Месситэй Аргентин хэсгээ тэргүүлж, Австрали, Польш хүлээлтээс давав

Хуучирсан мэдээ: 2022.12.01-нд нийтлэгдсэн

Катар-2022

Месситэй Аргентин хэсгээ тэргүүлж, Австрали, Польш хүлээлтээс давав

Месситэй Аргентин хэсгээ тэргүүлж, Австрали, Польш хүлээлтээс давав

“Катар-2022” ДАШТ-ий гуравдугаар тойргийн ээлжит тоглолтууд болж, хасагдах шатанд өрсөлдөх дараагийн дөрвөн багийг нэрс тодорлоо.


АВСТРАЛИ 1 – 0 ДАНИ

Австрали Лекигийн ганц гоолоор Европ тивийн хүчирхэг төлөөлөл Данийг буулган авч, хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авлаа. Мэргэжилтнүүд Данийн шигшээ багийг энэ удаагийн ДАШТ-ий битүү морь гэж үзэж, өндөр амжилт үзүүлнэ гэж таамаглаж байв. Гэвч хүлээлтэд хүрсэнгүй.

Австрали нээлтийн тоглолтдоо Францад хожигдсон ч Тунис, Данийг буулган авч, гайхалтай тоглолт үзүүллээ. Тэд ДАШТ-ий түүхэндээ анх удаагаа хоёр тоглолт дараалан ялсан нь энэ байв.

ТУНИС 1 – 0 ФРАНЦ

Тунис хэсгийн сүүлийн тоглолтдоо аваргаа хамгаалагч Францыг буулган авсан ч хасагдах шатанд шалгарч чадсангүй. Тоглолтын 58 дахь минутад Вахби Хазри гоол оруулж, Эдүкешн Сити цэнгэлдэхэд цугласан хөгжөөн дэмжигчдээ баярлуулж чадсан. Францын шигшээ баг хасагдах шатанд шалгарах нь нэгэнт ойлгомжтой байсан учир гарааныхаа гол тоглогчдыг амрааж, залуучуудаа талбайд гаргасан байлаа. Тоглолтын төгсгөлд Францаас Антуан Гризманн гоол оруулсан ч бичлэг үзсэний дараа түүний гоолыг тооцоогүй.

Тунис энэ дэлхийн аваргын цорын ганц гоолоо энэхүү тоглолтод оруулж, түүхэндээ анх удаа Европын баг хожиж үзлээ.

Тус тоглолтын шилдгээр Вахби Хазри тодорсон юм.

САУДЫН АРАБ 1 – 2 МЕКСИК

Мексик 1978 оноос хойш анх удаагаа хасагдах шатанд шалгарч чадсангүй. Угтаа тэд Польштой оноо тэнцсэн ч гоолын зөрүүгээр хасагдав. Мексикээс энэ өдөр Мартин, Чавез нар гоолдсон бол Саудын Арабаас Салем Аль-Давсари гоол оруулсан юм.

Мексик энэхүү тоглолтод 3-0 эсвэл 4-1 гэсэн харьцаатай хожсон бол дараагийн шатанд шалгарах байсан.

Тус тоглолтын шилдгээр Луис Чавез тодорчээ.

ПОЛЬШ 0 – 2 АРГЕНТИН

Аргентин энэ тоглолтод заавал хожиж байж, дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болох байв. Үүнийгээ ч ухаарсан нь мэдэгдэж, тоглолтын эхнээс довтолж тоглосон. Нэгдүгээр үед Лионель Месси торгуулийн цохилтоос гоол оруулах боломжтой байсан ч түүний цохилтыг Войцех Щесни хаасан.

Месси ДАШТ-ий түүхэнд хоёр торгуулийн цохилтоо хаалгасан анхны тамирчин болов.

Харин хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад МакАллистер гараанд гарсан хэргээ гаргаж, гоол оруулав. Үүнээс удалгүй Хулиан Алварез гоолдож, хүүхэд насныхаа шүтээн Мессид том бэлэг барьсан юм. Тоглолтын төгсгөлд Польшийн Якуб Кивиор хаалганд орж явсан бөмбөгийг цэвэрлэж, шигшээ багтаа том тус хүргэсэн. Хэрэв тус бөмбөг хаалганд орсон бол Польш бөмбөгний зөрүүгээр Мексикийн доор бичигдэх эрсдэлтэй байсан юм.

Польш 1986 оноос хойш анх удаагаа ДАШТ-ий хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болж байна.

Ийнхүү хасагдах шатанд шалгарсан дараагийн дөрвөн баг тодорч, дараах байдлаар оноолт таарчээ.

  1. Нидерланд VS АНУ
  2. Англи VS Сенегал
  3. Аргентин VS Австрали
  4. Франц VS Польш
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж