Дархан-Уул: Нэг хүн шархаа даалгүй нас барж, 2 хүн олдохгүй байна

Хуучирсан мэдээ: 2022.12.01-нд нийтлэгдсэн

Дархан-Уул: Нэг хүн шархаа даалгүй нас барж, 2 хүн олдохгүй байна

Дархан-Уул: Нэг хүн шархаа даалгүй нас барж, 2 хүн олдохгүй байна

Нэмэлт: 17.00 цаг: 

-Аймгийн мэргэжилтнүүдийн хэлснээр галыг бүрэн унтраасан талаар мэдээллээ. Яг одоо галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Мөн дизель түлш хомсдолтой энэ хүнд нөхцөлд “Петровис” галыг унтраахаар ажилласан Онцгой байдлын албаны техникүүдийг түлшээр хангасан байна.

Нэмэлт: 14.45 цаг

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.АЗЖАРГАЛ:

-Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж аймгийн онцгой байдлын газар ажиллаж байна. Хойд бүсийн онцгой байдлын алба хаагч бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Дуудлага өглөө 09.21 цагт ирсэн. Шатахуун түгээх станцын нөөцийн 2000 тонны, дотроо 650 орчим литр шатахуунтай сав дэлбэрсэн нөхцөл байдалтай байна. Энэ шаталт хийж буй сав онолоор 10-12 цагийн хугацаанд шатаж дуусна. Галыг унтраахад нэг аймгийн хүчин чадал дийлэхгүй учраас өглөө аймгийн онцгой байдлын газраас шуурхай арга хэмжээ авч Сэлэнгэ, Эрдэнэт, Улаанбаатар хотоос нэмэлт машин татаж авчирч байна. Сэлэнгийн Зүүнхараагаас 60 тонны нөөцийн вагон орж ирж усаар цэнэглэж байна. Шаталт үүссэн шатахууны саваас зэргэлдээ зургаан сав байгаа. Зургаан сав тус бүр нь 400 литрийн багтаамжтай. Эдгээр савуудад галыг халдаахгүй байх арга хэмжээ авч байна. Халалт үүсгэхээс сэргийлж хөргөлт хийж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотой иргэд сандрах хэрэггүй. Айлын суурьшлын бүсэд нөлөөлөхгүй. Салхины чиг бидний талд байна. Дарханы бүх усан хангамжийн байгууллагыг татан оролцуулж байна. Ус тээвэрлэх машин явж буй учраас зарим замыг хязгаарлах шийдвэр гаргалаа.

Нэмэлт: 13.40 цаг 

Нэг хүн эмнэлэгт хүргэгдэх явцдаа амь насаа алдаж, 2 хүн олдоогүй хэвээр байна. Дархан-Уул аймагт өнөөдөр өглөө 2000 тоннын багтаамжтай  АИ-92 шатахууны нөөцийн сав шатсан. Ээлж солилцох үеэр гурван хүн байсан бөгөөд тэднийг байх үед гал гарсан байна. Нэг иргэнийг галаас гаргаж, эмнэлэгт хүргэсэн ч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан бол нөгөө хоёр иргэн олдохгүй байна. Амьд үлдсэн байх найдвар маш бага гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Галын унтраахын тулд 3000 тонн хөөс шаардлагатай. Тиймээс нэг, хоёр аймгийн хүчин чадлаар унтраах боломжгүй тул Улаанбаатар, Эрдэнэт зэрэг газраас техник болон гал унтраах багийнхан наашаа хөдөлсөн байна. Гал айл өрх рүү орох магадлал харьцангуй бага аж. Гэхдээ эрсдэлээс сэргийлж, ойролцоох айлуудыг нүүлгэн шилжүүлж байгаа талаар DBS тв мэдээлжээ.

Галын шалтгааныг мэргэжлийн байгууллагаас тодорхой болсны дараа мэдээлэх болно.

Нэмэлт: 11.30 цаг

-Шатахууны түгээх станцад ажиллаж байсан нэг иргэн хүнд гэмтсэн бөгөөд биеийн байдал хүнд байгааг албаныхан мэдээллээ. Мөн хоёр хүн одоогоор одохгүй байгаа гэж ажилчид хэлжээ. Хэргийн газар Дархан-Уул аймгийн цагдаа, түргэн тусламж, онцгой байгууллагынхан ажиллаж байна. Яг одоо цагдаагийн байгууллагаас тус газар хүн оруулахгүй хамгаалалт аваад байгаа аж.


Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг “Тэс Петролиум” ХХК-д  гал түймэр гарлаа гэсэн дуудлага өнөөдөр буюу 01-ний 09:21 цагт Онцгой байдлын газарт ирсэн.

Алба хаагчдыг очиход 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байсныг унтраахаар ажиллаж байна.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа талаар онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
68
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж