Оны эхнээс хойш 26.2 сая тонн нүүрс экспортлоод байна

Хуучирсан мэдээ: 2022.11.29-нд нийтлэгдсэн

Оны эхнээс хойш 26.2 сая тонн нүүрс экспортлоод байна

Оны эхнээс хойш 26.2 сая тонн нүүрс экспортлоод байна

Монгол Улсаас арваннэгдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд 6988 автомашин, 1899 чингэлэг, нийт 973.4 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 1.1 дахин өссөн үзүүлэлт юм. Оны эхнээс 26,269.6 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 73 хувиар өсчээ. Мөн хугацаанд 120 автомашин, 203 чингэлэг буюу оны эхнээс 1,263.7 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 1.2 хувиар өссөн үзүүлэлт юм.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 1078 автомашин, 829 чингэлэг буюу оны эхнээс нийт 4,299.6 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар буурчээ. Төв банк оны эхнээс энэ сарын 24-ний өдрийн байдлаар 19.42 тонн алт худалдан авав.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 96 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 145.9 хувь, зэсийн баяжмал 104.2 хувь, төмөр 85.0 хувь, алт 97.1 хувь, газрын тос 61.0 хувь, цайр 126.9 хувь, хайлуур жонш 49.2 хувь тус тус байна.

Энэ оны эхний арван сард эрдэс баялгийн нийт экспорт 8.5 тэрбум ам.доллар болж, нийт экспортын 85.1 хувийг бүрдүүлсэн. Үүнээс 51.5 хувийг нүүрс, 23.4 хувийг зэсийн баяжмал, 8.2 хувийг алт эзэлж байв. Энэ хугацаанд Монгол Улс 23.1 сая тонн чулуун нүүрс экспортолж, экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 71 хувиар өссөн билээ.

Монгол Улс 2024 онд нүүрсний экспортыг 50 сая тоннд хүргэх зорилт тавьж, БНХАУ руу ч нүүрс экспортоо нэмэх боломжтой юм. Өнөөдрийн байдлаар нүүрс экспортлох боломжийнхоо дөнгөж 20 хувийг ашиглаж байгаа билээ. Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжих нүүрс ачиж буулгах терминал, автомат ачилт зэрэг бүтээн байгуулалтын төслүүд нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж