Пётр Зелиньский төрөлх хотдоо хүүхэд хамгааллын 2 төв бэлэглэжээ | News.MN

Пётр Зелиньский төрөлх хотдоо хүүхэд хамгааллын 2 төв бэлэглэжээ

Катар-2022

Пётр Зелиньский төрөлх хотдоо хүүхэд хамгааллын 2 төв бэлэглэжээ

Пётр Зелиньский төрөлх хотдоо хүүхэд хамгааллын 2 төв бэлэглэжээ

Польшийн шигшээ багийн гол тоглогч Пётр Зелиньский талбай дээр ч, талбайн гадна ч амжилт дүүрэн, гайхалтай байна. ДАШТ-ий хоёрдугаар тойрогт Польш Саудын Арабыг хожиход тэрбээр эхний гоолыг оруулж, улмаар Роберт Левандовски эцсийг цэгийг нь тавьсан билээ. Тэгвэл Пётр Зелиньский төрөлх Зомбковице-Слёнске хотдоо хүүхэд хамгааллын хоёр барилга бэлэглэжээ. Түүний “Peter Pan” сан тус хотод хоёр барилга худалдан авч, хүүхэд хамгааллын төв болгон тохижуулсан байна.

Пётр Зелиньскийгийн аав Богуслав Зелиньский энэ талаар “Тэр үнэхээр санаачлагатай. Алтан жаал гэмээр. Тэр Польшд ирэх бүртээ хүүхдүүд дээр зочилж, хөлбөмбөг хамт тоглодог. Мөн тэдэнд зөөврийн компьютер, таблет, консоль бэлэглэдэг. Тэр минь үнэхээр тусч” гэжээ.

Өдгөө 28 настай Зелиньский Италийн Наполи клубд хүчин зүтгэдэг бөгөөд долоо хоногийн 107 мянган фунтын цалин авдаг аж. Тэрбээр 16 насандаа Италийн Удинезег зорьж, тус улсад авьяас чадвараа гайхуулсаар байна. Түүнийг багтаа элсүүлэхээр Барселона, Ливерпүүл гэх багууд хөөцөлдөж байсан гэнэ.

Польшийн шигшээ баг хэсгийн гурав дахь тоглолтоо маргааш/2022.11.30/ шөнө Аргентины эсрэг хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2022-11-29 103.229.123.120

МУНДАГ Л ТАМИРЧИН ЗАЛУУ БАЙНА ДАА. ТЭГЭХЭД МАНАЙХ ТАМИРЧИДДАА САР БОЛГОН УРАМШУУЛЖ ХЭДЭН АРВАН САЯЫН ЦАЛИН АВДАГ ХЭРНЭЭ ГАНЦ БАЙШИН Ч ХҮҮХДҮҮДЭД БЭЛЭГЛЭХ САНАА БАЙХГҮЙ САЧИЙ НЬ Ч ХҮРЭХГҮЙ ХАРАМ БЭРДҮҮД БАЙНАА ЮМ ДАА. ТЭГЭХЭД УЛСААС ХАМАГ Л ГАЬЪЯАТ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ГЭХ МЭТ ШАГНАЛ ГУНШИНГАА ӨГӨӨД ОВООЛООД БАЙХАД Л САЙН ҮЙДС ХИЙХ НЬ БАЙТУГАЙ ХҮН АЛЖ, ХҮРЭЭ ТАЛЖ ХАРИУ БАРЬНА , ЁСТОЙ ЧОНОО ЧОНО ГЭДЭГ ШИГ Л ХҮМҮҮС ДЭЭ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж