С.Одонтуяа эрх баригчдад эгдүүцлээ илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2022.12.01-нд нийтлэгдсэн

С.Одонтуяа эрх баригчдад эгдүүцлээ илэрхийлэв

С.Одонтуяа эрх баригчдад эгдүүцлээ илэрхийлэв

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа эрх баригчдын бодлого, чуулганы ирцийн талаар шүүмжлэлтэй байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан илэрхийлэв. Тэрбээр “Сүүлийн үед УИХ-ын чуулганд олонхын бүлэг ирцээ бүрдүүлж чадахгүй байна. Ирцээ бүрдүүлж чадахгүйгээс байнгын хороод хуралдахгүй байна. Улс орны асуудал ямар хүнд байгаа билээ. Ийм үед МАН хариуцлагаа ухамсарлаж, чуулгандаа оролцож байхад идэвхтэй ажиллахгүй байна вэ.

Газрын тухай хууль гэх амин чухал хууль хэлэлцэж байхад энэ танхимд арав хүрэхгүй гишүүн байсан. МАН-ын дарга УИХ-ын гишүүдээ чуулганд суулгадаг болго. Том асуудалд анхаарлаа хандуулахгүйгээр ардчиллыг гажуудуулах асуудалд дандаа хуруу дүрж байна. Хамгийн сүүлийн жишээ нь Архангай аймагт яг хуулийн дагуу иргэдийн хуралд олонхоор нэр дэвшүүлж бүх шалгуур хангасан В.Мөнхбат гэж хүнийг засаг даргаар томилуулах санал оруулсан. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр энэ хүнийг томилоогүй. Энэ мэт нутгийн удирдлагыг тухайн аймаг орон нутгийн иргэдийн сонголтыг хүндэтгэхгүйгээр бусармаг үйл ажиллагаанд орохоо болиоч ээ. МАН-ын даргад эрх мэдэл дутаагүй. Та нар эрх мэдлээр хахаж байна. Битгий орон нутгийн эрх мэдлийг хязгаарлаж онигоонд орооч ээ. Нүүрсний хулгайн ажлаа ярих хэрэгтэй. Нүүрсний хулгайн асуудлыг эцэслэн ярина” гэлээ. Гадаадад зугаалдгаа больцгоо, эрх мэдлээ хэрэгжүүл. Бүлгийн дарга, УИХ-ын дарга чинь аргаа барж байна. Хуралдаа сууцгаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж