Ерөнхий сайд шийдвэр гаргаж, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзамыг чөлөөлжээ. Тэрбээр 2020 онд орон нутгийн сонгууль болж өнгөрсний дараа арваннэгдүгээр сард Говьсүмбэр аймгийн Засаг даргаар томилогдож байсан юм. Засаг даргаар томилогдохын өмнөх дөрвөн жилд аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хууль зөрчиж байгаа, мөн Засгийн газраас гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй байгаа Засаг дарга нарт хариуцлага тооцож, огцруулна” гэдгээ мэдэгдэж байсан удаатай. Тиймээс өмнө нь Архангай аймгийн Засаг даргыг чөлөөлж байсан бол энэ удаад Г.Батзам чөлөөлөгдлөө.
Г.ХОРОЛ
Ч.Чулуунбаатар. БЗД-ийн иргэн ... . 2022-11-30 202.21.109.50
Одоо хуулийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй шүү……Авилгалтай тэмцэх газраар шалгуулвал зохилтой шүү…..
Зочин 2022-11-30 66.181.161.42
Нүүрсний хулгайчуудаа олж зарлан ажилаас нь чөлөөлөөч.
Говьсүмбэр 2022-11-30 64.119.30.83
Хуучин засаг дарга Г.Батсуурийг нь буцаагаад тавьчихаач, сайн ажиллаж байсан хүн ш дээ
Боогий 2022-11-30 61.6.145.137
жинхэнэ хулгайч!! мөрөөдвөө чи муу тролл. энэ 2 одоо шорон шаана хараарай
Зочин 2022-11-30 66.181.183.159
манай улс хөгжихгүй байгаа бас нэг шалтгаан энэ шүү
Зочин 2022-11-30 202.21.117.178
хариуцлага тооцдог болж байна, энэ гуравдахь Засаг дарга байх шүү, АМЖИЛТ
БГД -ын иргэн Х.Батсайхан 2022-11-30 202.131.244.210
ЁСтой том толгой гаргадаг юу ч хийдэггүй авилгач мөнгө өнгө хоёроор хөөцөлддөг залуу төрийн байгуулагаас бүрэнмөсөн зайлуулаарай.
Иргэн 2022-11-30 66.181.161.24
Дараа нь Дорноговийн догиог