Ж.Ганбаатар: Баянгол дүүргийн 1200 эмч, ажилтнуудыг хүлээн авч уулзлаа | News.MN

Ж.Ганбаатар: Баянгол дүүргийн 1200 эмч, ажилтнуудыг хүлээн авч уулзлаа

Ж.Ганбаатар: Баянгол дүүргийн 1200 эмч, ажилтнуудыг хүлээн авч уулзлаа

Ж.Ганбаатар: Баянгол дүүргийн 1200 эмч, ажилтнуудыг хүлээн авч уулзлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өчигдөр /2022.11.29/ Баянгол дүүргийн эрүүл мэндийн салбарынхны төлөөллийг хүлээн авлаа. Тэрбээр, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг, үзлэг оношилгоогоор тэргүүлж буй баг, хамт олонд талархал илэрхийлж байгаа аж.

Тодруулбал тэрбээр, УИХ-ын гишүүнийхээ хувьд дүүргийнхээ багш, эмч нартай жил бүр уулзалт зохион байгуулдаг. Цар тахлаас шалтгаалж хоёр жил хойшлоод байсан ч энэ жил дүүргийнхээ нэгдсэн эмнэлэг, төр болон хувийн эмнэлгийн 1200 эмч, эмнэлгийн ажилчидтай уулзаж хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөөд байна.

Дүүргийн эмнэлгийн салбарынхан цар тахлын хугацаанд бүхий л хүчин чадлаа дайчилж маш сайн ажилласан. Тиймдээ ч Баянгол дүүрэг нийслэлийн хэмжээнд шилдэг дүүрэг болсон төдийгүй, нэгдсэн эмнэлэг маань шилдгээр шалгараад байна.

Мөн энэ удаагийн уулзалтаар эрүүл мэндийн салбарынхан гүйцэтгэлээр үр дүнгээ үнэлүүлдэг болсон талаар тодорхой мэдээллийг дэлгэрэнгүй хүргэх зорилттой.

Урьдчилсан шинжилгээ, эрт илрүүлгээр мөн нийслэлийн хэмжээнд тэргүүлж байгаа учраас эмч, эмнэлгийн ажилчдадаа хүндэтгэл үзүүлж талархал илэрхийлж байна.

Өмнөх уулзалтуудын үеэр эмч, эмнэлгийн салбарын ажилчдын зүгээс гүйцэтгэлээр цалинжих системийг нэвтрүүлж өгөх санал, хүсэлтүүд их ирдэг байсан. Харин одоо эрүүл мэндийн салбарынхан гүйцэтгэлээр цалинжиж эхэлсэнд талархаж байна. Мэдээж Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд гүйцэтгэлийн санхүүжилтийг миний хувьд дэмжиж байгаа. Гол нь энэ ажил тогтвортой, урт хугацаанд хэрэгжих ёстой. Үүний тулд хуулийн гаргалгааг зөв гаргаж, хэрэгжүүлэх, үр дүнг гаргах.

Хоёрдугаарт, эмнэлгийн өргөтгөлүүд, шинэ эмнэлэг тэр дундаа хүүхдийн эмнэлгүүд хэрэгтэй байна.

Баянгол дүүрэгт эмнэлгийн хүрэлцээ харьцангуй сайн. Гэсэн ч бидэнд хүүхдийн эмнэлэг хэрэгтэй байна. Мөн ахмадуудад зориулсан эмнэлэг, эмнэлгийн нарийн тоног төхөөрөмж шаардлагатай. Эдгээрээс гадна эмнэлгийн ажилчдын нийгмийн халамжийн асуудлууд олон бий. Хүний нөөцийн хувьд мэргэжлийн боловсон хүчин эрүүл мэндийн салбарт дутагдалтай байгаа. Хэдийгээр гүйцэтгэлээр цалинжиж, цалин өрсөлдөхүйц болсон ч хүний нөөцийн эрэлт их. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд дутагдаад байсан 300 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудыг нөхөж чадсан.

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ХУГАЦААНД УЛААН БҮСЭД АЖИЛЛАСАН ЭМЧ, АЖИЛТНУУДДАА БАЯРЛАЛАА

Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Анагаах ухааны доктор, дэд профессор З.Балдандугар:

-Covid-19 цар тахлын үеийн хариу арга хэмжээ, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээн дэх зарим асуудлуудын талаар хэлэлцэж байна. Эрүүл мэндийн салбарынхан халдварт өвчний эсрэг өнгөрсөн хугацаанд бүхий л чадлаараа ажилласан. Тиймээс эмч, ажилтнуудын асуудал бэрхшээл, цаашид шийдвэрлэх боломжтой гаргалгааг танилцуулж, санал хүсэлтийг хүлээн авч байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд эмнэлгийн салбарынхан УОК гээд улаан бүсэд олон хоногоор ажилласан.

Тэр бүхний үр дүнд бид өнөөдөр аюулт өвчний ард гараад байна. Тандалт илрүүлэг, эмчилгээ, оношилгоог чанартай хийж гүйцэтгэсэн баг хамт олондоо талархал илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mongol 2022-11-30 192.82.68.223

Ene balaig zailuulaach ee. Yamar ch bolovsrolgui hun. Un said hiij chadah ve dee

Avatar

Зочин 2022-11-30 192.82.73.49

ene l***r ajlaa hiigeese, ZA da ajil hiij medhgui bizde, luivar l Sain hii bh

Avatar

Зочин 2022-11-30 202.179.24.180

Ажлаа харин маш сайн хийж байгаа

Avatar

иргэн 2022-11-30 202.9.40.246

За одоо нөгөө Эрдэнэ вангийн тролууд боож үхэх гээд эхлэлээ Та нарыг Баянголчууд мэднэ ээ Вангийхан одоо тэртэй тэргүй өнгөрсөн Та нарын үед БГ дүүрэг ямар байлаа одоо ямар болж б\на олон түмэн мэдэрч байгаа байх аа

Avatar

Зочин 2022-11-30 192.82.77.193

муулаад байдаг эрдэгэ чинь баянгол дүүрэгт эмнэлэг шинэчилсэн шүү энэ балайгийн үед 1 ч хийгдсэн ажил алга

Avatar

Зочин 2022-11-30 202.179.24.180

эрдэнээ эмнэлэг өариад дээр нь өөртөө ашиг унагаасан даа

Avatar

Зочин 2022-11-30 103.9.89.194

Энэ онийсон биздааг дахиж Баянголоосм гаргахгүй шүү Баянголчуудаа. Хиж байгаа юм нэгээхэн ч алга. Баахан халаа сэлгээ хулгай томилгоо л хийж байна.

Avatar

Зочин 2022-11-30 202.179.24.180

Хийсэн юм ихтэй хө

Avatar

Зочин 2022-11-30 64.119.24.61

Энэ хүн чинь Засгийн газрын гишүүн мөн үү, биш үү? Тойргоо л тойлж өөрийнхөө пиарыг хийж явах юм. Засгаасаа гараад тойрогтоо л сууж байгаач дээ.

Avatar

Зочин 2022-11-30 202.179.24.180

тойрогтоо ажлаа хийгээд л сууж байнаа шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж