Мадрид дахь Украины элчин сайдын яаманд дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.01-нд нийтлэгдсэн

Мадрид дахь Украины элчин сайдын яаманд дэлбэрэлт болжээ

Мадрид дахь Украины элчин сайдын яаманд дэлбэрэлт болжээ

Испанийн Мадрид хот дахь Украины элчин сайдын яаманд  дэлбэрэлт болсноос нэг ажилтан гэмтсэн талаар мэдээлжээ. Элчин сайдад хаягласан илгээмжийг хүлээн авсан ажилтан дэлбэрэлтийн улмаас хөнгөн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн аж.

Тэсрэх бөмбөг бүхий илгээмж Украинаас Испани улсад суугаа элчин сайд Серхил Похорелцевт хаягласан байсныг Мадридын цагдаагийн газраас мэдээлэв.

Үүнээс гадна өөр нэг тэсрэх бөмбөгийг Арагон муж дахь зэвсгийн үйлдвэрт аюулгүй болгосон аж. Хоёр дахь бөмбөг ирсэн Арагон мужийн албан тушаалтан  Роза Серрано  "Дугтуй дээрх буцах хаяг нь ижил е-мэйлтэй байсан" гэж "SER"-д ярьжээ. Тэсрэх бөмбөгүүдийг Украинаас илгээсэн гэж хардаж байна гэж Роза Серрано мэдэгдсэн байна.

Хоёр дахь тэсрэх бөмбөгийг хаяглан илгээсэн зэвсгийн фирмийн нэрийг Серрано зарлаагүй.  Гэхдээ Испанийн хэвлэлүүд мэдээлэхдээ, Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэхийн тулд Украин руу илгээсэн пуужин харвагчийг үйлдвэрлэдэг фирм гэсэн байна. 

НАТО-гийн гишүүн Испани улс нь Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэлд туслах зорилгоор Украин руу цэргийн техник илгээсэн. 

Украины элчин сайдын яам Мадридын зүүн хойд хэсэгт орших Хорталеза дүүрэгт байрладаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж