С.Одонтуяа эрх баригчдад эгдүүцлээ илэрхийлэв | News.MN

С.Одонтуяа эрх баригчдад эгдүүцлээ илэрхийлэв

С.Одонтуяа эрх баригчдад эгдүүцлээ илэрхийлэв

С.Одонтуяа эрх баригчдад эгдүүцлээ илэрхийлэв

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа эрх баригчдын бодлого, чуулганы ирцийн талаар шүүмжлэлтэй байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан илэрхийлэв. Тэрбээр “Сүүлийн үед УИХ-ын чуулганд олонхын бүлэг ирцээ бүрдүүлж чадахгүй байна. Ирцээ бүрдүүлж чадахгүйгээс байнгын хороод хуралдахгүй байна. Улс орны асуудал ямар хүнд байгаа билээ. Ийм үед МАН хариуцлагаа ухамсарлаж, чуулгандаа оролцож байхад идэвхтэй ажиллахгүй байна вэ.

Газрын тухай хууль гэх амин чухал хууль хэлэлцэж байхад энэ танхимд арав хүрэхгүй гишүүн байсан. МАН-ын дарга УИХ-ын гишүүдээ чуулганд суулгадаг болго. Том асуудалд анхаарлаа хандуулахгүйгээр ардчиллыг гажуудуулах асуудалд дандаа хуруу дүрж байна. Хамгийн сүүлийн жишээ нь Архангай аймагт яг хуулийн дагуу иргэдийн хуралд олонхоор нэр дэвшүүлж бүх шалгуур хангасан В.Мөнхбат гэж хүнийг засаг даргаар томилуулах санал оруулсан. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр энэ хүнийг томилоогүй. Энэ мэт нутгийн удирдлагыг тухайн аймаг орон нутгийн иргэдийн сонголтыг хүндэтгэхгүйгээр бусармаг үйл ажиллагаанд орохоо болиоч ээ. МАН-ын даргад эрх мэдэл дутаагүй. Та нар эрх мэдлээр хахаж байна. Битгий орон нутгийн эрх мэдлийг хязгаарлаж онигоонд орооч ээ. Нүүрсний хулгайн ажлаа ярих хэрэгтэй. Нүүрсний хулгайн асуудлыг эцэслэн ярина” гэлээ. Гадаадад зугаалдгаа больцгоо, эрх мэдлээ хэрэгжүүл. Бүлгийн дарга, УИХ-ын дарга чинь аргаа барж байна. Хуралдаа сууцгаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-12-01 150.129.141.77

МАНгас Монголыг идэж, ууж дуусгалаа. Бүх эрх мэдлийг гартаа авсан, шүүх, прокурор, цагдаа, АТГ МАНгасын гар хөл болсон. Энэ нь МАНгас болон Хүрэлсүхийн шударга ёсны төлөөх тэмцэлмйнх нь зорилго юм. Тэгэхээр Монголчууд МАНгасыг дарж байж, хөгжил, дэвшилд хүрнэ…

Avatar

Зочин 2022-12-01 188.162.254.87

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2022-12-01 192.82.80.23

х***а авгайн өвгөн нь МАН н гишүүн шүү дээ

Avatar

Зочин 2022-12-01 202.9.40.188

В.мөнхбат АН-ын хүн бололтой. Эс тэгвээс юу гэж Одонтуяа анхаарлаа хандуулах билээ.

Avatar

Зочин 2022-12-01 66.181.179.18

жижигхэн феодалууд үүсчихээд улс орны хөгжлийг татаж байна юун иргэдийн төлөөлөгч

Avatar

Зочин 2022-12-01 192.82.91.227

Зөв.

Avatar

Зочин 2022-12-01 202.21.121.252

Өөрсдийгөө хичээ, та нарыг хэн гэдгийг та нараас бусад нь бүгд мэдэж байгаа

Avatar

Зочин 2022-12-01 66.181.177.164

МАНгарууд суугаад улс ороноо бодно гэж байхгүй байх оо нүүрсээ хулгайлаад яваа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж