Түлшний нөөц хангалттай, 110 мянган тонн байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2022.11.29-нд нийтлэгдсэн

Түлшний нөөц хангалттай, 110 мянган тонн байгаа гэв

Түлшний нөөц хангалттай, 110 мянган тонн байгаа гэв

“Тавантолгой түлш” ХХК-иас өнөөдөр /2022.11.29/ мэдээлэл хийж, нийслэлийн гэр хорооллынхныг сайжруулсан түлшээр хангах нөөц хангалттай байгаа гэдгийг тодотголоо.

Тодруулбал, өвлийг давахад зориулж, 200 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэхээс 140 мянган тонныг үйлдвэрлэж, борлуулж буй юм байна. Одоогоор 110 мянган тонн сайжруулсан түлшийг нийслэлийн долоон дүүргийн 97 агуулахад нөөцөлсөн. Удахгүй түлш үйлдвэрлэх хоёр шугам нэмж залгах учир сайжруулсан түлшний нөөцөд санаа зовох асуудал гарахгүй гэлээ.

Сүүлийн өдрүүдэд “БНХАУ-аас хагас коксжуулсан нүүрс оруулж ирэн, гэр хорооллын иргэдэд тарааж байна” гэсэн мэдээлэл гарах болсон нь ташаа гэв.

Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн “БНХАУ-аас хагас коксжуулсан нүүрс оруулж ирэн, гэр хорооллын иргэдэд тарааж байна гэдэг нь ташаа юм. Холбогдох байгууллагуудаас лавлахад лабораторийн туршилтад ашиглах зорилгоор тодорхой хэмжээний хагас коксжуулсан шахмал түлшийг авчирсан гэх мэдээлэл өгсөн.

Манай улсад хагас коксын үйлдвэр барих ажлын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа юм билээ. Хагас коксжуулсан шахмал түлш нь хүхрийн хэмжээ багатай, шаталт сайтай учир олон улс орон агаарын бохирдлыг бууруулахад ашигладаг. Хэрэглээнд нэвтэрсэн тохиолдолд агаарын бохирдол 80 орчим хувиар буурах боломжтой.” гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж