Энэ долоо хоногийн VS буландаа Газрын багц хуулийн талаарх эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна. Уг хуулийг өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцсэн бөгөөд АН-ын бүлгээс завсарлага авсан юм. Энэ талаар бүлгийн дарга нарын эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна.
О.Цогтгэрэл
АН-ын бүлгийн дарга
-Газрын тухай хууль бол Үндсэн хууль, Иргэний хуулийн дараа орох хэмжээний том хууль. Гэтэл боловсруулалт маш муу. Газар чөлөөлөлттэй холбоотой асуудал хэвээр байсаар байна. Хувийн өмчийг хуулиар хамгаална, дээдэлж ажиллана Үндсэн хуулийн үзэл санааг зөрчсөн байж болох заалтууд байна. Мөн орон нутгийн өөрөө удирдах ёсны эрх хэмжээний тухай, түүнчлэн бэлчээрийн мал аж ахуйтай холбоотой асуудлыг огт хөндөөгүй байсан. Иймд манай бүлэг тав хоногийн завсарлага авсан.
Д.Тогтохсүрэн
МАН-ын бүлгийн дарга
-Өнгөрсөн сард УИХ, Засгийн газраас газрын тухай багц хуулийн төслийг өргөн барьсан. Бид 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт газрын харилцааг багцаар нь авч үзнэ, шинэтгэл хийнэ гэдэг том зорилт тавьсан. Газрын тухай таван хууль байгаа. Тухайлбал, Газрын тухай ерөнхий хууль, Иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Газрын кадастрын тухай хууль, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийг өргөн барьсан. МАН-ын бүлэг эдгээр хуулийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн. Гэхдээ цаашид уг хуулийг хэлэлцэхдээ хэд хэдэн асуудалд анхаарах хэрэгтэй гэж үзсэн. Барилга хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хуулийг хамтатгаж хэлэлцэх ёстой. Ингэж байж хот байгуулалт болон газрын асуудал хоорондоо уялдана. Газрын тухай хууль батлагдсанаар газар эдийн засгийн эргэлтэд орох ёстой гэж үзэж байгаа. Хууль батлагдсанаар газрын нэгдсэн бүртгэл сайжирч, газрын талаар гардаг зөрчил маргаан цэгцлэгдэнэ гэж үзэж буй.
Зочин 2022-11-30 202.21.104.2
Хуулийн төслийн боловсруулалт дутуу зохицуулах асуудал дутуу хууль оруулж ирсэн байна шүү дээ буцааж татаа
гБЯМБАЦОГТ газраа иргэддээ хувааж өг дөө 2022-11-30 192.82.68.213
УИХ ын гишүүн Бямбацогтын найрамдалд авсан том газар олон жил боллоо. Хоосон хашаа. ИРГЭД ууланд гарах боломжгүй. ЯАХААР нэг хүнд ийм том хэмжээтэй газар өгдөг юм вэ?
ХУУЛЬЧ 2022-11-30 202.179.25.52
УХРААД ХЭРЭГҮЙ ,ДЭЭ ,,1992-2002 0Н ХРТЭЛ ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИА БОЛОВСРУУЛАХ ГЭЖ 10 ЖИЛ АЛДАЖ МЭДЭН БУДИЛЖ БАТАЛСАН ХОЙНО,,,,,,, ОДОО ШИНЭЧЛЭХ ЦАГ ИРСЭН ШҮҮ ,,,ТҮҮНТЭЙ ХАМТ БИЛЧЭЭРИЙН ХУУЛИА БАТЛАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ ,,,,,
Зочин 2022-11-30 66.181.190.127
Gazriin luivarchid huuliig eserguutsej bgaa ni todorhoi Buuj uguh hereggui
ГАЗРЫН ХУУЛИЙГ БҮХ АРД ТҮМНЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛ 2022-11-30 103.57.95.253
ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ЭГҮҮЛЭН ТАТЬЯА !!!!!!!!!!!!
Зочин 2022-11-30 150.129.143.47
Бэлчээрийн тухай хуулийн төслийг Ногоон алтын шугамаар манайх боловсруулж Тэмүүжин гишүүн өргөн барина гэхэд Нямдорж газрын багц хууль орж ирэхээр гээд хойшлуулсан. Уг нь менежмент болохоос газрыг захиран зарцуулах асуудлыг хөндөөгүй юм. Одоо ХААЯ-нд бйна уу үгүй юу
Зочин 2022-11-30 64.119.23.136
Za ingej l uursdiinhuu tuluu huuli gargadag shuu. 76-d itgeh yamarch argagui bolood baigaa. Getel bid ene 76 songodog geheer emgenelt jujig bolood yavchihdag. Namuud novshnuudiin neriig devshuuleed bid songolt hiih yum daa. Ireh songuulid Mongoliin tuluu ajillah shildeg humuusee uursduu todorhoilood gargaya. Namuudiig haraad butehgui gedgiig 30 garan jil uzlee.
хүннү 2022-11-30 202.55.188.90
Буцаан татах нь зөв. Маш муу хууль болсон. Амьдралд ойр болго. Хэдэн газар зохион байгуулагч нэтрэй нөхдүүдийн боловсруулсан хууль. Аливаа хууль амьдралд нийцээгүйгээс болж элдэв маргаан үүсдэг.
Зочин 2022-11-30 124.158.64.235
буцаан татах нь зөв. ард түмнээрээ хэлүүлэх нь зөв. хууль зөрчсөн, санаа давхардсан, агуулгын алдаатай, найруулгын алдаа ихтэй ба ын нар лээ. ийм амьгүй хууль үйлдвэрлэж болохгүй.
Иргэн 2022-11-30 192.82.71.186
Газраар оролдоод сайн зүйл болохгүй. Энэ ЗГ, УИХ маш их шинэ хууль оруулж ирж байна, боловсруулалт маш муу, ашиг сонирхол.
Зочин 2022-11-30 66.181.188.240
Хуулийн төслийг ил зарлаж иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулбал их сайнсан. Нэг мэдэхэд хууль гарна даа.