Ж.Ганбаатар: Баянгол дүүргийн 1200 эмч, ажилтнуудыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2022.11.30-нд нийтлэгдсэн

Ж.Ганбаатар: Баянгол дүүргийн 1200 эмч, ажилтнуудыг хүлээн авч уулзлаа

Ж.Ганбаатар: Баянгол дүүргийн 1200 эмч, ажилтнуудыг хүлээн авч уулзлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өчигдөр /2022.11.29/ Баянгол дүүргийн эрүүл мэндийн салбарынхны төлөөллийг хүлээн авлаа. Тэрбээр, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг, үзлэг оношилгоогоор тэргүүлж буй баг, хамт олонд талархал илэрхийлж байгаа аж.

Тодруулбал тэрбээр, УИХ-ын гишүүнийхээ хувьд дүүргийнхээ багш, эмч нартай жил бүр уулзалт зохион байгуулдаг. Цар тахлаас шалтгаалж хоёр жил хойшлоод байсан ч энэ жил дүүргийнхээ нэгдсэн эмнэлэг, төр болон хувийн эмнэлгийн 1200 эмч, эмнэлгийн ажилчидтай уулзаж хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөөд байна.

Дүүргийн эмнэлгийн салбарынхан цар тахлын хугацаанд бүхий л хүчин чадлаа дайчилж маш сайн ажилласан. Тиймдээ ч Баянгол дүүрэг нийслэлийн хэмжээнд шилдэг дүүрэг болсон төдийгүй, нэгдсэн эмнэлэг маань шилдгээр шалгараад байна.

Мөн энэ удаагийн уулзалтаар эрүүл мэндийн салбарынхан гүйцэтгэлээр үр дүнгээ үнэлүүлдэг болсон талаар тодорхой мэдээллийг дэлгэрэнгүй хүргэх зорилттой.

Урьдчилсан шинжилгээ, эрт илрүүлгээр мөн нийслэлийн хэмжээнд тэргүүлж байгаа учраас эмч, эмнэлгийн ажилчдадаа хүндэтгэл үзүүлж талархал илэрхийлж байна.

Өмнөх уулзалтуудын үеэр эмч, эмнэлгийн салбарын ажилчдын зүгээс гүйцэтгэлээр цалинжих системийг нэвтрүүлж өгөх санал, хүсэлтүүд их ирдэг байсан. Харин одоо эрүүл мэндийн салбарынхан гүйцэтгэлээр цалинжиж эхэлсэнд талархаж байна. Мэдээж Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд гүйцэтгэлийн санхүүжилтийг миний хувьд дэмжиж байгаа. Гол нь энэ ажил тогтвортой, урт хугацаанд хэрэгжих ёстой. Үүний тулд хуулийн гаргалгааг зөв гаргаж, хэрэгжүүлэх, үр дүнг гаргах.

Хоёрдугаарт, эмнэлгийн өргөтгөлүүд, шинэ эмнэлэг тэр дундаа хүүхдийн эмнэлгүүд хэрэгтэй байна.

Баянгол дүүрэгт эмнэлгийн хүрэлцээ харьцангуй сайн. Гэсэн ч бидэнд хүүхдийн эмнэлэг хэрэгтэй байна. Мөн ахмадуудад зориулсан эмнэлэг, эмнэлгийн нарийн тоног төхөөрөмж шаардлагатай. Эдгээрээс гадна эмнэлгийн ажилчдын нийгмийн халамжийн асуудлууд олон бий. Хүний нөөцийн хувьд мэргэжлийн боловсон хүчин эрүүл мэндийн салбарт дутагдалтай байгаа. Хэдийгээр гүйцэтгэлээр цалинжиж, цалин өрсөлдөхүйц болсон ч хүний нөөцийн эрэлт их. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд дутагдаад байсан 300 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудыг нөхөж чадсан.

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ХУГАЦААНД УЛААН БҮСЭД АЖИЛЛАСАН ЭМЧ, АЖИЛТНУУДДАА БАЯРЛАЛАА

Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Анагаах ухааны доктор, дэд профессор З.Балдандугар:

-Covid-19 цар тахлын үеийн хариу арга хэмжээ, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээн дэх зарим асуудлуудын талаар хэлэлцэж байна. Эрүүл мэндийн салбарынхан халдварт өвчний эсрэг өнгөрсөн хугацаанд бүхий л чадлаараа ажилласан. Тиймээс эмч, ажилтнуудын асуудал бэрхшээл, цаашид шийдвэрлэх боломжтой гаргалгааг танилцуулж, санал хүсэлтийг хүлээн авч байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд эмнэлгийн салбарынхан УОК гээд улаан бүсэд олон хоногоор ажилласан.

Тэр бүхний үр дүнд бид өнөөдөр аюулт өвчний ард гараад байна. Тандалт илрүүлэг, эмчилгээ, оношилгоог чанартай хийж гүйцэтгэсэн баг хамт олондоо талархал илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж