Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Eric Risberg
Шотландын сэргэлэн зохион бүтээгчид биологийн шинэ экологийн түлш бодож олсон бөгөөд түүгээр автомашинаас гадна агаарын хөлөг цэнэглэж болох аж.
Тэд шинэ түлшийг бэлтгэхэд үйлдвэрлэлийн үлдэгдэл бүтээгдэхүүнийг ашиглажээ. Шотландад дарсны үйлдвэрлэл хангалттай учраас үйлдвэрлэлийн үлдэгдэл нь тус улсыг тэр чигт нь шинэ түлшээр хангахад хангалттай гэнэ. Шинэ түлшний үр дүн нь одоо байгаа биологийн түлшнүүдээс 30 хувийн илүү чанартай гэж бүтээгчид нь ярьж байна. Бас нэг чухал зүйл нь шинэ түлшийг ашиглахад автомашин, онгоцны одоогийн түлшний системийг өөрчлөх шаардлагагүй ажээ.