Португалын шигшээ баг дэлхийн аваргын хоёр дахь тоглолтдоо Уругвайг 2-0 гэсэн харьцаатай хожсон. Тус тоглолтод Бруно Фернандеш хоёр гоол оруулсан гэж албаныхан үзэв. Гэтэл түүний эхний гоол дээр Роналдогийн толгой хүрсэн эсэх маргаан дэгдээгээд байна. Хэрэв Роналдогийн толгой хүрсэн бол энэ нь түүний ДАШТ-д оруулж буй ес дэх гоолоор бүртгэгдэж, Португалын төлөө ДАШТ-д хамгийн олон гоол оруулсан Эйсебиотой зэрэгцэх юм.
FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны албаныхан Бруно Фернандешийн хөндлөн дамжуулалтад Роналдо хүрэлгүй шууд гоол болсон гэж үзсэн.
Тоглолтын дараа Бруно Фернандеш “Би Роналдог бөмбөгт хүрсэн гэж мэдэрсэн. Би түүн рүү уг нь дамжуулсан юм. Хамгийн гол нь бид хүчтэй өрсөлдөгчөө ялж, дараагийн шатанд шалгарлаа” гэжээ. Харин Португалын дасгалжуулагч Фернандо Сантош “Тоглолт сайхан боллоо. Баг маань сайн тоглолоо. Харин бусад нь надад хамаагүй” гэж ярив.
Энэ жилийн ДАШТ-д ашиглаж буй “Adidas”-ийн бөмбөг нь дотроо мэдрэгчтэй бөгөөд үүний тусламжтай отон тоглолт, бөмбөг хаалганд орсон эсэх, бөмбөгт ямар хэмжээний хүч ирж байгаа зэргийг хянадаг аж. Тэгвэл “Adidas”-ийн зүгээс тус бөмбөгт Роналдо хүрээгүй гэдгийг мэдэгджээ. Тус компанийн мэдэгдэлд “Португал, Уругвайн тоглолтод ашигласан Ал Рила бөмбөг нь “Connected Ball” технологийг ашигладаг. Ийм учраас тус тоглолтын эхний гоолд Роналдо ямар нэгэн нөлөө үзүүлээгүй” гэлээ.
Зочин 2022-11-30 66.181.161.94
Рональдогийн толгой тэр бөмбөгт хүрсэн ч бай, үгүй ч бай тэр гоолд нөлөөлсөн. Учир нь дан ганц бөмбөг рүү чиглэх хаалгачийн анхаарлыг сарниулж, дараагийн үйлдлээ хийх реакцийг хоёрдуулснаараа Рональдогийн үсрэлт, хөдөлгөөн нь уг гоол ороход чухал нөлөө үзүүлсэн.
Футбол 2022-11-30 64.119.30.83
үсээрээ ч болохноо хүрсэн харагдсан. Хаалагч нь Рональдог харж анхаарснаас бөмбөгний нисэлтийг хараагүй алдсан нь үнэн ш дээ. Рональдо бол гайхамшиг.
Зочин 2022-11-30 202.21.98.170
нээрээ тиим