Мадрид дахь Украины элчин сайдын яаманд дэлбэрэлт болжээ | News.MN

Мадрид дахь Украины элчин сайдын яаманд дэлбэрэлт болжээ

Мадрид дахь Украины элчин сайдын яаманд дэлбэрэлт болжээ

Мадрид дахь Украины элчин сайдын яаманд дэлбэрэлт болжээ

Испанийн Мадрид хот дахь Украины элчин сайдын яаманд  дэлбэрэлт болсноос нэг ажилтан гэмтсэн талаар мэдээлжээ. Элчин сайдад хаягласан илгээмжийг хүлээн авсан ажилтан дэлбэрэлтийн улмаас хөнгөн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн аж.

Тэсрэх бөмбөг бүхий илгээмж Украинаас Испани улсад суугаа элчин сайд Серхил Похорелцевт хаягласан байсныг Мадридын цагдаагийн газраас мэдээлэв.

Үүнээс гадна өөр нэг тэсрэх бөмбөгийг Арагон муж дахь зэвсгийн үйлдвэрт аюулгүй болгосон аж. Хоёр дахь бөмбөг ирсэн Арагон мужийн албан тушаалтан  Роза Серрано  "Дугтуй дээрх буцах хаяг нь ижил е-мэйлтэй байсан" гэж "SER"-д ярьжээ. Тэсрэх бөмбөгүүдийг Украинаас илгээсэн гэж хардаж байна гэж Роза Серрано мэдэгдсэн байна.

Хоёр дахь тэсрэх бөмбөгийг хаяглан илгээсэн зэвсгийн фирмийн нэрийг Серрано зарлаагүй.  Гэхдээ Испанийн хэвлэлүүд мэдээлэхдээ, Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэхийн тулд Украин руу илгээсэн пуужин харвагчийг үйлдвэрлэдэг фирм гэсэн байна. 

НАТО-гийн гишүүн Испани улс нь Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэлд туслах зорилгоор Украин руу цэргийн техник илгээсэн. 

Украины элчин сайдын яам Мадридын зүүн хойд хэсэгт орших Хорталеза дүүрэгт байрладаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

оноч 2022-12-01 202.5.205.34

Ер нь бол энэ дайн дэлхий дахинд сөргөөр нөлөөлж байна. Гэвч дайнаас ашиг хүртэгч үргэлж байсан. 1-р дайны ашиг хүртэгч нь АНУ, 2-р дайны ашиг хүртэгч нь Өмнөд Америк, Солонгосын дайны ашиг хүртэг нь Япон, Вьетнамын дайны ашиг хүртэгч нь Сингапур, 1990 оны ойрхи дорнодын дайны ашиг хүртэгч нь Ираны хоригоос Турк гэдэг улс G20-луу орж ирсэн. Нөгөө талд үргэлжилсэн хоригт байсан Иран, Хойд Со, Хятад зэрэг улсууд хоригоос бие даасан технологи хийдэг улс болж гарч ирсэн нь цөм, пуужин дээр харагдана

Avatar

оноч 2022-12-01 202.5.205.34

Украйны дайны ашиг хүртэгч нь АНУ, Хятад, ойрхи дорнод байх магадлал өндөр, хохирогч нь Европ, Орос, Украйн, Япон байх магадлалтай харагдаж бна. Гол нь энергийн үнийн өсөлт нь Европ хэдийгээр баян болохоор даагаад гарах ч ЖДҮ-г бол арчиж хаяж бна. Энэ байдал ирэх онд ч үргэлжилнэ. Ард нь ЖДҮ унаснаар ЭЗ-н хохирол амсана. АНУ бол энергийн хувьд хараат бус учраас бүр ашиг олно. Ер нь товчдоо, энерги үйлдвэрлэгч, экспортлогчид хожно. Монгол уг нь экспортлогч ангилалд бгаа. Энергийн үйлдвэрлэлээ…

Avatar

оноч 2022-12-01 202.5.205.34

Монгол улс бид яах вэ гэдэг чухал болохоос энд хэн нэгний талд орж далдагнаж байгаа улс далд ороорой. Дайнд хэн ялах вэ гэх гээд байгаа бол Дайныг сунжруулснаар Орос хэрэв өөрсдөө даагаад гарвал ялах магадлал байгаа. Европ, Орос 2-ийн хэн нь дааж гарах вэ гэдэг дээр дайны ялалт яригдах гээд бна. Украйн бол өөр дээрээ дайн дуудаж, хэт бардаснаас анхнаасаа ялагдчихсан. Орос ялж чадаагүй учраас ялагдсан байдалтай бна. Гэхдээ, цааш энэ өвлийн дараа ирэх жил тэсэж гарсан нь ялна. Байдан, Макрон 2 ..

Avatar

Зочин 2022-12-01 202.5.205.34

Байдан Макрон 2 тоглоомыг цааш үргэлжүүлэн ирэх хавар гэхэд Орос даах эсэхийг харна гэдгээ зарлачихлаа. Европ даагаад гарна гэсэн бардамнал байх шиг бна. Гэхдээ, Франц талдаа наагуур Герман болон бусад 50:50-тай яахаа шийдэж чадахгүй бна. Гэхдээ, гүрийгээд хавар хүргэх бх. Бид энэ хооронд энергийн үйлдвэрлэлээ бүх түвшинд хараат бус болгох алхамаа хийвэл бид ашиг хүртэгч болж хувирна. Яаж ажиллахаас бүх юм хамаарна. Ил ярьдаг асуудал уг нь биш. Орос, хятадын троллууд эсрэгээр ажиллаж эхлэнэ…

Avatar

Иргэн 2022-12-01 139.5.216.140

Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэхийн тулд ….. гэдэг сонин бантан хутгасан өгүүлбэр байна даа

Avatar

ЗОЧИН 2022-12-01 66.181.185.130

ЭНЭ ҮЙЛДЛИЙГ ХИЙСЭН ЭЗЭН НЬ ТОДОРХОЙ. Украйнчууд гэж хэлнэ.УКРАЙНЧУУД ПОЛЬШИЙН 2 ИРГЭНИЙГ БӨМБӨГДСӨН . ОУАЭХАБ шалгалт хийж байхад УКРАЙНЧУУД АЦСыг бөмбөгдөж л байсан.Саяхан ОУАЭХАБ хяналт тавьж байхад ч бөмбөгдөөд нөгөө байгууллага нь хэн бөмбөгдөөд байгаад хариуцлага тооцно гэснээс болж украйнчууд бөмбөгдөх өө багасгасан даа .ЕР нь НАТО г л дайн татан оруулчих сонирхолтой ЖҮҮД шүү дээ.

Avatar

Зочин 2022-12-01 202.126.88.204

муусайн оросууд зивүүн шд

Avatar

Ovgon 2022-12-01 122.201.21.189

Оросын фашистуудын хийсэн ажил

Avatar

Зочин 2022-12-01 202.126.90.139

Оросыг буруутгах гэж америкчууд зохион байгуулсан байхыг үгүйсгэхгүй.

Avatar

Зочин 2022-12-01 103.57.95.190

ОХУ-ын эсрэг барууны харгис хүчний өдөөсөн дайн, эдийн засгийн хоригийн улмаас барууны бүх оронд эдийн засгийн хүчтэй уналт ,имфляц болж,юмны үнэ өсч,ард иргэдийн амьдрал хүндэрч байна.Гэтэл үүнийг үл харгалзан ,иргэдээ хохироож барууны орнууд Украин рүү з****г техник хөрөнгө мөнгө чулуудаж дайныг улам өрдөж галдсаар байна.Үүнийг эсэргүүцэх хөдөлгөөн орон бүрт идэвхжиж байгаа.Үүний л нэг илрэл биз.

Avatar

Зочин 2022-12-01 103.57.94.50

Чи байнаа хө, хошного толгой хоёроо солиод зүүчихвэл одоогийнхоосоо арай дээр болно доо !

Avatar

Зочин 2022-12-01 5.71.229.235

дахиад уу?…. эртээр чамайг хэлэхээр чинь сольчихсонш дээ

Avatar

Зочин 2022-12-01 202.126.90.116

толгой ХОШНОГО 2 оо больчихсон гэж байна.Харин одоо ЧИ өөрөө СОЛИОД ҮЗЭХ ЮМ БИШ ҮҮ 103.57.94.50 аа

Avatar

Зочин 2022-12-01 64.119.25.5

Орос а л у у р ч и дад сэтгэхгүй муу юм гэж алгаа.хүн алж болох бүх аргыг хэрэглэдэг муу ёрын н о в ш н у у д юмдаа.

Avatar

Зочин 2022-12-01 166.194.136.29

Оросууд гэж хүрз барьсан х***а нараас дор муухай үмхий санаатай хүмүүс шд…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж