"Ирэх онд ипотекийн зээлийг аль болох олгохыг хичээнэ"

Хуучирсан мэдээ: 2022.12.01-нд нийтлэгдсэн

"Ирэх онд ипотекийн зээлийг аль болох олгохыг хичээнэ"

"Ирэх онд ипотекийн зээлийг аль болох олгохыг хичээнэ"

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараас тодрууллаа.


-Ирэх онд ипотекийн зээлийг олгох уу. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулснаар эрсдэл үүссэн талаар эдийн засагчид шүүмжилж буй. Үүнд та тайлбар өгөхгүй юу?

-Ямар ч байсан байгаа мөнгөндөө олгохыг хичээнэ. Үндсэндээ ипотекийн зээлд эрсдэл үүслээ. Монголбанкны бодлогын хүү зургаан хувь байхад бид ипотекийн зээлийг өгч байсан. Одоо бодлогын хүү 12 хувьтай байна. Бодлогын хүү өссөнөөр арилжааны банкууд зээл өгч чадахгүй. Ипотекийн 2020,2021 оны хүүгийн төлбөр орж ирэхгүй байгаа. Мөн үнийн өсөлт явагдаж байгаа зэрэг олон эрсдэл гарч ирж буй учраас аль болох хэрэгжүүлэхийг хичээнэ.

-Орон нутагт хэрэгжих ипотекийн гурван хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрийг ирэх оны төсөвт суулгасан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Гурван хувийн хүүтэй зээлийг анх удаа байр авч буй, орон нутагт нүүж очсон, ажилтай иргэн авах эрхтэй. Жишээлбэл, Баянхонгор аймагт 1000 айлын орон сууц ашиглалтад орсон байна. Баянхонгорт нүүгээд очвол хамрагдах бололцоо байна. Аймаг бүрт тэгшитгэсэн тоогоор орон сууц бариагүй. Эдийн засаг, сонирхол, боломжоор харилцан адилгүй баригдаж байгаа. Сүүлийн үед Зуунмодод баригдаж эхэлж байна. Орон нутагт ер нь манайхан нэг зүйлийг ойлгодоггүй. Газрын доод талын ертөнцийг тийм л байх юм шиг боддог. Яагаад гэвэл сүүлийн 30 жил нэг ч төгрөг хийгдээгүй. Тиймээс Улаанбаатар 30 жилийн дараа сөхөрч эхлэж байна. Аймгийн төвүүд ч гэсэн ижилхэн байна. Дэд бүтэцгүй аймгийг дурдсан ч болж байна. Дэд бүтэцгүй бол яаж байшин барилга барих вэ. Бүх аймгуудад харилцан адилгүй зовлон байна. Хамгийн муу аймаг Завхан байна.

-Ирэх онд хэчнээн төгрөгийг ипотекийн зээлд төсөвлөсөн бэ?

-Төсөвлөгдсөн мөнгө байхгүй. Хүүгийн төлбөр орж ирж байж Засгийн газраас мөнгө тавьж чадахгүй байгаа юм. Он гэрээд иргэд ипотекийн зээлээ төлж эхэлнэ.

-Ирэх жилээс Засгийн газар ипотекийн зээлийг хэрэгжүүлэхээр ярьж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Болоогүй. Ипотекийн зээл хэрэгжсэн үеэс Монголбанктай зайлшгүй хамтарч явж байгаа. ОУВС-аас Монгол Улсад явуулж буй ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газар авах ёстой гэж үздэг. Энэ хөтөлбөрийг үе шаттай төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхгүй бол өргөс авч буй шиг шууд Засгийн газар хэрэгжүүлж болохгүй. Яагаад гэвэл 100 мянган хүмүүсийн эрх ашгийн асуудал байгаа юм. Монголбанк, Засгийн газар хоёулаа л Монголын төр. Монголын төр иргэдийн төлөө анхаарах ёстой учраас бидний хооронд уялдаа, шилжилтийн процессыг зөв хийх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж