Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал маргааш /2022.12.01/ болж, аймгийн төсвөө эцэслэн батална. Иймд өнөөдөр тус аймгийн Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, 2023 оны төсвийн төслөө хэлэлцлээ.
Ирэх жил Өмнөговь аймгийн бүх иргэн “Нутгийн дэм” хөтөлбөрийн хүрээнд сар бүр авдаг байсан 30 мянган төгрөгийг 7 дахин нэмэгдүүлж, 210 мянган төгрөг авах болсноос гадна төрийн албан хаагчдынхаа цалинг 400 мянган төгрөгөөр нэмж, говийн нэмэгдэл олгох болсон байна. Мөн бусад шийдвэрийн талаар тус аймгийн ИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ч.Жаргалсайхан ийнхүү ярьж байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ