Бусдыг хуурч их хэмжээний хохирол учруулан залилсан Г.Өлзийдүүрэнд 5 жилийн ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2022.12.01-нд нийтлэгдсэн

Бусдыг хуурч их хэмжээний хохирол учруулан залилсан Г.Өлзийдүүрэнд 5 жилийн ял оноолоо

Бусдыг хуурч их хэмжээний хохирол учруулан залилсан Г.Өлзийдүүрэнд 5 жилийн ял оноолоо

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн Г.Өлзийдүүрэнг бусдыг хуурч их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Тэрбээр “Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа буюу 2016 онд иргэн Э-г нас барсныг далимдуулан компанийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авч залилсан гэж үзэн, тус компанийг буцаан шилжүүлж өгөхийг даалгаж 5 жилийн хорих ял оноолоо. Өмнө нь бид татан буугдсан Капитал банкнаас Г.Өлзийдүүрэн нь өөрийн хүү Ө.Цэнгэлтэй нийлж 10 сая евро, 870 сая төгрөгийн зээл авсан боловч уг зээлээ огт төлөөгүй байгаа бөгөөд хүү Ө.Цэнгэл нь оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байгаа талаар мэдээллэж байсан. Дээрх гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, ихээхэн хэмжээний нуун дарагдуулж, зувчуулсан эд хөрөнгийг Г.Өлзийдүүрэн, түүний төрсөн эгч болох “Эрдэнэзам” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Г.Оюунсүрэн болон хамаарал бүхий этгээдүүдээс нь гаргуулж бусдыг хохиролгүй болгуулах талаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхлээд байгаа юм байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж