Мексик боксчин Канело Алварез алдарт хөлбөмбөгч Мессиг заналхийлсэн билээ. Аргентиний баг Мексикийг 2-0 гэсэн харьцаатай хожсоны дараа хувцас солих өрөөнд Месси Мексикийн өмсгөлийг газар шидсэн бичлэг ил болсон. Энэ талаар Алварез “Мессиг манай улсын өмсгөл, далбаагаар шал арчихыг харлаа. Би түүнийг битгий олоосой гэж Месси бурханд залбирах хэрэгтэй. Би Аргентиныг хүндэлдэг шиг Месси ч Мексикийг хүндлэх хэрэгтэй. Би Аргентины талаар биш Мессигийн хийсэн новшийн үйлдлийн талаар ярьж байна” гэж жиргэжээ.
Тэгвэл UFC-ийн аргентин тулаанч Сантиаго Понциниббио Мессиг өмөөрчээ. Тэрбээр “Миний уур хүрч байна. Мессиг заналхийлэх ямар ч үндэслэл алга. Хүн бүр Мессигийн замналыг мэднэ. Хэрэв Алварез энэ талаар мэдэхгүй бол дуугүй байх хэрэгтэй. Жирийн тамирчид өмсгөлөө газар шидэж л байдаг шүү дээ. Тэд их хөлстэй байдаг. Месси үл хүндлэх юу ч хийгээгүй. Хүн бүр Мессиг зөв тамирчин, хүндлэл хүлээсэн хүн гэдгийг мэднэ. Тэр гайхалтай ч тоглосон. Харин би бүр бухимдчихлаа. Хэрэв чи тулалдмаар байгаа бол би бэлэн байна. Мессиг зүгээр орхи. Хэрэв чи Месситэй орооцолдвол бүхэл Аргентинтай орооцолдоно шүү. Түүнийг битгий өд” гэжээ.
Зочин 2022-11-30 192.82.72.130
Yadiiin❤️
Зочин 2022-11-30 103.212.118.247
mongolchuudaar oroldvol buur duusiishd
Зочин 2022-11-30 98.223.6.245
Mexic zaluugin zuw. Messi het oodrood hundlel gdgiig martaj
Зочин 2022-11-30 66.181.161.43
Messi bol hundleh gedgiig medehguie er
Шинэ тулаан 2022-11-30 139.5.219.215
Шоу шоу
Зочин 2022-11-30 202.21.108.233
Бурханаар оролдсон бяцхан эр үхлээ дуудаж дээ
Зочин 2022-11-30 103.140.11.214
Мессигийн буруу байсанч МЕССИ бол хөлбөмбөгийн бурхан юм шүү дээ. Мессигээр оролдох л юм бол баталгаатай амиа алдана.
Хүн ёсны үүднээс 2022-11-30 64.119.16.237
Хүн ёсны үүднээс Тесси буруу юм хийжээ. Тамирчид тоглолтын дараа футболкоо солилцдог. Түүнийг шалан дээр шидэх нь онцгүй юм шиг санагдлаа.