10:00 цагт Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хуралдаантай.
-АТГ-аас байгалийн нөөцийн ашиглалт, орлого, зарлагын талаар мэдээлнэ.
10:00 цагт “Улаанбаатар” зочид буудалд “Хүний эрхийн талаар ярилцъя” лекц болно. ХЭҮК-ын дарга Ж.Хунан, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз болон төрийн агентлаг, хувийн хэвшлийн салбарын төлөөлөл оролцсон нээлттэй, чөлөөт ярилцлага болно. Утас 9902-8438.
11:00-13:00 цагт “Миллиниум плаза” зочид буудалд иргэний нийгмийн идэвхтнүүд болон сэтгүүлчид нийгэмд тулгамдаж буй улс төр, хүний эрх, иргэдийн оролцоо, ил тод байдал, хариуцлага, сайн засаглалын тулгамдсан асуудлыг хөндөж, гэрэл зураг, дүрс, график, видеогоор илэрхийлсэн үзэсгэлэн дэлгэнэ. Мөн НҮБ-ын Ардчиллын сангийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн хүрээлэнгээс хэрэгжүүлсэн сэтгүүлч, иргэний нийгмийн идэвхтнүүдийг чадавхжуулах төслийн хаалтын ёслол болно. Утас: 9707-0709.
-МҮХАҮТ-нд “Аж үйлдвэрийн IV хувьсгал ба соёлын бүтээлч үйлдвэрлэл” зөвлөгөөн болно.
Зочин 2022-11-30 66.181.161.116
Хүний эрх биш хүйсийн эрх ярина европын холбоо гараа дүрсэн бол жендэр л байдгын монголыг хүчирхийлэгч хүчирхийлэлд өртсөн гэж 2 ангилдаг
Зочин 2022-11-30 103.229.123.246
erchuudiin erhiin talaar yarih yum bolovuu emegteichuudiin uurgiin talaar yarih yum bolovuu tegvel jinhen huni erh yarij bna gej uzii zuvhun emegteichuudinh yarival zevseg gedgiig hen buhen meddeg bolson