Аваргуудын эсрэг цаасан дээрх хамгийн хүчирхэг баг

Хуучирсан мэдээ: 2022.12.01-нд нийтлэгдсэн

Аваргуудын эсрэг цаасан дээрх хамгийн хүчирхэг баг

Аваргуудын эсрэг цаасан дээрх хамгийн хүчирхэг баг

Монголын үндэсний сагсан бөмбөгийн дээд лиг өнөөдөр/2022.12.01/ нээлтээ хийнэ. Нэг тэрбум төгрөгний шагналын сантай тус лигт энэ улирал 10 баг өрсөлдөнө. Энэ улирал зарим багууд өнгө төрх, бүрэлдэхүүнээ шинэчилсэн бол зарим нь тарж, тэдний оронд шинэ багууд байгуулагджээ. Өнөөдөр нээлтийн өдөр эмэгтэй нэг, эрэгтэй хоёр тоглолт “UG” аренад болно. Онцлох тоглолт гэвэл өнгөрсөн улирлын финалд учраа таарсан Хасын Хүлэгүүд, Эрдэнэтийн Уурхайчид багууд хүчийг үзнэ.

Аваргаа хамгаалагч Хасын Хүлэгүүд улирлын завсарлагаанаар сайн ажиллаж, бүрэлдэхүүндээ хэд хэдэн өөрчлөлтийг хийсэн. Тэд Архангайгаас А.Анандыг, Танангаас С.Мөнхбаатарыг тус тус нэгтгэжээ. Гэхдээ өнгөрсөн улирлын финалд чухал үүрэгтэй тоглосон Т.Цогбадрахыг Тэнүүн Өлзий руу явуулсан аж.

Мэдээж энэ багийн гол цөм болсон Б.Билгүүн, О.Сэргэлэн нар дахин хамтдаа шинэ аяллаа эхлүүлж байна. Тэднийг тойроод лигийн бүх цаг үеийн шилдэг шидэгчдийн нэг Ц.Азбаяр, хамгаалалтын “мангас” Т.Мэндбаяр, лигийн шилдэг төвийн тоглогчдын нэг С.Эрдэнэдалай, шигшээ багт дуудагдсан Г.Насанжаргал, А.Ананд, туршлагатай С.Өрнүүнбилэг нар бий.

Улирлын дундуур Хүлэгүүдийг ямар байрлал дээр легионер тамирчин авчрах бол гэсэн хүлээлт бий. Ямартай ч аваргуудын бүрэлдэхүүн хүчирхэг харагдаж байна.

Тэгвэл тэдний эсрэг өнөөдөр Эрдэнэтийн Уурхайчид тоглоно. Мөн л зуны завгүй өнгөрүүлж, багийнхаа өнгө төрх, бүрэлдэхүүнийг зоригтой шинэчилсэн баг. Ерөнхийдөө цаасан дээрх лигийн хамгийн хүчирхэг баг гэхэд ч буруутгахгүй. Т.Санчир, Г.Баттөр, Э.Дорж-Арилд, Н.Золжаргал, А.Бямбадорж гээд лигийн хуучин бууны хугархайнуудаас гадна О.Энхбаатар, Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй өсч буй одууд цуглажээ. Ийм хүчирхэг бүрэлдэхүүнтэй багийг Василлис Фрагкиас хэрхэн тоглуулахыг харах л үлдлээ.

Уурхайчид энэ зуны хамгийн том найрааг хийсэн гэхэд хилсдэхгүй. Тарсан Этүгэнээс өнөө цагийн шилдэг холбон тоглогчдын нэг Г.Баттөрийг элсүүлээд зогсохгүй өнгөрсөн улирлын шилдэг хамгаалан тоглогч О.Энхбаатарыг Архангайгаас багтаа нэгтгэсэн нь фэнүүдийг нь баярлуулсан. Үүнээс гадна тэдний сэлгээнд сонголт арвин байна. Г.Ган-Эрдэнийн дүү өнгөрсөн улирал Тэнүүн Өлзийд хүчин зүтгэсэн Г.Болор-Эрдэнэ, Хүлэгүүдийн шилдэг шидэгч байсан Э.Мөнхбаяр, лигийн будагтай талбайд олон жил хүч үзэж буй О.Очирбат гээд л дурдаад байвал дуусахгүй олон давуу тал бүрэлджээ. Мөн Пендарви Уиллиамс гэх легионер тамирчин хэдийнэ багтайгаа нэгдэж, бэлтгэлжилт нь сайн байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж