Түүнийг М.Жавхлан гэдэг. Одоо 18 настай. Эмч болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Ховд аймгийн Цэцэг сумаас АШУҮИС-д оюутан болон суралцаж буй. Хоёрдугаар дамжааны оюутан.
Тэрбээр багаасаа эмч болохыг мөрөөддөг байсан учраас хүсч, зорьж их сургуульдаа элсэн орсон тухайгаа ярьж байв. "Хүнд их бага хэмжээгээр туслахыг хүсдэг. Эмч хүн өөрийн сурсан мэдлэгээрээ бусдад тусладаг буянтай мэргэжил. Их хөрөнгө мөнгөгүй ч гэсэн юугаар ч хэмжишгүй эрүүл мэндийг хүнд бэлэглэнэ гэдэг маш сайхан. Тэр дундаа мэдрэлийн мэс засалч эмч болох хүсэлтэй" гэсэн юм.
Хэдийгээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутнуудын хичээл их ч М.Жавхлангийн хувьд хэрэглээний мөнгөө олохын тулд долоо хоногийн гурван өдөр "CU" сүлжээ дэлгүүрт цагийн ажил хийдэг.
М.Жавхлан "Цагийн ажлаа нэгдүгээр дамжаанд орохдоо хийе гэж бодож байсан ч хичээлдээ илүү анхаарах нь чухал байсан учраас энэ жилээс ажиллаж эхэлсэн. Миний хувьд япон хэлний түвшинтэй болохоор давуу тал болсон байх. Гадаадад залуус ажил хийж, цалингаараа сургалтын төлбөр, хэрэглээний мөнгөө олдог. Тийм учраас оюутан байхдаа ажил хийж үзэхийг хүссэн.
Монголд хичээл ажлын цагаа зөв төлөвлөөд сурчихвал гадаадад очоод туршлага болох болов уу. Монголын цагийн ажлын хөлс бага юм билээ. Япон улсын цагийн ажлыг судлахад долоо хоногт 28 цаг ажилладаг бол Монголд долоо хоногт 40 цаг ажилладаг мөртлөө хагас сардаа 250 мянган төгрөгийн цалин авдаг. Ажил хийгээд сургалтын төлбөрөө төлж чадахгүй ч, өөрийнхөө хэрэглээндээ зарцуулдаг" гэв.
Түүний хичээл өглөө 07:40 цагаас эхэлдэг. Долоо хоногийн хичээлгүй өдрөө ажлынхаа цагийг зохицуулдаг аж. Уншиж судлах хичээл ихтэй учраас амралтын өдөр үйлчлүүлэгч цөөн үед хичээл номоо унших боломж гардаг гэлээ.
"Оюутан залуусын ихэнх нь цагийн ажил хийж, хэрэглээнийхээ мөнгөө олдог болсон. Анх сүлжээ дэлгүүрт ажиллаж "Сайн байна уу. CU-д тавтай морил" гэж мэндлэхэд их эвгүй байсан. Хүмүүс их стресстэй явдаг нь анзаарагдсан. Хүмүүстэй мэндлэхээр ихэнх нь буюу 90 хувь нь тоохгүй яваад өгдөг. Гэхдээ зарим нь "Сайн сайн байна уу. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй" гэж мэндлэхэд маш их баярладаг.
Ажил хийснээр янз бүрийн зан ааштай хүмүүсийн арга хэвийг олох гэж хичээдэг болсон. Бид касс дээр зогсох, бараагаа өрөх, цэвэрлэгээгээ хийх, хоол хийх гээд 2-3 оюутан ажиллах ёстойгоос заримдаа нэг нь ажиллах тохиолдол гарна. Тийм үед зарим хүмүүс их бухимддаг бол зарим нь их ойлгож дэмждэг. Монголчууд бие биеэ их хүндэтгэж, харьцдаг байгаасай. Зарим хүмүүс орж ирээд л биднийг загнадаг" гэдгийг хэлсэн юм.
БНСУ дахь CU сүлжээ дэлгүүрүүдэд касс, хоол бэлтгэх, бараа өрдөг хүн нь тусдаа байдаг. Харин монгол залуус бүх юмаа өөрсдөө хийдэг болохоор их ачаалалтай ажилладаг.
М.Жавхлангийн хувьд цагийн ажил хийж эхэлснээр хүний харилцаа хандлага ямар чухал гэдгийг ойлгож мэдэрсэн тухайгаа ярьж байлаа. Түүнийг ажлын хамт олон нь "Хамгийн сэтгэлтэй ажилтан" хэмээн тодотгоно.
Тэрбээр "Дэлгүүрийн касс дээр дутсан мөнгийг тэр өдөр ажилласан хүмүүс хувааж төлдөг. Баримт нь гараагүй байхад бараагаа өгөх ёсгүй ч зарим үйлчлүүлэгчид их уурладаг болохоор баримтыг нь гаргаад явуулчихдаг. Нэг удаа 16 мянган төгрөгийн өрөнд орж уйлмаар санагдаж байсан. Миний дөрвөн цагийн хөлс шүү дээ гэж бодохоор хэцүү санагдсан" тухайгаа инээмсэглэн өгүүлнэ.
Тэрбээр "Аав ээж маань Ховд аймгийн Цэцэг сумын харьяат. Улсын аварга малчин хүмүүс. Би 2004 онд ууган хүү болж мэндэлсэн. Гурван дүүтэй. Тавдугаар анги хүртлээ эмээ дээрээ өссөн учраас их эрх өссөн. Хотод ирээд эхний жил айлд амьдарч байгаад энэ жилээс сургуулийнхаа дотуур байранд амьдардаг болсон" гэв.
Хэдийгээр баруун хязгаар нутгаас хотод ирж, суралцаж байгаа ч хотод ирээд даарч үзэж байна гэв. Түгжрэл, нийтийн тээвэр гээд хот маш их стресстэй юм.
Хөдөө таван минут алхаад л сургууль руугаа ордог байсан бол хотод 50 минут түгжрэх нь энүүхэнд гэлээ.
Хотод анх оюутан болж ирсэн тухайгаа ярихдаа "Нэгдүгээр курст байхдаа цагийн өмнө гэрээс гараад автобусанд суусан чинь гурав, дөрвөн буудал илүү явчихсан байсан. Тэгээд өөр автобусанд суусан чинь бас л автобусаа андуурч, их хөглөж байлаа. Тэрнээс хойш дахин төөрөөгүй" хэмээн инээмсэглэв.
"Манай анги 11 охин, дөрвөн эрэгтэй оюутантай. Бусад ангитай харьцуулахад олон эрэгтэй оюутантай. Монголын залуус гадаад явж, амьдрахыг хүсдэг болсон байна. Миний хувьд ч ялгаагүй. Гадаад хэлний мэдлэгээ сайжруулж, хэлний бэлтгэлд явмаар байгаа ч илүү цаг гаргаж чадахгүй байна. Сайн эмч болохын тулд 15 жил суралцана. Маш их санхүүгийн зардал гарна. Их сургуулийн сургалтын төлбөр нь таван сая. Эмчийн цалин нь 500 мянган төгрөг гэж бодохоор жаахан урам хугардаг" тухайгаа тэр нуусангүй.
Тэрбээр амьдралынхаа зорилго, мөрөөдлөө хуваалцахдаа "Монголд жил бүр 10 мянга орчим эмч их сургуулиа төгсч байгаа. Тийм учраас гадаадад суралцаж, өөрийгөө хөгжүүлээд эх орондоо эмнэлэг байгуулахыг хүсдэг. Хувийн эмнэлэг ч гэсэн эрүүл мэндийн даатгалаар иргэдэд үйлчилж, боломжгүй иргэдийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулахыг хүсдэг. Хүн мөрөөдөлтэй байж утга учиртай амьдардаг гэж боддог. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд илүү сайн хөдөлмөрлөж, сайн хичээх ёстой" гэв.
Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн
Иргэн 2022-11-30 202.131.227.82
Өмнөөс инээмсэглэж байгаа хүнтэй харьцах сайхан байдаг. Чиний инээмсэглэж үйлчилсэн хүн эхний удаад тоохгүй байсан ч дараагийн удаад чамаар үйлчлүүлэхээр ирэх болноо. Эерэг харилцаанаас эерэг үр дүн гардаг нь үнэн шүү. Ажилд нь амжилт хүсье.
Зочин 2022-11-30 132.194.33.147
ylcuun xamgaalal
Зочин 2022-11-30 132.194.33.147
-xot/mo/;
Зочин 2022-11-30 107.115.41.139
Yapon hun shg haragdlaa. Mongol mun uu?
Зочин 2022-11-30 64.119.20.170
Huurhun dvv min hicheegeerei. Tegeed zaawal gadagshaa yawj suraarai. Amjilt az jargal sain saihan bvhniig hvsey. Mundag hvv bn
иргэн 2022-11-30 103.26.195.83
хүн бүртэй инээмсэглэж мэндэлж байдгаа чин сэтгэлээсээ үргэлжлүүлээрэй. Аяндаа хүмүүс чам руу инээмсэглэж мэндэлдэг болно. Би машинтай явж байгаад бусад жолооч нарт байнга зам тавьж өгдөг, харин одоо бусад машинууд зам тавьж өгдөг болжээ, авто зам дээр байгаа том чулууг машинаа түр зогсоож буугаад замаас гаргаж орхидог, жолооч нар гайхдаг л байх, удахгүй бүх жолооч нар ингэдэг болно.
ylcaa xamgaalax # 2022-11-30 132.194.33.147
– ycni chanar uyandyjn,@bovnif.oopuugn.tseb.
Зочин 2022-11-30 132.194.33.147
#
Зочин 2022-11-30 202.21.109.57
bi zam tawij uguhuur nadaa zam tawij ugudguishd
Зочин 2022-11-30 43.242.242.138
үсээ засуулаарай
зочин 2022-11-30 103.57.94.121
залуус аа ийм зүүн өмнөд ази гаралтай мөлжлөг боолын хөдөлмөртэй газар бүү ажил ! Монголчууд бид чинь монгол залуусыг минь ёпон солонгос хятад
маягаар бөхлзөж тонголзуулаад хүчээр ярзайлгаад байгаа болхоор л дургүй хүрээд байдаг юм шүү дээ! та нарыг харамлаад бас өр өвдөөд тэр .
Зочин 2022-11-30 172.58.60.107
2
renew 2022-11-30 172.58.60.107
1
Зочин 2022-11-30 172.58.62.151
10-12:00;
Зочин 2022-11-30 172.58.60.107
XXX
prujdai,boleej,ybej 2022-11-30 172.58.60.107
ofoo cetgegdel buchij boloxgyi
Зочин 2022-11-30 64.119.17.25
японд ч долоо хоногт 40 цаг ажилладаг юм биш үү
- bomble 2022-11-30 172.58.60.107
719-940-8834 buyna
Зочин 2022-11-30 172.58.60.107
8-12:00.(21)
Зочин 2022-11-30 64.119.17.25
японд ч долоо хоногт 40 цаг л ажилладаг юм биш үү
Зочин 2022-11-30 66.181.182.70
unegui murtluu hamgiin une centei um bol ineemseglel shuu. Mongolchuud adguuslag bolhoopoo daanch tiim um oilgoh chadvargui l dee.
хаув 2022-11-30 66.181.166.134
цаг агаар нь муухай, балиар орчинд ямар ч хүн инээхгүй шүү дээ, дээр нь цалин орлого багатай учраас огт инээдэггүй. бас хүүхэд байхаас нь хүнтэй мэндэлж сургаагүй. таньдаг хүнтэйгээ л харьцана, танихгүй хүнтэй огт харьцаж чаддаггүй, нэг тийм сэтгэлзүйн бэрхшээлтэй.
Зочин 2022-11-30 139.5.218.15
Хүмүүс инээмсэглэж байгаарай
Зараа 2022-11-30 202.55.188.85
сүрхий хүүд амьдрал нь хүссэнээр нь өрнөх болтугай гэж ерөөе!
Зоочин 2022-11-30 203.98.76.9
Монголын компаниуд хүний хөдөлмөрийг шулахаа болимоор юм аа. Тэр тусмаа оюутан залуусыг олон цагаар ажиллуулаад өчүүхэн цалин өгдөг нь харамсалтай. Ийм учраас монгол залуучууд гадагшаа гарах хүсэлтэй байдаг. Эх орондоо сайхан амьдрах боломжтой бол хэн гадны оронд очиж, хар ажил хийхийг хүсэх билээ. Гэтэл улс төрчид, тэдний цүнхийг баригчид хэдэн зуун сая, тэрбум төгрөгийг шамшигдуулж, энгийн иргэд, хойч үеэ маш их хохироож байна. Эмгэнэлтэй
ЗУГТАА!!! 2022-11-30 64.119.18.137
СU- Бусад компани тар нар үнэхээр хөгийн юмаа үнэхээр хэлэх ч үг алга олдохгүй юм!!! Хүний хөдөлмөрийг үнэлж сураач ээ!!!!!!!! Яагаад! Энэ чинь боолын хөдөлмөр автобусны мөнгө, цаг хугацаагаа үрэн байж тэр баыгууллагт ажиллах гэж очиж байхад, Автобусны зардалаа л буцааж авдаг ч байх шиг!! Хоол, нэг жоохон илүү хэрэглээний ч мөнгө илүү гардаггүй энэ одоо юу вэ!!! Тэгээд инээ ч гэх шиг!! Ийм байхад бусад газрын ажилчид, дэлгүүр, жижиг цайны, ресторан, амралтын гэх мэт, гэх мэт!! ЗУГТАА!! АЙЖ БНА!!
Зочин 2022-11-30 202.21.108.163
Tsarai bol shinjaani uigar yum bna aa bna. Sain sain. Tsus holildohh sain. Eruul saruul, tsarailag hoich uye uusne.
- urtuxgyi baix. 2022-11-30 172.58.60.107
ene tsag yed auyltai.
dyyriaml,coluj,zopiydaar boenikdj 2022-11-30 172.58.62.45
– opig tseber xyiten yc,ooptoo ygaa,nyntagtai saxar
# 2022-11-30 172.58.62.45
colij,naaj,workers
daryi,bldg,yniversuxenx 2022-11-30 172.58.62.45
¥
bydylgos; 2022-11-30 172.58.62.45
laundry,amsjyn
Saraa 2022-11-30 66.181.161.50
Hoorhon dvvdee ulam ih amjiltiig hvsie
Zaawal gadaad garch suraarai
Зочин 2022-11-30 202.126.88.147
za zailaa ymnaas dutaj sur malaa nvdeeree dna hiigeed bgaamuu haashaay mal we
зочин 2022-11-30 203.217.139.240
Солонгос руу сурахар маш их оюутан явдаг болсон, тэгээд Австрали, Канад, АНУ гээд боломж боломжоороо оюутнууд гадагш явах болсон. Гадаадад сурч буй оюутан ихэнх тохиолдолд онлайнаар хичээлээ судлан сурахын хажуугаар ажил хийх сонирхолтой, хийсэн ажлынх нь хөлс ч өндөр байгаа. Мөн тухайн оронд нь тээврийн хэрэгслийн асуудал байхгүй, метро, автобус, троллейбус гээд. Манайд оюутан, сурагчид ээлгүй. Нийтийн тээвэр нь ч, сурч буй сургуулийн анги танхим нь ч маш хүйтэн. Даарч хөрдөг, өвддөг.
Зочин 2022-11-30 202.131.225.53
инээмсэглэл иргэлж ялдаг шүү
Zocnin 2022-11-30 108.63.253.16
Yag zow ineej bgaa huntei humuus eyldeg haritsah todiigui orcniniig saihan energetei bolgodog Ineej tanidag tanidaggui cn gadniihan shig mendelj surmaar bgaa yum Ineesen huntei hen cn muuhai haritsdaggui niigmiin uur amisgaliig yamagt zoolloj soyoltoi hariltsaag bii bolgodog
Зочин 2022-11-30 202.9.46.120
cu guai olon hunii ajliig gants huneer hiij hudulmuriin muljlug yavuulahaa boli, orson salbar burt chin humuus zavgui, dandaa iish tiihs guisen, esvel buun oocher baih yum.