“Цахилгаан эрчим хүчийг хязгаарлахад хүрч магадгүй”

Хуучирсан мэдээ: 2022.11.30-нд нийтлэгдсэн

“Цахилгаан эрчим хүчийг хязгаарлахад хүрч магадгүй”

“Цахилгаан эрчим хүчийг хязгаарлахад хүрч магадгүй”

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс цахилгааны хязгаарлалтын талаар тодрууллаа.

Тэрбээр “Цахилгаан эрчим хүч хязгаарлахад хүрч магадгүй. Бидний байгаа хүчин чадал, хэрэглээнээс шалтгаалаад ийм асуудал үүснэ. Гэхдээ бид эхний ээлжид аль хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлалт хийх вэ гэдгээ эрэмбэлнэ.

Судалгаа хийхэд 82 мегаваттын том хэрэглэгчид байгаа. Эдгээр хэрэглэгчдийн цахилгааныг өвлийн хүйтэн өдрүүдэд оргил ачааллын үеэр оройн 18:00 цагаас 21:00, 22:00 цаг хүртэл хэсэгчилсэн хязгаарлахыг үгүйсгэхгүй. Ингэж байж энэ өвлийг давна.

Гэхдээ нар, салхитай байвал салхины станцууд тодорхой хэмжээний чадал нийлүүлж чадна. Бүр салхигүй, наргүй болчихсон байвал цахилгааны хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж