УИХ-ын дарга Г.Занданшатар ангийн нөхдөө зэмлэв

Хуучирсан мэдээ: 2022.12.01-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Г.Занданшатар ангийн нөхдөө зэмлэв

УИХ-ын дарга Г.Занданшатар ангийн нөхдөө зэмлэв

УИХ-ын чуулганы хуралдаанд гишүүдийн ирцтэй холбоотой цөөнхийн гишүүд шүүмжилсэн байр суурь илэрхийлсэн бол УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдэд хандан хатуу үг хаяглав. Тэрбээр “Газрын тухай багц хууль хоёр удаа хойшиллоо. Та бүхэнд хандаж хэлэх үг байна. Та нөхдийг сургах номлох магтах зэмлэх гээгүй. Хуралдаа идэвхтэй оролцож ажилламаар байна. Арваннэгдүгээр сарын ирцийн мэдээгээр Ш.Адьшаа, П.Анужин, Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Б.Бейсен, Г.Ганболд, Н.Ганибал, Б.Жаргалмаа, С.Чинзориг, Б.Энх-Амгалан, Ч.Ундрам нарын гишүүд нэг ч удаа хоцроогүй, таслаагүй, чөлөө аваагүй, гадаад, орон нутагт аваагүй байна.

Гэтэл арваннэгдүгээр сарын нийт долоон хуралдааныг 1-7 удаа тасалсан зургаан гишүүн байна. Хуралдаанаас хоцорсон 30 гаруй гишүүн байна.

Арванхоёрдугаар сарын жилийн дүнгээр эдгээр гишүүдийг нийтэд зарлаж мэдээлнэ. Хуралдаанд хамгийн идэвхтэй оролцдог нь Ж.Батжаргал гишүүн байна. Хуралдаанд хоцроогүй, таслаагүй эцэс хүртэл нь сууж сонсдог. Гэтэл зарим нь асуулт асуугаад гараад явчихдаг. Сүүлийн жилүүдэд ирц сайжирч чуулган цагтаа эхэлдэг болсныг бахархан тэмдэглэж байсан. Нэг цаг орчим хоцордог 2012 он хүртэлх практикийг халлаа гэж тэмдэглэж байсан. Гэтэл сүүлийн хоёр долоо хоног олон гишүүн гадаад дотоод явж өвчтэй чөлөөтэй байсан.

Тасалсан шалтгаанаас болоод УИХ-ын чуулган 30 гаруй минутаар хоцрох санал хураалт саатах, асуудал хойшиллоо. Газрын тухай хууль буюу маш чухал хууль хэлэлцэж байхад гишүүд чинь хаачсан юм бэ гэж цөөнхийн бүлгээс шаардсан. Ард иргэдээс тухайлбал “De fakto” Д.Жаргалсайхан иргэнээс “гишүүд чинь газрын наймаанд оролцсон юм уу, хуралдаа суу” гэсэн шаардлага тавьж байна. Ийм учраас хуралдаан хангалттай ирцтэй эхлэж, санал хураахад арав гаруй гишүүнтэй үлдсэн үзэгдэл гарлаа. Саналаа хэлчхээд өрөөндөө ороод буцаад дотоод сүлжээгээр хардаг сонгогчидтойгоо болон албаны уулзалт хийх цаг гаргадаг гишүүд байдаг. Гэхдээ арван хэдхэн хүн хууль хэлэлцэж байна гэж иргэд хараад байна. Хууль хэлэлцэхээс зугтаж буй гишүүдийг ямар ашиг сонирхлын зөрчилтэй вэ гэж нийгмийн сүлжээнд асуулт тавьж, надад шаардлага тавьж байна. Үүнийг зөв гэж харж байна.

Тиймээс хуралдаанд тогтмол биечлэн суух ёстой. Нийгэмд үлгэр дуурайлал харуулах хэрэгтэй. Хоосон маргалдах, баталгаагүй мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлэх хэт мэргэн хүн болох гэсэн нь парламентын нэр хүндийг унагааж байна. Гишүүд хэлэх үгээ урдаас сайн бэлтгэх хэрэгтэй. Бэлдээгүй зүйлийг дэмий ярьж цаг үрэх хэрэггүй. Нүүрсний хулгай, Хөгжлийн банктай холбоотой хэргийг шалгахыг ард түмэн шаардаж байна. Энэ чиглэлээр УИХ-ын түр хороо гарсан. Гурван гишүүн ахалж ажиллаж байна. Ард иргэд дээрх хорооноос үр дүн хүлээж байна. Нөгөө талаар маш олон хууль баталж байгаа. Хуулийн төслийн чанарт анхаарах хэрэгтэй. Газрын тухай хуульд ч гэсэн.

Хууль санаачлагчид дутуу төслөө УИХ учрыг нь олно биз хэмээн парламентын босго давуулж шиддэг байдлаа зогсоо. Эрдэмтдийн саналыг авах ёстой. Муу боловсруулсан хуулийн төслийн бөөс хуурсыг парламент түүх ёсгүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж