Хятадын хилийн ойролцоо АНУ, Энэтхэг цэргийн сургуулилалт хийв | News.MN

Хятадын хилийн ойролцоо АНУ, Энэтхэг цэргийн сургуулилалт хийв

Хятадын хилийн ойролцоо АНУ, Энэтхэг цэргийн сургуулилалт хийв

Хятадын хилийн ойролцоо АНУ, Энэтхэг цэргийн сургуулилалт хийв

АНУ болон Энэтхэгийн цэргүүд өчигдөр /2022.11.29/ хамтарсан цэргийн сургуулилалт хийсэн. Сургуулилалтыг Энэтхэг, Хятадын маргаантай хилийн ойролцоох уулархаг нутагт хийв. Хоёр улсын аль аль нь Бээжинтэй хурцадмал харилцаагаа зохицуулахаар хичээж буй үед энэ сургуулилалт боллоо.

Энэ үеэр энэтхэг цэргүүд нисдэг тэрэгнээс бууж, байшингаас буутай этгээдүүдийг зайлуулах, зориулалтын цаасан шувуу ашиглан жижиг нисгэгчгүй онгоцыг устгах зэрэг сургуулилалт хийжээ. Мөн үнэрч нохой, нисгэгчгүй тэсрэх бөмбөгч устгагч машинууд сургуулилалтад оролцов. “Маш сайн туршлага хуримтлуулсан сургалт боллоо. Хоёр арми шилдэг туршлагаа хуваалцав” гэж Энэтхэгийн армийн төлөөлөгч Панкаж Верма хэлэв. Сургуулилалтад оролцсон АНУ-ын цэргүүд Агаарын десантын 11 дүгээр дивизийн хоёрдугаар бригадаас ирсэн бол Энэтхэгийн цэргүүд нь Ассам дэглэмийн гишүүд байжээ.

АНУ, Энэтхэгийн сургуулилалт жил бүр Уттаракханд мужийн хойд хэсгийн Аули уулын станцын ойролцоо болдог. 2000-аад оны эхэн үеэс сургуулилалт үргэлжилж байна. Харин өнгөрсөн жилийн хувьд АНУ-ын Аляскад болсон. Энэ жил Энэтхэг, Хятадын маргаантай хилийн шугамаас ердөө 100 км зайд сургуулилалтыг хийснээрээ онцлог болов.

Хохирогчдыг нүүлгэн шилжүүлж, газар нутаг, цаг уурын таагүй нөхцөлд эмнэлгийн тусламж үзүүлэхэд чиглэсэн, мөн тандалт, уулын дайны ур чадварыг хөгжүүлсэн сургалт болно гэж Энэтхэгийн Батлан хамгаалах яам мэдэгдсэн. Түүнчлэн хүмүүнлэгийн тусламж, гамшгийн үед үзүүлэх тусламж, энхийг сахиулах ажиллагаатай холбоотой үйл ажиллагаа ч сургуулилалтад багтжээ. Эндээс харахад хоёр улс батлан хамгаалах салбарын харилцаа холбоогоо бэхжүүлж, гүнзгийрүүлсээр байгаа нь илт байна.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zabgyi blklj 2022-11-30 132.194.33.147

budlgujs

Avatar

Зочин 2022-11-30 202.179.21.202

Монголчууд бид Америкчуудын тоглоом болж болохгүй шүү.

Avatar

Зочин 2022-11-30 192.82.73.47

Эргүү бидда

Avatar

Зочин 2022-11-30 103.26.194.69

тэнэг мал

Avatar

Зочин 2022-11-30 202.179.21.202

За Монголчууд минь гай холуурхан байгаасай гээд суухаас. Муу юм бүү болоосой Хятад Орос хоер тайван байгаасай билээ

Avatar

zochin 2022-11-30 174.88.243.105

Өвөр Монголоо Аварья!!!

Avatar

Зочин 2022-11-30 59.153.113.148

tsergee ilgeeh uu kk

Avatar

Зочин 2022-11-30 101.113.199.136

Өөрийгөө яая гэж байж бас Өвөрмонголоо аварья гэчихжээ

Avatar

Зочин 2022-11-30 103.26.194.69

Яаж?

Avatar

Зочин 2022-11-30 202.131.230.162

Энэ энэтхэгийг хүн төрөлхтөн ойлгоход үнэн бэрх үндэстэн яах гээд байгаа нь ойлгогдохгүй, тэнд хүний эрх гдэг жинхэнэ утгаараа байдаг ч юм шиг тэд үхэж үрэгдэж өлсөж цангаж сармагчин шиг гудманд байх нь хэвийн чюм шиг үхрийг бурхан мэт шүтдэг мөртөө хүнийг бараг сармагчин хархнаас дор үздэг юм шиг харагддаг сонин бна уу яагаад гэвэл тэд дэндүү олуулаа

Avatar

2 хөлт адгуус 2022-11-30 64.119.27.187

Хажууд нь тэднээс олон хүн амтай Хятад гээд боломжийн амьдраад болж бхйнх. Угаасаа л хэн гэдгээ харуулсан н**ш байгаа биздээ. Л.Оюун-Эрдэнийн оюун санааны ойрын хөрш нь юм гэнэлэй

Avatar

Зочин 2022-11-30 64.119.27.187

Ороо нь ороогоороо жороо нь жороогоороо яг таарч байна ккк

Avatar

Мод 2022-11-30 103.212.119.40

Муу найзад уруу татагдав даа. Энэтхэгүүд минь

Avatar

Зочин 2022-11-30 103.229.176.132

hyatadiig tal talaas ni shahaad l hucheer darj avna shuu l geed bh shig…

Avatar

Зочин 2022-11-30 64.119.27.187

Яанкууд үхлийн аюултайн вирус бүтээж байгаа сурагтай . Эхний туршилтаар нохой муурын 80 хувь үхсэн гэх сураг чимээ дэлхийн зарим мэдээллээр явж байна.мэхэт мэхэндээ хордож сөнөөсэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж