Ерөнхийлөгчийн айлчлалын талаар Фүмио Кишида юу хэлэв?

Хуучирсан мэдээ: 2022.11.30-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн айлчлалын талаар Фүмио Кишида юу хэлэв?

Ерөнхийлөгчийн айлчлалын талаар Фүмио Кишида юу хэлэв?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон улсад айлчилж буй. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Японы ерөнхий сайд Фүмио Кишида нар Монголтой хил залгаа оршдог Хятад, Орос хоёр орныг анхаарч, статус квог өөрчлөхийн тулд хүч хэрэглэхийг нь хэзээ ч тэвчихгүй гэдэгт санал нэгджээ. Хоёр удирдагч Токио дахь ерөнхий сайдын өрөөнд хэлэлцээ хийсний дараа хамтарсан мэдэгдэл гаргахдаа энэ талаар дурдсан байна.

“Япон улс Монгол Улстай дэлхийн хэмжээнд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхийн тулд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн төлөө ажиллана” гэж уулзалтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр Кишида хэлжээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахын тулд хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Хоёр улсын аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол дахь Японы хөрөнгө оруулалтыг дэмжих, газрын ховор элементийн хайгуулын чиглэлээр хамтран ажиллахаа харилцан амлалаа.

Японы ерөнхий сайдын албан ёсны цахим хуудас Фүмио Кишидагийн хэлсэн үгийг нийтэлжээ. “Японд айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй би уулзлаа. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон миний бие хоёр улсын харилцаа, Украин тэргүүтэй олон улсын асуудлын талаар санал солилцов. Мөн бид Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх стратегийн түншлэл болгон хоёр талын харилцаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо” гэж Кишида хэлжээ.

Эх сурвалж: NIPPON, PRIME MINISTER’S OFFICE OF JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж