Хятадын олон хотод өнгөрсөн амралтын өдрүүдээр "Тэг ковид" бодлогыг эсэргүүцэн жагсч, төрийн зөвлөлийн дарга Ши Жиньпин болон Коммунист намыг огцрохыг шаардсан.
Тэгвэл хятадуудын эсэргүүцлийг дэмжиж буйгаа илэрхийлэн АНУ-ын Нью-Йорк, Чикаго хотноо орших БНХАУ-ын консулын газрууд болон Харвардын их сургуулийн гадна америкчууд жагсаал хийжээ. Чикаго хотноо орших Хятадын консулын гадна 200 орчим хүн, Нью-Йоркод 400 орчим жагсагч цуглан "Бид "PCR" шинжилгээ өгмөөргүй байна" гэх мэтээр эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Мөн тэд Хятадын үг хэлэх эрхийг хязгаарласан цензурыг эсэргүүцэн цагаан цаас барьж жагссан байна. Түүнчлэн Шинжаан-Уйгурын Өрөмч хотод тусгаарлалтад байхдаа орон сууцны түймэрт амь үрэгдсэн 10 хүний дурсгалыг хүндэтгэн зул асаасан аж.
АНУ дахь хятадууд голдуу оролцсон жагсаалын үеэр "Ши Жиньпин огцор!", Бид диктатор биш сонгууль явуулахыг хүсч байна" гэх мэтээр хашгирч байв. Гэхдээ жагсаалд оролцсон хятадууд царайгаа нуухын тулд маск зүүсэн байв. Хятад дахь гэр бүл, төрөл төрөгсдөд нь тэдний үйлдлээс болж асуудал үүсэхээс ийн сэргийлжээ. Үүнтэй төстэй жагсаал Даваа гаригт Жорж Вашингтоны их сургууль, Колумбиагийн их сургууль, Калифорнийн их сургууль зэрэг хэд хэдэн их сургуульд болсон байна.
Хятадын Шанхай, Бээжин хот болон Хятадын бусад хэсгүүдэд өнгөрсөн долоо хоногт засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын үеэр 80 гаруй их сургуулийн кампуст оюутнууд жагссан. Тэгвэл Бээжингээс жагсаалд оролцсон оюутнуудыг кампусаас нь хөөж, гэр рүү нь хариулж эхэлсэн байна.
Хятадад "Тэг ковид" бодлогын хүрээнд сая сая хүн өдөр бүр шинжилгээ өгч, хөл хорионд байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK
Холбоотой мэдээ