Тянь Ань Миний 1989 оны бослогыг дарсны дараа Хятадын даргаар ажиллаж байсан Жян Зэминь өнөөдөр /2022.11.30/ 96 насандаа таалал төгсчээ. Төрийн мэдээллийн агентлагт мэдээлснээр тэрбээр үд өнгөрч байхад тэнгэртээ дэвшчээ. Хятадын түүхийн томоохон зүтгэлтнүүдийн нэг тэрбээр БНХАУ дэлхий дахинаа өргөн цар хүрээтэй нээгдэж, хурдацтай хөгжиж байсан цаг үед даргаар ажиллаж байв.
Мөн 1997 онд Хонгконгийг энх тайвны замаар буцаан авахад Хятадыг удирдаж байжээ. Гэхдээ тэрбээр Фалун Гонг гэх шашны бүлгийг 1999 онд хатуу гараар дарсан хэрэгт шүүмжлүүлдэг байв.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Холбоотой мэдээ