Хэрвээ та зурхайгаа унших дуртай бол, од эрхсийн төөрөг зурагт итгэдэг бол наашаа анхаарлаа хандуулаарай. Хүн бүрийн шүүгээнд заавал байх ёстой хувцас гэж байдаг шиг 12 ордныхонд тохирсон загвар ч гэж бас бий.
Зурхайн анхны орд болох хониныхон үргэлж эрч хүчтэй байдгаараа ялгардаг. Айдасгүй, эрч хүчтэй зан чанартай тэд загварын тухайд ч эрсдэлд орохоос айдаггүй. Энэ хэв маягийг гялалзаж гялтганасан, амьтны арьсан хэвлэлтэй, тод өнгийн хувцас илэрхийлнэ. Тэднийг илэрхийлэх үндсэн элемент нь гал, гол өнгө нь улаан, хүрэн. Жижиг цүнх, гоёл чимэглэл тэднийг хамгийн ихээр чимдэг.
Чөлөөтэй, гэхдээ өөрийнхөөрөө час хийсэн хэв маягтай байх нь үхрийн ордныхны онцлог. Тэд өөрт тохирсон хэв маягаа хэдийнэ олчихсон, түүнийгээ яс баримталдаг хүмүүс. Үхрийнхний шүүгээг нээвэл ноосон, торгон хувцас олон бий. Гэхдээ үүнд хууртах хэрэггүй. Тэд цаг нь ирэхэд дизайнерын жинсийг өнгөлөг гуталтай хослуулж, рок одын хэв маягийг бүрдүүлэх тэрслүү чанартай. Тэднийг илэрхийлэх үндсэн элемент нь дэлхий, гол өнгө нь шоколадан бор, ойн ногоон. Ажил хэрэгч хүрэм ч мотоциклийн хүрэм ч тэдэнд ялгаагүй сайхан зохино.
Ихрийн ордныхон заримдаа шийдэмгий бус байх нь бий. Тиймдээ ч хувцас сонголт нь уян хатан бөгөөд хамгийн трэнди гэхэд болохоор. Нэг гэм нь тэд амархан уйдамтгай, тиймээс байн байн худалдан авалт хийж мөнгөө үрэхгүйн тулд хар өнгөтэй, чанарлаг цөөн хэдэн хувцасанд хөрөнгө оруулахыг зөвлөж байна. Тэднийг илэрхийлэх үндсэн элемент нь агаар, гол өнгө нь шаргал, шар. Бөгж, бугуйвч зэрэг гоёл чимэглэл тэднийг хамгийн ихээр чимнэ.
Мэлхийн ордныхны хувьд өөрийгөө халамжлах хамгийн чухал. Тэд нүүрэндээ маск тавиад тухтай унтлагын хувцастай унтахыг илүүд үзнэ. Хувцасны сонголтыг нь харахад л тэд хэр зэрэг халамжтай, хэр зэрэг урлагийн мэдрэмжтэй болох нь мэдэгдэнэ. Чемодан дүүрэн солих хувцас бариад явж буй мэлхийн ордныхныг харвал бүү гайхаарай. Өнөөдөр өсгийт, маргааш пүүз. Энэ бол тэдний хэв маяг. Тэднийг илэрхийлэх үндсэн элемент нь ус, гол өнгө нь мөнгөлөг, сувдан цагаан. Том размерын цамц, хүрэм тэдэнд заавал байх ёстой.
Арслангийн ордныхон хамгийн өөртөө итгэлтэй, анхаарлын төвд байх дуртай. Энэ нь ч тэдний хувцаслалтын хэв маягт туссан байдаг. Арслангийнхны хувцасны шүүгээг нээгээд үзвэл өдөр бүр баяр ёслол юм уу гэмээр мэдрэмж төрнө. Нэг бол холливудын од тоглолтоо хийж буй мэт харагдана, нэг бол ширэнгэн ойн сафари хэв маягийг харуулна. Тэднийг илэрхийлэх үндсэн элемент нь гал, гол өнгө нь алтан шаргал. Албан хувцаслалт тэднийг хамгийн сайхан харагдуулдаг.
Төгс төгөлдөр зүйлд дуртай охины ордныхон нарийн детал бүхий гоёл чимэглэлийг ихэвчлэн сонгодог. Тэд хамгийн энгийн зүйлсийг хүртэл нарийн төвөгтэй уран сайхны аргаар урлаг болгож орхидог. Гоёл чимэглэл, өнгөний зохицол гээд төгс дүр төрхийг бүтээхийн тулд тэд бусад хүнээс илүү их цаг зарцуулдаг юм байна. Тэднийг илэрхийлэх үндсэн элемент нь дэлхий, гол өнгө нь зөөлөн шаргал. Өнгөлөг пүүз, гялалзсан үдшийн даашинз аль аль нь тэдэнд зохино.
Жинлүүрийн ордныхны хувьд гадаад төрх маш чухал. Тэд үзсэн харсан зүйлээсээ урам зориг авах дуртай тул тухайн өдөр инстаграм дээрээс юу олж харна, түүнийгээ даган дуурайх хандлагатай. Сонирхуулахад, реалити шоуны од Ким Кардашиан жинлүүрийн орд. Албан арга хэмжээн дээр байсан ч тэд донжийг нь тааруулаад гоёчихдог. Тэднийг илэрхийлэх үндсэн элемент нь агаар, гол өнгө нь цайвар цэнхэр, сарнайн ягаан.
Хилэнцэт хорхой гэдэг амьтан өөрөө хилэнцийн ордныхны бэлгэ тэмдэг юм. Тэд сэтгэлийн хөдөлгөөндөө тааруулан хувцасладаг учир тухайн өдөр юу өмсөж ирэхийг нь хэн ч тааварлашгүй. Гэхдээ нэг л зүйл бий, өрөөнд байгаа өөр хэн ч түүн шиг харагдахгүй гэдэгт итгэж болно. Тэднийг илэрхийлэх үндсэн элемент нь ус, гол өнгө нь хар, гүн улаан, ягаан. Нарны шил болон хар савхин хүрэм тэдний хэв маяг.
Нумын ордныхон чөлөөт сэтгэлгээтэй, хэнээс ч хараат бус, адал явдалд дуртай. Чөлөөт сэтгэлгээг гүйцэх сонирхолтой хувцасны шүүгээ л тэдэнд хэрэгтэй. Дэлгүүр хэсэх бол тэдний хобби. Нумынхан барууны хэв маягтай хувцаслалтыг илүүд үздэг. Тэднийг илэрхийлэн үндсэн элемент нь гал, гол өнгө нь үзмэн ягаан, шаргал. Ковбой загвартай гутал нумынханд хамгийн сайхан зохино.
Матрын ордныхон сонгодог загварыг илүүд үздэг. Гэхдээ тэд юу ч өмссөн үргэлж шинэлэг, 100 хувь харагддаг. Тэд дээд зэрэглэлийн дэлгүүрүүдээр хэсч, нэр хүндтэй загвар зохион бүтээгчийг бүтээлээр гангардаг. Ясны бүтэцээ ашиглан яаж зөв төрхтэй харагдахаа матрын ордныхон хамгийн сайн мэднэ. Жижигхэн үнэт чулуу, хөнгөхөн будалт бол тэдний хэв маяг. Матрынхныг илэрхийлэх үндсэн элемент нь дэлхий, гол өнгө нь хар, саарал, ногоон. Сонгодог загварын цүнх, хүрэм тэдэнд хамгийн сайхан зохино.
Хумхын ордныхон бол жинхэнэ өвөрмөц хүмүүс. Гэнэтийн санамсаргүй сонголт бол тэдний гол чиг хандлага. Тэдний сонирхол олон зүйлийг агуулдаг тул хувцасны шүүгээ нь бас баялаг байхаас өөр аргагүй. Алдарт дуучин Алишиа Кэйсийн нэгэн адил тэд бусад хүн тийм амар хуулбарлан дуурайхааргүй өөрийн гэсэн хэв маягтай. Тэднийг илэрхийлэх үндсэн элемент нь агаар, гол өнгө нь хилэн ягаан. Чөлөөт жинсэн өмд, пүүз тэдэнд хамгийн сайхан зохино.
Мөрөөдөмтгий, хачирхалтай загасны ордныхон сэтгэл санааны байдалдаа тулгуурлаж хувцаслах дуртай. Тэднийг яруу найраг гэж нэрлэхэд болно. Заримдаа тэднийг лусын дагина юм уу сахиусан тэнгэр ч гэж андуурахаар байдаг. Ид шидийн мэт уран зөгнөлт дүр төрхийг бүрдүүлэх дуртай. Тэднийг илэрхийлэх үндсэн элемент нь ус, гол өнгө нь номин ногоон, хилэн ягаан. Алдартай дизайнерын гоёмсог гутал бол тэдний хэв маяг.
Эх сурвалж: NORDSTROM, ELIZA
Холбоотой мэдээ