Нэмэлт 09:40
Өнөөдөр:
– “Эрдэнэс Монгол” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
– УИХ-ын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий “Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай” Ерөнхий сайдын захирамжийн төсөл,
– “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
– “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” хувьцаат компанийн 2014-2021 оны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн,
– Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгнө.
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Эргэн сануулбал, өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд “Цагааннуур” чөлөөт бүсийг 2023 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг чөлөөт бүсэд нэвтрүүлэх байнгын ажиллагаанд шилжүүлэх шийдвэр гарсан.
Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэж, Гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүчний төсөлтэй холбогдуулан арга хэмжээ авч хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гаргахаар болсон юм.
Өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.
зочин 2022-11-30 202.131.227.179
ЗГ эмч ,сувилагч нар Япон ,Солонгост хар ажил хийхээр Яваад байгааг мэдэж байна уу Эдгээр улсад залуучууд тэр дундаа бариа иллэг хийлгэхээр 3 сарын курс хийлгэн зуулчлах байгууллагууд хар ажилтан болгон гадаадад гаргаад байгааг болиулах хэрэгтэй.Манайх хар ажилтан бэлтгэх олон хүн амтай юу,Хүн ам зүйн бодлого хаа байна. ЭСЯ-уудад хэлж болохгүй юу, Тэр доод түвшины ажилд явж хүмүүсийг болиулж,,эх оронч болгож болохгүй юу
Иргэн 2022-11-30 139.5.217.166
Олон хулгайчтай намуудын үйл ажиллагааг хориглох хэрэгтэй. АТГ авилгач , хулгайчдын тоог намаар нь гаргаж нийтэд мэдээлнэ үү.
Зочин 2022-11-30 202.21.105.204
Ogtsor geel bhad uhsenee huraldaad bdiim dee. huraldaal baidag ard irgediin amidral bur l dordool baidag :-((((
Зочин 2022-11-30 66.181.188.86
засаг огцруулах хэрэгтэй