ЭЕШ өгөх сурагчдад цахим сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2022.11.30-нд нийтлэгдсэн

ЭЕШ өгөх сурагчдад цахим сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлж эхэллээ

ЭЕШ өгөх сурагчдад цахим сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлж эхэллээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын хоёрдугаар ээлж ирэх сарын 16-нд орон даяар эхлэнэ. Тэгвэл Боловсролын үнэлгээний төв элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж буй шалгуулагчдад зориулан тогтмол сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлж эхэллээ. Тодруулбал, цахим "чатбот" үйлчилгээг ашиглан шалгалтын өмнөх стресс менежмент, сэтгэл зүйн бэлтгэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөгөө өгөх юм.

Боловсролын үнэлгээний төвийн сэтгэлзүйч Б.Алтанцэцэгээс энэ талаар тодрууллаа. 

-Энэ үйлчилгээг сонирхож буй шалгуулагчид өдөр бүр 08:30-17:30 цаг хүртэл “Боловсролын үнэлгээний төв” цахим хуудасны зурвас хэсгээр нэвтрэн “сэтгэлзүйн зөвлөгөө” цэсийг дарж, сэтгэлзүйчтэй холбогдон зөвлөгөө авна. Одоогоор хүүхдүүд голчлон үерхэл нөхөрлөл, өсвөр насны сэтгэл гутрал, гэр бүл орчны харилцаа гэх мэт асуудлаар хандаж байна. Өдөрт 10-20 хүүхэд үйлчилгээ авч байна. Энэ тоо элсэлтийн ерөнхий шалгалт эхлэх үед хоёроос гурав дахин нэмэгддэг. ЭЕШ дөхөх үед хүүхдүүд санаа зоволт, шийдвэр гаргалт, цаг төлөвлөлт, мэргэжил сонголт зэрэг асуудлаар маш их ханддаг. Миний зүгээс хүүхдүүдэд зөвлөгөө хүргэхэд ЭЕШ дөхсөн үед биш энгийн үеэр хандаж зөвлөгөө авч байгаарай. Мөн эцэг, эх болон багш эргэн тойрны хүмүүс хэт өндөр оноо авахыг шаардах нь эргээд тухайн хүүхдэд дарамт болдог. Үүний оронд сэтгэлзүйг нь тайван байлган хичээл давтах орчныг бүрдүүлж бүх боломжоор нь хангах хэрэгтэй гэлээ.

Б. Нарангоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж