үүсч 3-4 жилийн хугацаанд тогтвортой хөгжүүлэлт хийгдээд явж байгаа юм. Энэ TSC -ийн нийт хэрэглэгчийн тоо одоогийн байдлаар 3,150,000 хаяг бүртгэлтэй байна. Хаягийн тоо нь өдөр 10,000 аар нэмэгдэж байна. Энэ бүх тоо баримтыг тухайн блокчэйний скан дээр харж болно. Энэ блокчэйн нь одоогоор ETHEREUM-ийн ERC-20, TRON –ны TRC-20 сүлжээг ашиглаж байна.
Хятадуудын хийж буй тооцооллоор одоо өсч буй хаягийн өсөлтийг томьёолж үзээд энэ өсөлтийн хурдаараа явахад Хятадын цагаан сар болох үед нийт хаягийн тоо 10,000,000 -д хүрнэ гэж байгаа юм байна. Тэгэхээр энэ маань манай дотоодын крипто маркет шиг маш бага эзлэхүүнтэй буюу нэг төсөл дээр 1 мянгаас 5 мянга хүрэхтэй үгүйтэй цөөхөн тооны хэрэглэгчийн тухай ойлголт биш юм. Нөгөө талаас энэ дэлхийн хамгийн их хүн амтай, хүчирхэг эдийн засагтай, хөрөнгө оруулалтын сэтгэл зүй суучихсан тэр хүмүүсийн бий болгоод дотооддоо тэлэлт үүсгэж байгаад дэлхийд гарч ирж байгаа маш том платформын тухай ойлголт юм. Үүнийг дотоодын элдэв луйврын замаар хийсэн бусад төрлийн крипто төслүүд болон элдэв пирамид понзитой харьцуулж харлуулж байгаа нь харамсалтай байна. Энэ төсөл маань Индонез, Итали, Өмнөд Солонгос, Малайз зэрэг улсууд гараад хөгжөөд явж байна. Бид мэдэхгүй зүйлээ ямар ч судалгаагүйгээр мушгин гуйвуулж харлуулж байдаг, аливаа асуудалд өөрийн судалгаа мэдээлэлгүйгээр шууд харлуулж буй нь тоогүй хэрэг юм. Нэгэнт дэлхийн хамгийн их хүн амтай зээл дээр нэгэнт үүсч хөгжөөд маш их хэмжээний хөрөнгө мөнгөний төвлөрөл бий болчихсон тэр тос мөнгөний сан (Pool) -с бидний хэдэн цөөхөн Монголчууд ороод ашиг олж хүртье гэсэн юм.
Энд бид хэзээ ч хэнээс ч нэг цент ч авахгүй. Хөрөнгө оруулж байгаа хүн маань өөрийн хөрөнгийг 1 төгрөг ч бусдад гаргаж өгөлгүйгээр өөрөө удирдана. Түүнээс элдэв прамид, понзи шиг хүн элсүүлж нэгнийхээ мөнгийг өөртөө авч тэрийг ашиг гэж томьёолох зүйл биш юм. Бид зөвхөн ийм сайхан боломж байна. Үүнийг хийх ажиллах аргачлал нь ийм байна. Хэрэв та хөрөнгө оруулах бол юун дээр анхаарах, ямар сэтгэл зүйтэй байх гээд санхүүгийн болон хөрөнгө оруулалтын мөн түүнчлэн крипто маркетын талаар бүхий л мэдээллийг бүтэн хичээл лекц болгож мэргэжлийн хүмүүсээр заалгаж өгч байна. Түүний дараа сонирхсон хүмүүс маань тухайн төсөлд орох үгүйгээ өөрсдөө шийдэж шийдвэрээ гаргаад явж байна. Дахин сануулж хэлэхэд бид хэзээ ч хэний ч мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлж аливаа хөрөнгө босгож байгаа зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Гагцхүү энэ платформ дээр хэрхэн хурдтай ажиллаж өөрийн хөрөнгийг өсгөж болох бусад боломжуудыг бид нэг бүрчлэн маш сайтар ойлгуулахын төлөө хичээн ажиллаж байна. Энэ төсөлд орсон хүн бүхэн оруулсан хөрөнгөө өсгөх боломжтой. Гадуур сошиал орчинд тараад байгаа шиг элдэв пирамид понзи хууль бус зарчмаар явж байгаа зүйл огт байхгүй. Ер нь бид үнэт цаасны зах зээлд болон бусад төрлийн уламжлалт аливаа бизнесийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтаа хийдэг.
Түүний дараа тухайн хувьцааны үнэ өсөх эсхүл тухайн бизнесийнхээ ашиг орлогыг хурааж тодорхой цаг хугацааны дараа өөрийн зорилго хүссэн ашгийг олж авдаг. Түүнтэй эгээ адил. Өөрөөр хэлбэл та ямар нэг бараа бүтээгдэхүүнийг зах зээл дээр худалдан борлуулахад та худалдан авагчийг хайж олох хэрэгтэй биздээ? Та хурдан бараагаа худалдахыг хүсвэл олон худалдан авагчийг олж илүү хурдтай ажиллах зайлшгүй шаардлагатай болно. Хэрэв та залхуу бол таны олох ашиг орлого танд удаж байж л орно. Яг үүнтэй адил таны оруулсан хөрөнгө баталгаатай өснө та юу ч хийхгүй байсан та оруулсан хөрөнгийнхөө өгөөжийг хүртэх л болно. Энэ бол баталгаатай зүйл. Бас нэг онцгойлж хэлэх зүйл бол танаам зөвхөн нэг удаагийн л хөрөнгө оруулалт шаардах бөгөөд танаас дахин дахин хөрөнгө оруулахыг шаарддаггүй гээд яриад байвал маш олон давуу тал илүү олон бодит боломжийн талаар бид ярьж болно. Бид уг платформ дээрх зөвхөн ганц хэсэг дээрх боломжийн тухай л энд ярилаа. Өөр маш олон олон боломжууд бий. Тиймээс та бүхэн бүхэн элдэв худал хуурмаг мэдээлэлд авталгүй үнэхээр сонирхож байгаа бол бидэн дээр ирээд үнэн зөв бодит мэдээллийг авна уу" гэсэн юм.
Уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга хошууч Г.Мөнхбаяраас тодруулахад "Загвар өмсөгч О.Билгүүнтэй холбоотой асуудал цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. Түүний хувьд БНХАУ-ын нэгэн компанид хөрөнгө оруулах чиглэлээр мөнгөн төвлөрөл үүсгэсэн гэх мэдээлэл байна" гэв.
Холбоотой мэдээ