Misheel Walking Street: 2022 оны Монгол улсын аварга тогооч тодорлоо

Хуучирсан мэдээ: 2022.12.01-нд нийтлэгдсэн

Misheel Walking Street: 2022 оны Монгол улсын аварга тогооч тодорлоо

МАСТЕР ТОГООЧ НАР 2 ӨДРИЙН ТУРШ ӨРСӨЛДЛӨӨ

“Ulaanbaatar cup 2022” Монгол улсын аварга тогооч шалгаруулах 39 дэхь удаагийн халз өрсөлдөөн Misheel walking street-д болж өндөрлөлөө. Тогооч нарын авъяас чадвар, уран мэдрэмжийг шалгасан энэ удаагийн тэмцээнд нийт 400 орчим тогооч 15 төрлөөр өрсөлдсөн юм. Тэмцээнийг Монголын мастер тогооч, ОУ-ын шүүгч нар бүхий л үнэлэмжээр мэргэжлийн түвшинд шүүн дүгнэлээ.

2 жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээнийг зөвхөн ялагч ялагдагчаар бус танин мэдэхүйн, туршлага солилцсон, бусаддаа эерэг мэдээлэл өгдөг үр дүнтэй тэмцээн болохыг оролцогчид онцолж байсан юм.

ЭНЭ ОНЫ ТЭМЦЭЭНД 2 ТӨРӨЛ НЭМЭГДЖЭЭ

Ulaanbaatar cup 2022 нь гудамжны хоолны төрлийг шинээр нэмж, хөгжлийн бэрхшээлтэй тогооч нарыг тэмцээнд хамруулснаараа онцлог боллоо. Тиймдээ ч Street food бүхий 16 киоск ажилладаг Монголын анхны аялал жуулчлалын гудамж, Misheel walking street энэхүү арга хэмжээг дэмжин, хамтран зохион байгуулсан.

2022 оны эхний хагас жилийн байдлаар 73.7 мянган жуулчин манай улсад иржээ. Тэгвэл 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж аялал жуулчлалыг хөгжүүлэх олон талын арга хэмжээг авч ажиллахаа нийслэлийн засаг даргын тамгын газраас тэмцээний үеэр мэдэгдэв.

Монголын мастер тогооч нарын холбооны гүйцэтгэх захирал Р.Батбаатар:Тогооч хүний гол философи бол хамгийн сайхан сэтгэл буюу амьд амтлагч юм. Хоол хүнсээр дамжуулж хүнд хэрэгцээтэй, шаардлагатай амин дэм болон эрдэс бодис, илчлэг тэжээллэг бүхнийг нөхөж, орц найрлагыг нь тааруулан амттай чанартай тааламжтай болгон хүргэдэг хүмүүс бол энэ л хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарынхан, тогооч нар байдаг. Тиймдээ ч тэд цагаан халадтай байдаг хэмээн хэлж байлаа.

МОНГОЛЫН ТОГООЧ НАРЫН ТОО, ЗЭРЭГЛЭЛ ӨСӨЖ БАЙНА.

Монгол улсын “Аварга тогооч” шалгаруулах тэмцээнд 17-59 насны тогооч, сонирхогчид оролцож байгаа нь өмнөх жилүүдээс хол давсан өндөр тоо байв. Тэмцээний сийлбэрийн төрөл, амтлаг хоолны төрөл, бялуу урлаачдын төрөл зэрэгт хүн цөөн байдаг байсан бол энэ жил илүү олноор хүч түрэн орж ирж байгаа нь хоол үйлдвэрлэлийн салбар ямар чухал болох цаашлаад энэ салбар хэрхэн хөгжихийг илэрхийлж байна. Тэр дундаа эрэгтэй тогооч нар илүү ихээр нэмэгдэх болсон нь Монгол дахь энэ салбарын хувьслын нэг хэлбэр юм. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд 60’000 гаруй “Тогооч” эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байна.

МОНГОЛЫН ТОГООЧ НАР МОНГОЛ ХООЛОО ОУ-Д ҮНЭЛҮҮЛНЭ

2017 онд Монголын мастер тогооч нарын холбоо ТББ нь дэлхийн тогооч нарын холбооноос зохион байгуулдаг ОУ-ын тогооч нарын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг анх авчээ. Энэ хүрээнд “Их хааны нутаг, үүх түүх, хоолны зан заншилтай танилц” гэсэн утга агуулгатайгаар “Чингис хааны цом” хэмээх ОУ-ын уралдааныг санаачилж 2023 онд 3 дахь удаагаа зохион байгуулахаар зэхээд байна.

Тэд цаашид Монгол үндэсний хоол, зоог, идээ ундааг дэлхийн өвд бүртгүүлэх зорилготой байгаагаа тодотгон хэлж байсан юм.

МУ-ын мастер тогооч, ОУ-ын шүүгч Ж.Бүүвэйбаатар: Жил ирэх бүр тэмцээнд оролцогчдын тоо нэмэгдэж, мэдрэмж, ур чадвар нь ч улам бүр дээшилж байна. Тогооч нар бүхий л мэдлэг чадвараа шавхан оролцлоо. Монголчуудын хоол идээ ундаа, зоог гэдэг өөрөө Монголын өв соёл юм. Бид Монгол хоолоо хөгжүүлж, хамгаалж авч явж чадвал бүхий л өвчин эрсдлээс хамгаалж чадах юм шүү гэж хэллээ.

ТОГООЧ НАРТАА БАЯРЛАЛАА

Монгол үндэсний хоол зоогийг дэлхийд таниулах үйлсэд хувь нэмрээ оруулж яваа Монголын мастер тогооч нар ийнхүү мэдлэг ур чадвараа уралдуулж бие биенээсээ суралцан туршлага солилцсон үр өгөөжтэй өдрүүдийг өнгөрүүлж тэд Аваргаа тодрууллаа.

Ирэх онд зохиогдох “Чингис хааны цом” ОУ-ын тогооч нарын тэмцээний бэлтгэл болон зохион байгуулагдаж байгаа Улаанбаатар цом 2022-ийг дэмжин оролцсон компаниуд болон Мишээл групп ХХК, Мишээл вокинг стрийтийн хамт олонд баярласан сэтгэлээ илэрхийлэн энэ удаагийн үйл ажиллагааг өндөрлөсөн юм.

Misheel walking street нь жилийн аль ч улиралд тохиромжтой, дээврийн битүү шийдэлтэй тул хүйтэнд ч дотор арга хэмжээг хүссэнээрээ зохион байгуулах боломжтой хоолны гудамж юм. Хоол идэх үед хүн бүр аз жаргалыг мэдэрдэг тул хоол урлаач болсон Тогооч нартаа баярлалаа. Тэд бол амтлах мэдрэхүйн нандин холбоосийг бий болгогч төгс урлаачид билээ.

MISHEEL WALKING STREET: 8811-3280

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж