Хятадын хилийн ойролцоо АНУ, Энэтхэг цэргийн сургуулилалт хийв

Хуучирсан мэдээ: 2022.11.30-нд нийтлэгдсэн

Хятадын хилийн ойролцоо АНУ, Энэтхэг цэргийн сургуулилалт хийв

Хятадын хилийн ойролцоо АНУ, Энэтхэг цэргийн сургуулилалт хийв

АНУ болон Энэтхэгийн цэргүүд өчигдөр /2022.11.29/ хамтарсан цэргийн сургуулилалт хийсэн. Сургуулилалтыг Энэтхэг, Хятадын маргаантай хилийн ойролцоох уулархаг нутагт хийв. Хоёр улсын аль аль нь Бээжинтэй хурцадмал харилцаагаа зохицуулахаар хичээж буй үед энэ сургуулилалт боллоо.

Энэ үеэр энэтхэг цэргүүд нисдэг тэрэгнээс бууж, байшингаас буутай этгээдүүдийг зайлуулах, зориулалтын цаасан шувуу ашиглан жижиг нисгэгчгүй онгоцыг устгах зэрэг сургуулилалт хийжээ. Мөн үнэрч нохой, нисгэгчгүй тэсрэх бөмбөгч устгагч машинууд сургуулилалтад оролцов. “Маш сайн туршлага хуримтлуулсан сургалт боллоо. Хоёр арми шилдэг туршлагаа хуваалцав” гэж Энэтхэгийн армийн төлөөлөгч Панкаж Верма хэлэв. Сургуулилалтад оролцсон АНУ-ын цэргүүд Агаарын десантын 11 дүгээр дивизийн хоёрдугаар бригадаас ирсэн бол Энэтхэгийн цэргүүд нь Ассам дэглэмийн гишүүд байжээ.

АНУ, Энэтхэгийн сургуулилалт жил бүр Уттаракханд мужийн хойд хэсгийн Аули уулын станцын ойролцоо болдог. 2000-аад оны эхэн үеэс сургуулилалт үргэлжилж байна. Харин өнгөрсөн жилийн хувьд АНУ-ын Аляскад болсон. Энэ жил Энэтхэг, Хятадын маргаантай хилийн шугамаас ердөө 100 км зайд сургуулилалтыг хийснээрээ онцлог болов.

Хохирогчдыг нүүлгэн шилжүүлж, газар нутаг, цаг уурын таагүй нөхцөлд эмнэлгийн тусламж үзүүлэхэд чиглэсэн, мөн тандалт, уулын дайны ур чадварыг хөгжүүлсэн сургалт болно гэж Энэтхэгийн Батлан хамгаалах яам мэдэгдсэн. Түүнчлэн хүмүүнлэгийн тусламж, гамшгийн үед үзүүлэх тусламж, энхийг сахиулах ажиллагаатай холбоотой үйл ажиллагаа ч сургуулилалтад багтжээ. Эндээс харахад хоёр улс батлан хамгаалах салбарын харилцаа холбоогоо бэхжүүлж, гүнзгийрүүлсээр байгаа нь илт байна.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж