“Ерөнхийлөгчийн айлчлал эдийн засаг сэргэх боломжийг бий болгож байна” | News.MN

“Ерөнхийлөгчийн айлчлал эдийн засаг сэргэх боломжийг бий болгож байна”

“Ерөнхийлөгчийн айлчлал эдийн засаг сэргэх боломжийг бий болгож байна”

“Ерөнхийлөгчийн айлчлал эдийн засаг сэргэх боломжийг бий болгож байна”

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 27-28-нд БНХАУ-д төрийн айлчлал хийсэн. Энэхүү айлчлалын эдийн засагт үзүүлэх үр нөлөөний талаар эдийн засагч Б.Энх-Амгалантай ярилцлаа.


-Төрийн тэргүүний  Хятад хийж буй айлчлалууд анхаарлын төвд байна. Нэн ялангуяа Хятад хийсэн айлчлалыг эдийн засгийн ач холбогдолтой гэж харж, дүгнэж байна. Энэ хэр бодит дүгнэлт вэ, Монголын эдийн засагт хэр нөлөөлөл үзүүлэх бол?

-Covid-19-өөс шалтгаалж, хил гааль хаалттай, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Тиймээс бараа таваарын урсгал, экспорт, импортын хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх, хил гаалийг нээх талаар энэхүү айлчлалаар ярих зорилготой явсан байх.

Тухайлбал, Хангимандал, Гашуунсухайтын төмөр зам Монголын хил хүртэл бүтээн байгуулалт нь явчихсан хэрнээ Хятадын талтай холбогдоогүй байгаа. Одоогоор ердөө нүүрсээ  төмөр замын төгсгөл хүртэл тээвэрлээд, цаашаагаа авто машинаар зөөдөг хэвээрээ байна.

Тэгэхээр эдгээр төмөр замуудын холболтыг аль болох ойрын хугацаанд хийх, боомтын гацааг арилгах тал дээр Ерөнхийлөгчийн айлчлал чухал ач холбогдолтой. Монголын төмөр замууд Хятадын төмөр замтай холбогдож чадвал экспортын гарц бий болно, жилд олох орлого маань өснө. Урьдчилсан байдлаар,экспортлох ачаа 20-25 сая тонноор өсөх боломжтой болно. Боомтууд эхний ээлжид  бүрэн хүчин чадлаар ажиллахгүй байсан ч экспортын эдийн засагт үзүүлэх үр ашиг тодорхой хэмжээнд өсөх сайн талтай.

-Мөн тус айлчлалаар иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагшлуулах талаар хамтарсан мэдэгдэл гаргасан. Хөрш орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлснээр ирэх жилүүдэд эдийн засаг сэргэх боломж байна уу?

-Боомтын сэргэлт, түншийн харилцааг бэхжүүлснээр эдийн засгийн дунд болон урт хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөрүүдэд олон талын эерэг нөлөөтэй. Монголд буцалтгүй тусламжаар 5-6 мянган хүүхдийн спортын ордон барьж өгөх, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нүхэн гарц буцалтгүй тусламжаар дөрвийг барьж өгөхөөр тохирсон байсан. Эдгээр бүтээн байгуулалтууд Монгол Улсад яах аргагүй тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэж өгөхөд эерэг нөлөөтэй.

Түгжрэлийг шийдэхэд 420 тэрбумыг нийслэлээс төсөвлөж байсан бол ирэх жилүүдэд бүр  500 гаруй тэрбум төгрөг болж өссөн. Тэгэхээр Хятадын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх ажлууд асуудлыг шийдвэрлээд зогсохгүй эдийн засагт нэмэр болно байна.

Одоогоор би айлчлалын үр дүнгийн талаар нарийн тооцооллыг гаргаж үзээгүй байна. Учир нь эцсийн байдлаар гэрээ хийж, гарын үсэг зурж, мөнгөн дүн нь тодорхой болсон үед эдийн засагт ийм үр ашигтай, хэчнээн хүнийг ажлын байраар хангаж дунд болон урт хугацаанд үр ашиг нь гарна гэж хэлэх боломжтой.  Түүнээс юу ч нарийн тодорхой болоогүй үед тооцооллыг хийх нь утгагүй.

СВОП ХЭЛЦЛИЙН ХУГАЦААГ СУНГАСНААР МОНГОЛЫН ӨРИЙН ДАРАМТ БАГАСНА

-Төв банк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийн хугацааг ирэх оноос дахин сунгахаар болсон байна.  Тус хэлцлийг сунгах нь ямар ашигтай вэ?

-Своп хэлцэл гэж тухайн өдрийн ханшаар валют худалдан авч /худалдаж/ ирээдүйн тохиролцсон ханшаар эргүүлээд худалдах /худалдан авах/-ыг хэлдэг. Энэ хэлцлийг сунгах нь маш чухал асуудал. Хэрэв сунгахгүй бол Монгол Улс ирэх жил зургаан тэрбум ам.долларын өр төлөхийн 2-3 тэрбум ам.доллар нь зөвхөн своп хэлцэлд зарцуулна. Энэ хэлцлийг хойшлуулснаар Монголд ирэх өрийн дарамтыг багасгана. Өрийн дарамт багасна гэдэг бид тодорхой хугацаанд амьсгаа авч, боомтын сэргэлтийг урагшлуулж, хил гаалиар гарах экспортын хэмжээг өсгөж, валютын орох урсгалыг нэмэгдүүлнэ.

Ингэснээр алдагдлаа багасгаж, төлбөрийн бланс дээр эерэг үзүүлэлттэй гарах боломж бүрдэнэ.

Ерөнхийдөө бол урт хугацааны дараа валютаа төлөх нь улсын эдийн засагт чухал ач холбогдолтой. Эдийн засгаа сүйрүүлэхгүйгээр өр, төлбөрөө багаар нь төлөх асуудлыг хойшлуулна гэдэг том боломж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2022-11-30 43.242.242.59

Хичнээн боломж байгаад яах вээ дээ, ард түмэн тэрнийг хүртэж чадахгүй. Эрх мэдэлтнүүд хулгайлаад дуусах байлгүй

Avatar

МАНГАРУУДАА МАШИН ЭНЭ ТЭР ГЭЖ БАЙХААРАА 2022-11-30 192.82.70.40

Японд Монголчуудын үйл ажиллагаа явуулдаг бизнесийг дэмжих хэрэгтэй. Монгол улсад Японы 670 компани үйл ажиллагаа явуулж байхад, Япон улсад Монголын хэдхэн компани үйл ажиллагаа явуулдаг. Энэ бол тэнцвэргүй харилцаа мөн юм. Ийм зүйл дээрээ анхаарч ажиллаач. Монгол компаниуд японы аж үйлдвэрийн салбартай хамааралтай ажлуудыг хийдэг болох хэрэгтэй шүү.

Avatar

Зочин 2022-11-30 124.158.67.53

Энэ н**ш Хүүкийн б**с долоогч болжээ.

Avatar

зочин 2022-11-30 59.153.115.105

худал ярихаа боль

Avatar

Зочин 2022-11-30 202.21.98.236

ЧӨМӨГ НЬ ДУУССАН ТУЛ 40 ИХ НАЯДЫН ХУЛГАЙЧ НАРТАЙГАА ТЭМЦЭХ БОЛОМЖГҮЙ БАЙГАА ЮУ? ЗАСГИЙН ГАЗАР НЬ ӨӨРСДӨӨ ЭХ ОРНООСОО ХУЛГАЙ ХИЙСЭН НЬ ЭХ ОРНООСОО УРАВСАН ҮЙЛДЭЛ МӨН!!! МАН СӨНӨХ ЁСТОЙ!!!

Avatar

Зочин 2022-11-30 202.21.105.204

bitgii piyaldaga tsarail enenii ediin zasagch gej yu bdiin. b*** doloogch l bn harvaas

Avatar

Зочин 2022-11-30 203.91.115.56

ИДЭХ БОЛОМЖОО ӨСГӨХ БИЗ МОНГОЛД САЙН САЙХАН ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ ЗҮЙЛ БАЙХГҮЙ 2024 ОНД СОНГУУЛ ААР ЭНЭ ХУЛГАЙЧ ЯЛАГДЛАА ГЭХЭД ДАРААГИЙН ХУЛГАЙЧ ГАРААД ИРНЭ ОДОО ЯАХ ВЭЭ МОНГОЛЧУУДАА

Avatar

далай 2022-11-30 124.158.120.30

гуйж ирсэн мөнгийг нь нөгөөөдүүл нь идэх биз

Avatar

Зочин 2022-11-30 66.181.190.127

Ailchlal yah ve Heregjilt l chuhal

Avatar

Зочин 2022-11-30 202.126.93.206

Бүх зүйлийн ард нь ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА заавал байх ёстой. гүйж очиж өрөнд орж эдийн засгийн хараат болж байх магадлал 99,99% ЦААШЛААД аЗИЙН ЗАРИМ ОРОН ШИГ ӨРӨӨ ТӨЛӨХДӨӨ ГАЗАР НУТГААРАА ТӨЛӨХ ВИЙ ГЭДГИЙГ БАЙНГА БОДОЖ БАЙХ ШААРДЛАГАТАЙ ШҮҮ…… ӨӨР ЗҮЙЛГҮЙ ДЭЭ

Avatar

Зочин 2022-11-30 192.82.66.139

Шагналын цайллаган дээр хүнд захиалж өөрийгөө худлаа магтуулахаар өмнөөс нь нүүр улайгаад байж сууж чадахгүй юм….

Avatar

Зочин 2022-11-30 192.82.66.139

Манайхан мэргэжилтэнүүд олигтой ажиллаж чадахгүй байна. Баахан хөдөлмөрийн баатар гавьяатууд түм бумаараа төрөөд л байдаг тэр хирээрээ ажил нь унаад л байдаг……..Шагнал авч өгч байгаа нь ичихгүй юмаа. Захиалгаар хүнд ,сэтгүүлчидэд хэлж өөрсдийгөө худлаа магтаад л 30 жил боллоо. Хөдөлмөрийн баатар гавьяатууд л их байна хөгжил бол алга…..бас эрдэмтэд өмнөөс нь ичээд байх юм. Хүний өмнөөс ичих ямар хэцүү юм бэ.

Avatar

Зочин 2022-11-30 192.82.66.139

Манайхыг нүүрсээ төмөр замаар арай гэж зөөдөг болмогц дэлхий нүүрс хэрэглэхээ болих нь дээ!!!!

Avatar

Зочин 2022-11-30 124.158.68.144

Төмөр замаар нүүрсээ хийл хүргэчихээд дахиад машинаар зөөх энэ гацаалтыг Хүүк ЕС байхдаа хийсэн гээд байх юм. Агуу тэнэглэл гэхээс өөр хэлэх үг алга гэж нүүрснийхэн хэлдэг. Одоо нүүрсээ зарахын тулд нэмэлт байгууламж барина, дахиад 2-3 жил 2026 он хүртэл хүлээх юм гэнэ. Юу л болоод байнаа. Энэ нүүрсний хулгайнаас болж 10 гаруй жил хоосон зогслоо гэж байна.

Avatar

Иргэн 2022-11-30 139.5.217.166

гуйлга гуйгаад өөдлөхгүй.

Avatar

Зочин 2022-11-30 103.119.92.253

Энэ статистикч юугаа мэдэж бурнам бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж