Хятад, Оросын байлдааны онгоц БНСУ руу зөвшөөрөлгүй нэвтэрчээ

Хуучирсан мэдээ: 2022.12.01-нд нийтлэгдсэн

Хятад, Оросын байлдааны онгоц БНСУ руу зөвшөөрөлгүй нэвтэрчээ

Хятад, Оросын байлдааны онгоц БНСУ руу зөвшөөрөлгүй нэвтэрчээ

Хятад, Оросын байлдааны онгоцууд өчигдөр /2022.11.30/ Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах бүсэд мэдэгдэлгүйгээр нэвтэрчээ. Тиймээс БНСУ-ын арми сөнөөгч онгоцуудаа байрлуулж, гэнэтийн тохиолдлын үед тактикийн арга хэмжээ авахаар бэлдсэн байна. Оросын зургаан онгоц, Хятадын хоёр онгоц тус тус нисчээ. Онгоцууд БНСУ-аар тогтохгүй Япон тэнгисийн дээгүүр ч нислэг үйлдсэн тул Токиогоос мөн тийрэлтэт онгоцууд нисгэсэн байна.

Сөүлийн Штабын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлснээр Хятадын Н-6 бөмбөгдөгч онгоц өмнөд болон зүүн хойд эргийн ойролцоох агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү удаа дараалан нэвтэрчээ. Түүнээсээ хэдэн цагийн дараа Оросын хоёр Су-35, дөрвөн ТУ-95 онгоцыг дагуулсаар Зүүн тэнгисээс буцаж ирсэн байна. Эцэст нь бүх байлдааны онгоц бүсээс гарсан бөгөөд нэг нь ч Өмнөд Солонгосын агаарын орон зайг зөрчөөгүй.

Бээжин, Москва хоёр хамтарсан агаарын сургуулилалт хийсэн байж болзошгүй гэж нэрээ нууцалсан ажиглагч хэлжээ.

Харин Японы нэгдсэн штабаас “Хятадын хоёр онгоц Япон тэнгист нэвтэрч, дараа нь хойд зүгт ниссэн. Тэр үед Оросын хоёр нисэх онгоц мөн Япон тэнгис дээгүүр өмнө зүгт нисч, дараа эргээд явсан” гэж мэдээллээ.

Эх сурвалж: CBS NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж