Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар 2023 оны нийслэлийн төсвийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд хамгийн их хэл ам дагуулж буй Сэлбэ гол төсөлд санхүүжилт олгох боломжгүй гэдэг шийдвэрийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгээс өнөөдөр /2022.12.01/ гаргажээ. Тиймээс Сэлбэ голыг тохижуулах төсөл хэрэгжих боломжгүй болж байгаа аж. Уг төслийн удирдагчаар жүжигчин Б.Цэцэг ажиллахаар сонгогдоод байсан юм.
Төслийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн 2023 оны төсөвт 3.1 тэрбум төгрөг тусгаад байсан ч илүү хэрэгтэй төсөлд хөрөнгийг зарцуулах шаардлагатай гэж үзжээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ