Монголчууд аа!, одооноос эхэлж уул уурхайн баялагтаа эзэн сууцгаая… Эс чадваас нүүрсний хулгайч нарт уул, уулаар нь ачуулж, хил давуулсаар хоосон гуяа алгадаад үлдэх нь.
Нүүрсний нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт ордог, Тавантолгойн ордоос Монгол хүн бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийг анх 2012 онд С.Батболдын Засгийн газар гаргасан түүхтэй. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 15 сая ширхэг хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлсэн. Нийтдээ 2.5 сая иргэн 1072 ширхэг хувьцааны эзэн болсон байдаг.
Хувьцаа эзэмшигчдэд сар бүр 20 мянга, 70 мянган төгрөгийг эх орны хишиг нэрээр хүртээж, дараа нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 500 мянган төгрөг, оюутнуудад сургалтын төлбөр хэлбэрээр мөн 500 мянган төгрөг олгосон. Гэхдээ бэлэн мөнгө тараалт оновчтой шийдэл болоогүй, алдаа оноо олныг дагуулсан ч нүүрсний хулгайч нарт алдсанаас л дээр хувилбар болсон. Сар сараар нэг цадна, цалингаа буухаар нэг цадна гэдэг шиг эх орны хишиг буусан өдөр Монгол айл болгон гэдэс цатгалан байв.
Бэлэн мөнгө тараалт удаан үргэлжлээгүй, үргэлжлүүлэх санхүүгийн чадамж ч үгүй болсон. Засгийн газар ч солигдсон, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ ч унасан.
Уг нь дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан ч Тавантолгойн нүүрсний үнэд нөлөөлөхөөргүй гэрээг С.Батболдын Засгийн газар “Чалько” компанитай байгуулсан байсан ч Н.Алтанхуягийн танхимыг юу хатгасан юм цуцалсан байдаг. Гэрээ цуцлагдсанаар “Чалько” компанид нүүрсээ нэг тонн бүрийг нь 70 ам.доллараар нийлүүлж байсан ханш 30 ам.доллар болж, 2-3 дахин ханш нь унасан. Үндсэндээ нүүрс хог болж, “Чалько” компаниас урьдчилж авсан зээлээ ч төлж чадахгүйд хүрснээр монголчуудын хувьд ногдол ашиг хүртэх, хүлээх боломжгүй болсон юм.
Гэхдээ дөрвөн жилийн дараагаас дэлхийн зах зээлд нүүрсний үнэ дахин сэргэж, нэг тонн нь 120 ам.доллар хүрснээр өрөнд баригдсан байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д сэргэлт ирж, 2019 онд монголчууд хувьцаанаасаа ногдол ашиг хүртсэн билээ.
1072 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэн 96480,
964 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэн 86760,
857 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэн 77130,
750 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэн 67500,
536 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэн 48250,
436 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэн 39240,
312 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэн 28080 төгрөгийн ногдол ашиг тус, тус хүртсэн.
Нэгж хувьцаа 90 төгрөгийн ногдол ашиг өгсөн бөгөөд нийт 2.512.768 иргэнд 179 тэрбум 830 сая төгрөг олгосон байдаг.
Харин нүүрсний хулгайч нарын зувчуулсан мөнгө УИХ-ын гишүүн Т.Доржхандын мэдээлснээр 20 их наяд төгрөгт хүрч буй. Өөрөөр хэлбэл, иргэн бүрийн баялагтаа эзэн болж чадаагүйг нүүрсний хулгайч нар овжноор ашигласан гэсэн үг. Хэрвээ хулгайч нарт энэ их мөнгийг алдаагүй бол Монгол Улс төмөр замаа тавьж, экспортын гарцаа нээх бүрэн боломж байсны зэрэгцээ нийслэлийн гэр хорооллыг барилгажуулж, агаарын бохирдлоо ч бууруулж чадах байв. Гэвч улс төрд үүрлэсэн нүүрсний хулгайч нарт улс орны эрх ашгаас илүү хувийнх нь эрх ашиг нэгдүгээрт байсан нь олон жил улсаа тонон дээрэмдсэнээс нь харж болно.
Уг нь Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын тайлбараар нүүрсний хулгайч нарын гэмт үйлдэл дөрвөн жилийн өмнөөс цухалзаж, холбогдох бүх баримтуудыг хуулийнханд гаргаж өгсөн ч таг дарагдсан нь гайхал төрүүлж буй. Баримтыг гаргаж өгсөн албан тушаалтнууд ч яахаараа энэ олон жил ганц үг ганхийхгүй суусан нь ойлгомжгүй байдаг.
Ямартай ч, улстөрчдийн бие биенээ хулгайчаар дуудан, хардаж сэрдэж буйгаас харахад нүүрснийхний хэрэг мафитай кино цаашаа болж, мэдэхээр байна.
Одоогоор Авлигатай тэмцэх газар энэ хэрэгт холбогдуулан, 30 гаруй обьектод шалгалт хийж, хэд, хэдэн хүнээс байцаалт аваад байгаа бол Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой байдал тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж буй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын тайлбараар оффтейк гэрээнүүдэд маш олон нууц бий. Тус компани дөрвөн оффтейк гэрээ байгуулсны нэг нь маш нууцын зэрэглэлтэй бол нэг нь нууцын зэрэглэлтэй.
Уг нь Монголын 2.5 сая иргэн хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байж гэмээнэ хяналт тавих боломж илүү нээгдэх ёстой ч нууц гэрээ нэрийн дор хулгай, луйвраа далдалж ирсэн байх магадлал өндөр буй. Засгийн газар энэхүү гэрээг ил болгоно гэдгээ зарласан ч өнөөдрийг хүртэл хэлсэндээ хүрээгүй л байна. Гэхдээ хувьцаа эзэмшигчид нууц гэрээг ил болгох, ногдол ашиг авах санаачилгыг гаргаж, шаардах, шахах эрх бий.
Хуулийнхны хувьд нүүрсний хулгайч нарын хулгайлсан тэр их мөнгийг илрүүлж, хувьцаа эзэмшигчдийг хохиролгүй болгох ёстой.
Хулгайлсан мөнгө нь Монголд байхгүй, гадаад руу гаргасан бол мөрөөр нь мөшгиж, оруулж ирэх нь хуулийнхны хийх ёстой ажил. Нүүрсний хулгайч нарт хандаж хэлэхэд ногдол ашгаа авмаар байна.
Г.ХОРОЛ
Зочин 2022-11-30 202.126.89.226
МАН эв нэгдэл гэж худлаа ярихаа болиод нам доторхи хулгайч нартайгаа тэмцмээр бхийн. Хятадаас авилгатай тэмцдэг, Солонгосын хуулийнхны ажилагааг нааш нь авчирмаар бна.яаралтай!
Зочин 2022-11-30 203.91.115.50
Иргэдийн 1072 хувьцааны ашигийг МАНАН мафи дээрэмдсэн байхаа
Зочин 2022-11-30 202.131.230.218
Ганц нүүрсний хулгайч уул уурхайн бүх салбарт хулгай нүүрэлчээд үр хойч нь энэ нутагт амьдрахгүй юм шиг бүгдийн ухаж сүйтгэж дуусхаар улаарч байгаа нь харамсалтай 30 гаран жил монголыг тоносон хулгайч нарын хүүхдүүд гадны орнуудруу зугтаж тэндээ э****з хурлийз болоод амьдрана гэж явдаг байхдаа бодвол алт ухсан бол заавал төлөөсөө төлөх л болноо муу хулгайчууд
Зочин 2022-11-30 202.126.90.83
монголчуудаа одоо болсон дээрэмдүүлж ханалаа одоо босцглооё сэрээч
Зочин 2022-11-30 59.153.113.148
aimaar tomoor ni aashdag bolson. Sumiyabazar 3 terbumiin ortogtei gantshan ursgaltai LTR genuu. Puu 3 terbumaas 10% iig ni husahad 300saya dollar. Nasaarraa vreed barahgui mongo gants dalailtaar ain.
Зочин 2022-11-30 202.9.46.226
бүх нийтээр ажил хаяцгаая. тэр хулгайч нар өөрсдөө автобусаа жолоод, өөрсдөө цахилгаанаа гарга, өөрснөө багшил, эмчээ хий
Зочин 2022-11-30 202.55.188.110
АЙМААР ИХ МӨНГӨ ВЭ..
Irgen 2022-11-30 202.9.46.107
hutsdag halter we S,Batbold bol hulgaichdiin tolgoilogch..udahgui shorondoo orj shondoo duujlegdehii ni harnadaa.ene medee shuu yumiig bichsen G,Horol metiin shaarnuudad helhed…
Иргэн 2022-11-30 66.181.182.203
МАН-ыхан хулайчуудаа өмгөөлж эхлэлээ. Генсек нь ийм том хулгай байгаагүй ухааны юм хэлж байна. Ийм авилгачдаар дүүрсэн МАН-ыг 24 онд яавч дэмжиж болохгүй. Ард түмэн тэр болтол нь тэсэхгүй ч болов уу даа.
Зочин 2022-11-30 103.57.92.230
ТА НАР ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙГООС НООГДОЛ АШИГ АВНА ГЭЖ СЭРҮҮН ЗҮҮДЛЭХЭЭ БОЛЬ. НААД КОМПАНИЙГ ЧИНЬ ГАНХУЯГ МАШ ИХ ӨРӨНД ОРУУЛСАН. БОНД ГЭЖ БААХАН ӨР БОСГООД ТЭР МӨНГӨӨ ХЭРЭГГҮЙ БААХАН ЗАХИАЛГА ШАХААНД ӨГӨӨД ӨӨРСДӨӨ ЦАВЧААД ДУУСГАСАН. НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ЗӨВХӨН НЭГ ХЭСЭГ НЬ. ТИЙМЭЭС НОГДОЛ АШГАА ГАНХУЯГААС АВЦГАА. ГАНЦ ЖИШЭЭ ХЭЛЭХЭД ГАНХУЯГЫН МЕНЕЖМЕНТИЙН БАГ 2019 ОНД ҮР ДҮНГИЙН УРАМШУУЛАЛ ГЭЖ ЗАХИРАЛ БҮР 300 САЯ, ХЭЛТСИЙН ДАРГА БҮР НЬ 80 САЯЫГ ТӨГРӨГ АВЦГААСАН ГЭДЭГ ШҮҮ.
СОНГУУЛЬ-2024 ШОУ ЭХЭЛЖЭЭЭ 2022-11-30 202.126.90.125
СОНГУУУЛЬ ОЙРТОХООР Л ХЭДЭН УЛС ТӨРЧИД БИЕСЭЭ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИНГААР "ИЛЧИЛЖ" БӨӨН ШУДАРГА, АРИУН ГЭГЭЭН ЮМС ЯРИАД ЭХЛЭХ ЮМДА….ҮНЭН ХУДАЛ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЮМСААР АРД ИРГЭДИЙНХЭЭ СЭТГЭХҮЙД ТААРУУЛЖ ПОПРООД Л ДАХИН ДАХИН СОНГОГДООД БХ ЮМДААА……..
Zochin 2022-11-30 46.5.135.13
Iim tom hulgaig ih Tom buleglel l hiine sh dee tagnuul, cagdaa, gaali, tatvar geed tur n uuruu orolcootoi yum bish uu, yamar hashaa davj orood neg 2 mashin nuurs avch bgaa bish
СОНГУУЛЬ-2024 ШОУ ЭХЭЛЖЭЭЭ 2022-11-30 202.126.90.125
СҮҮЛИЙН ҮЕД УЛС ТӨРЧИД БИЕСЭЭ ХУЛГАЙЧ НТР ГЭЖ ИЛЧИЛЭЭД л НЭХ ИХ ШУДАРГА ЦАРАЙЛААД УНАВАА, ЭНЭ НЬ АРД ИРГЭДИЙН СЭТГЭХҮЙН ТААРСАН СОНГУУЛИЙН ӨМНӨХ ЭЭЛЖИТ ШОУ ДРАМА Л ЮМДААА…..
Зочин 2022-11-30 37.19.205.146
битгий ш** бадмаа. Хүрэлсүхийн ЗГ, Данхын ЗГын бүх гишүүд хулгайтай холбоотой. Хулгай нь баригдангуут сонгуулийн Пи АР гэж нуух гэж оролдож байна хулгайчууд чинь
Зочин 2022-11-30 150.129.142.171
Шившиг, манайх шиг баялагаа алга болгочихоод бие бие рүүгээ чихээд сууж байдаг улс байдаг болов уу ! Энэ ер нь улс мөн үү ???? Ийм асуудлыг гаргачихаад яриад сууж байх нь шившиг биз дээ ??? Тусгаар улс мөн л бол ийм асуудлыг гаргахгүй байх ёстой биз дээ ??? Үүн дээр л ажилладаагүй юм бол бүх шатандаа яг ямар ажил хийгээд , юу хийгээд сууж байдаг, тэднийг нь яаж хэн хянаж байдаг нь бүр ч ойлгомжгүй
Зочин 2022-11-30 77.248.52.248
"15 say shirheg huvitsaanii 20% boloh 3 terbum shirheg
huvitsaag"- eniig oilgohgui bna, niitlegch aldaa gargasan bololtoi
Зочин 2022-11-30 192.82.67.117
Бид молигдуулсаар .Эд молигдоно гэж молигдоно.Хэзээ билээ.Taван толгой ногдол ашгаа өгнө гэж хошгуурлав иргэд авахгүй бүтээн байгуулалтанд ах зарцуул .гэлээ гээд өнгөрч билээ Нөгөө бүтээн байгуулалт нь явсан ч юм уу бүү мэд Одоо бүр цагаандаа гарч ирэх жилд хэдэн тэрбум гэнээ бурхан минь түгжрэлд зарцуулна гэнээ ханаж цаддаггүй хулгайчууд.
Сүрсүх 2022-11-30 139.5.218.15
Адъяасүрэнгээс эхлээд хулгайч нараас ногдол ашгаа нөхөж авна шүү МАН ын хулгайч нараа
Монгол 2022-11-30 172.56.160.224
Монголын төр,ард түмэнд ноогдол ашгийн мөнгийг нөхөж олгох хэрэгтэй. Цаашдаа ч бас олгох нь зөв
зөнч 2022-11-30 64.119.25.88
Наадах үгээ Х.Баттулга, их хурлын гишүүн Адьяасүрэн , тэдэнтэй хамтарч идсэн хуульч- хулгайч нарт хэл. Жирийн иргэн шуудай нүүрс хулгайлсан бол аль эрт дээлээ нөмөрсөн байгаа
Зочин 2022-11-30 192.82.73.38
АНаас 1990 оноос эхлэн хэрэгжүүлсэн луйврын технологи ил болоод удаж байна. Энэ нь:
1-рт, Төрийн өмч ашиггүй, төр муу менежер гэсэн сурталчилгааг залхтал явуулна. Гэтэл төрийн өмчгүй ямарч улс байдаггүй
2-рт, Үүнтэйгээ зэрэгцүүлээд Ялсан үедээ хуйвалдаж том обьектуудыг Менежментийн хувьчлал нэрээр төрөөс үнэгүй авчихна
3-рт, Улсын өмчийг дампууртал нь хулгайлна.
– Эдүгээ дөнгөж Мөсөн уулын орой нь цухуйсан
Зочин 2022-11-30 37.19.205.146
МАНы хулгайг ярьсан чинь АН гэж шааж байна. АН энэнд ямар ч хамаагүй. 6 жил МАНингууд төр барихдаа хулгайлсан байна за юу
оноч 2022-11-30 202.5.205.34
УИХулгайчид л нийтээрээ гацаасан асуудлыг одоо ганцхан Женко-руу чиглүүлээд бна уу.Женко анхны MCS-ийн ТЗ-ийг зогсоосон байдаг. Тэгж байгаад Эрдэнэс ТТ буюу үндэсний компани болсон цагаас ТЗ-ийг явуулсан байдаг. Гэхдээ, эхлээд Зүүнбаянруу, дараа нь Гашуун сухайт-руу. Заавал өргөн цариг гэж явуулсан. Энэ хооронд УИХулгайчид ардуур нь яаж ажилсан нь илрэхгүй байна. Хөтөлийн цементийн үйлдвэрийг сүйрүүлдэг залуу л Женко оросуудын даалгавраар ТЗ гацааж, ар хударгаар нь Оросууд нүүрсний экспортоо …
оноч 2022-11-30 202.5.205.34
Оросууд монголыг ТЗ-г зогсоож байгаад ардуур нь өөрсдөө экспортоо нэмсэн бна гээл статистик харуулж байгаад яриад эхэлсэн. Би зөндөө хэлсэн, оросууд манайхыг гацаах яг ямар хэрэг бна. Хятадын нүүрсний импортод монгол маш жижиг, Индонези, Австрали, Канад гээд ихэнхийг нь ханган нийлүүлэгчийг л гацаадаггүй юм бол монголыг гацааж яах юм гэхээр хэн ч сонсохгүй Женко л гэж орилолдоод байсан шүү дээ. Одоо хэн гацаасныг хэл? Оросууд уу? манай нүүрсний хулгайчид уу? эсвэл дахиад Женко юу?
Зочин 2022-11-30 202.126.90.52
Женко Баттулга л ард нь бга даа. Монголыг хорлож ханахгүй хүн юм аа.
Зочин 2022-11-30 64.119.19.15
баттулга ч хоролсон толгойлогч нь шүү дээ.төмөр замтай тайсан бол ийм юм бологүй байсан.төмөр замгүйгээс далимдуулж хулгай ч нар ч сайн шуулаа.Яачихсан новшийн амьтад вэ?бүгд үхэж далд ороосой
Зочин 2022-11-30 192.82.67.117
Өнгөрсөн хугацаанд Баттулга л төмөр зам гацаасан юм шиг их дайрлаа Одоо бүх юмны учир тайлагдаж байх шиг Төмөр зам урагшлуулахын тулд УИХ аар хэлэлцэж шийдвэр гаргана.Гэтэл УИХ дотор чинь УИХулгайчид байгаа болохоор яаж явахав дээ.Нүүрсний хулгайч нараа илрүүлээд зарлана гэж би лав итгэлтэй биш байна .
Зочин 2022-11-30 103.57.94.50
Чи Баттулга хулгайчийг өмөөрөөд хэрэггүй ! Угаадасы нь долоогч л бна. Хүүхэд байхаасаа айл ухаж явсан, нам,төрд гараад Монголыг ухсан хулгайчийн б**с долоогч минь улин хуцаж, цогин жороолоорой !
Зочин 2022-11-30 202.131.230.218
Украйны дараа оростой нийлэн монгол төрийн дээр гарчаад байгаа 30-н жил монголыг тоносон авилгачин хулгайч эрлийзүүдийг алж устгах хэрэгтэй байна тэгэхгүй бол хятад болон барууныхныг санхүүжүүлэгч 1 улс нь монгол болчоод байна шүү
44 2022-11-30 192.82.64.153
Тэмцэл хийх цаг болсийн бишүү хулгайч нарыг олж чадах юу байхав хари хууль шүүх нь лалартана даа ард түмэн босвол хулгайч нарыг яасан ч чадна шүү СЭРЭЭЧ МОНГОЛЧУУДАА
Зочин 2022-11-30 202.21.105.204
MAN avilagch hulgaich piizdiisnuudee. Ard tumen ta nariig bugdiig chini naad ordnoos chini chireed gargaj chadna shuu muusain luivarchidaaa !!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин 2022-11-30 49.0.135.108
Улны л******д амаа хамхи
Зочин 2022-11-30 202.131.225.197
Жонхуу хулгайчийн хийсэн ажил. М.Энхсайханы хувилбараар явсан бол өдийд цэгцэрчихсэн байх байлаа. Улсын юм байгаа цагт хулгай хэзээ ч тасрахгүй.
зочин 2022-11-30 103.212.116.254
Зувчуулж хулгайлсан 20 ихнаядын 20 %-ийг 2,5 сая иргэнд гэдэг чинь ойролцоогоор нэг хүнд 1,600,000 төгрөг гэсэн үг үү ?
Оогий 2022-11-30 66.181.161.115
125 сая төгрөгийн ногдол ашигаа авмаар байна
Зочин 2022-11-30 43.228.129.131
Нүүрсний хулгайн мөнгө яг л гинжин урвалаар төрийм өмчит компани хил гааль цэрэг цагдаа шүүх прокурор цаашлаад засгийн газар их хурлын хэмжээнд тархсан байгаа даа, ингээд эцэст нь хэн нь ч хэнийгээ барьж өгөх аргагүй болсон л байгаа байхгүй юу
Зочин 2022-11-30 202.131.230.218
Нүүрс болон бусад уул уурхайн баялагаас баялагын сан байгуулж хувьцаа эзэмших замаар иргэд ноогдол ашиг хүртдэг болох ёстой тэгэхгүй бол монголын баялаг гадна дотны хэдхэн хүний гараар ороол байгаль орчин юу ч сүйдээд дуусах нь байна нөхөн сэргээлт хийхгүй байгаа компаниудад хариуцлага тооцож дахин лиценз олгохгүй байх хэрэгтэй энэ ажлыг хийж чадахгүй бол МАН АН -ийг үүрд төрөөс зайлуулхын төлөө иргэн бүр тэмцэх хэрэгтэй байна монгол орны усны нөөц эрс багассан гэдгийг ард иргэд мэдэх ёстой
Болд 2022-11-30 103.212.119.40
Наад үгээ ХБаттулга ДБатэрдэнэ Сэддорж нарт хэл. Би нүүрс хулгайлаагүй шүү.
Зочин 2022-11-30 66.181.179.18
АНЫ ОРКУУД Л АРД НЬ БАЙГАА ДАА
Зочин 2022-11-30 37.19.205.146
МАНингийн хулгайг ярихаар АН гэдэг юм.АН энэнд ямар ч хамаагүй 2017 оноос хулгайлсан байна. Хүрэлсүгийн ЗГ байсан байгаа биз дээ. МАНийнгийн томчууд бүгд холбогдсон хэрэг шүү
Зочин 2022-11-30 188.162.254.87
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!
Зочин 2022-11-30 59.153.113.53
ЯГ ҮНЭН ШҮҮ
Зочин 2022-11-30 124.158.120.30
хулгайд алдсан мөнгө өө олж авах нь энэ тэргүүн ажил улс төр дамжсан хулгай авлагийн тусгай хуультай болох чухал болжээ
Зочин 2022-11-30 192.82.85.177
Ногдол ашгаа авъя аа ………………………ул иргэн өдөр хоног тарчигхан л өнгөрч байна даа. хүйтэн эрч суларчихвал ч нэг хоёр зүсэм талх нэмэгдэх ч 1072 хувьцаа эзэмшигч бид ноогдол ашгаа авмаар байна аа……………………….
Зочин 2022-11-30 64.119.27.143
хувьцаат компаний ногдол ашиг хуваарилах хурлыг хувьцаа эзэмшигч монголчууд хийцгээe.
Санал тавьж байна. 2022-11-30 64.119.29.63
НҮҮРСНИЙ ГЭХ ЭНЭ ХУЛГАЙГААР УЛСЫН НҮҮРСИЙГ ГАРГАЖ МӨНГИЙГ НЬ ХУВЬДАА ЗАВШСАН ЭТГЭЭДҮҮД БАЙГАА БОЛ ЭДНИЙ БҮХ ОЛСОН ОРЛОГЫГ УЛСАД БУЦААН ТӨВЛӨРҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА. ТЭГЭЭД ТҮҮНИЙГ НУУН ДАРАГДУУЛСАН ЭТГЭЭДҮҮДЭД Ч ГЭСЭН ХАРИУЦЛАГА ТООЦОХ, ТЭР МӨНГИЙГ ХУЛГАЙНХ ГЭЖ МЭДЭЖ БАЙСАН Ч ЗАВШСАН БҮГДИЙГ ХАРИУЦЛАГАД ТАТАХ ЭНХҮҮ ХУЛГАЙГ ҮЙЛДЭХЭД ОРОЛЦСОН БҮГДЭД ТУСГАЙЛСАН ХУУЛЬ САНААЧИЛЖ ТҮҮГЭЭР ШИЙТГЭЛ НОГДУУЛАХ ШААРДЛАГАТАЙ МЭТ ХАРАГДАЖ БАЙНА.
Иргэн 2022-11-30 139.5.217.166
Эрдэнэс таван толгойд онц байдал зарласан. Одоо нүүрсний хулгайтай холбоотой байгууллагуудад онц байдал зарла. Асуудлыг ард иргэдэд сайтар танилцуулж тэдний саналаар шийдвэрлэ.
Зочин 2022-11-30 66.181.190.127
Hugjiil banknii hulgai, nuursnii hulgai mongol ulsiin tuuhend hamgiin horlontoi tom hulgai oyunerdene zorigtoi ajillaarai Shuuh, prokuriig haraad butehgui bh shuu
Зочин 2022-11-30 37.19.205.146
Данх Хүүк мэт нь хулгайтай холбоотой болоод дуугарч чадахгүй нам дарах гээд л байгаа биз дээ. МАН бол бүгд хулгайч