Алцхеймер өвчний эсрэг үр дүнтэй эмийг гарган авчээ

Хуучирсан мэдээ: 2022.12.01-нд нийтлэгдсэн

Алцхеймер өвчний эсрэг үр дүнтэй эмийг гарган авчээ

Алцхеймер өвчний эсрэг үр дүнтэй эмийг гарган авчээ

Ирээдүйг өөрчлөх Алцхеймер өвчний эм олон арван жилийн турш үргэлжилсэн үр дүнтэй эмчилгээний эрэл хайгуулд цэг тавьж  магадгүй гэж тэргүүлэх мэргэжилтнүүд өнөөдөр мэдэгдэв. Алцхеймер өвчнийг эмчлэх зорилгоор туршсан "Леканемаб" эм нь өвчний эхэн шатанд тулгардаг  сэтгэн бодох чадвар алдагдах, ой санамж муудах явцыг зогсоодог нь тогтоогджээ. Гурван шат бүхий туршилтын үр дүгд тус эмийг хэрэглэж эхэлснээр өвчний үйл явц 27 орчим хувиар удааширдаг нь нотлогдсон байна. 

"Леканемаб" нь тархинд хуримтлагдсан амилоид буюу хорт товрууны хуримтлалыг арилгадаг бөгөөд ингэснээрээ ой санамжаа алдах өвчнийг зогсоодог аж. Токиод төвтэй "Эйсай" эмийн үйлдвэр нь тус эмийн патентыг АНУ-ын "Биоген" фирмтэй хамтран эзэмшдэг байна. Сүүлчийн шатны туршилтад алцхеймер өвчний эхэн шатандаа оношлогдсон 1795 хүнд уг эмийг уулгасан бөгөөд үр дүн нь есдүгээр сард эцэслэгджээ. Эмийн туршилтын талаарх судалгааны бүрэн мэдээлэл "The New England Journal of Medicine" сонинд нийтлэгдсэн аж. Алцхеймер өвчнийг эмчлэх эмийг гарган авахаар эрдэмтэн судлаачид сүүлийн 30 жил ажиллаж буй.

Гэхдээ эмийн гаж нөлөө нь 10 оролцогчийн нэгд тархи хөөх, зургаан хүний нэг нь тархинд цус алдах шинж тэмдгүүд  ажиглагдсан аж. Тиймээс уг эмийг хэрэглэх явцад тархины зургийг тогтмол авхуулах шаардлагатай гэдгийг судлаачид онцолсон байна. Тархинд амилоид хуримтлагдсан эсэхийг тархины зураг эсвэл биомаркерийн шинжилгээгээр илрүүлдэг аж.

Зөнөх өвчин олон төрөл байдаг ч 50-75 хувийг алцхеймер эзэлдэг байна.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж