"Казиногийн орлогын 40 хувийг улс татвар болгон хурааж авна" | News.MN

"Казиногийн орлогын 40 хувийг улс татвар болгон хурааж авна"

"Казиногийн орлогын 40 хувийг улс татвар болгон хурааж авна"

"Казиногийн орлогын 40 хувийг улс татвар болгон хурааж авна"

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2022.11.29/ Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэж байна. Хуулийн төслийн талаар гишүүд асуулт тавьж, үг хэлж байна.


Хууль зүйн сайд Х.НЯМБААТАР:

-Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар үндэсний онцлог бүхий үндэсний соёл байгаль түүх, соёлын өвийг мэргэжлийн холбоод орон нутгийн иргэдийн оролцоонд суурилсан аялал жуулчлалын үйлдвэрлэл болгон хөгжүүлснээр 2023 онд нэг сая 2024 онд 1.6 сая жуулчин хүлээн авч дотоодын зах зээлд хоёр тэрбум ам.долларын эдийн засгийн эргэлтийг бий болгоно. Хуулийн шинэчилсэн найруулга 5 бүлэг, 33 зүйлтэй бөгөөд Аялал жуулчлалын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай зэрэг 13 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь боловсрууллаа.

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Сая жуулчин ярьсаар байгаад хэдэн жил өнгөрөв. 300-400 мянгаас дээш гарсангүй. Аялал жуулчлал хөгжих хамгийн гол хаалга бол тээрийн асуудал. Агаарын тээвэрлэгчдээ дэмжих ёстой. Боломжит хамгийн бага үнийг санал болгох ёстой. Ингэж байж урсгал нэмэгдэнэ. Хүрч ирээд юу үзэх нь дараагийн асуудал. МИАТ-тай холбоотой асуудлыг яаж шийдэх вэ. МИАТ-ын үйл ажиллагаа хүнд байгаа. Гэхдээ сая жуулчин хүлээж авах боломжийг МИАТ-д нээх ёстой. Яаж дэмжих ёстойг тодруулж өгөөч ээ. Аялал жуулчлалын сан ямар хөрөнгийн эх үүсвэрээс бүрдэх вэ. Тээвэр логистиктой холбоотой асуудлыг яах юм. Нэлээд заалт байгаа ч тодорхой биш байна.

Хууль зүйн сайд Х.НЯМБААТАР:

-Ерөнхий сайд ямар бодлого баримталж хуулийн төсөлд саналаа өгсөн гэхээр Монгол руу ирэх гэж буй нислэгийн тоо давтамжийг хязгаарлахгүй байх бодлого барья гэж байгаа юм. Тээвэрлэж ирсэн зорчигчийн тоогоор дэмжлэг татаас үзүүлэх агуулгаар орж ирсэн. Хаанаас санхүүжүүлэх үү гэхээр Аялал жуулчлалыг дэмжих сангаас санхүүжүүлнэ. Аялал жуулчлалын сан нь нэгдүгээрт, казиногийн онцгой албан татварын 5 хувь, морин бооцоот уралдааны орлогын албан татварын 5 хувь, Иргэний нисэх тухай хуульд заасан аялал жуулчлалын навигацийн үйлчилгээний орлогын 20 хувиас дээрх сангийн орлогыг бүрдүүлнэ. Зөвшөөрлийн хураамж зэргээс бүрдэнэ. Мөн дээрх сан дараах дөрвөн зүйлд мөнгөө зарцуулна. Нэгдүгээрт, агаараар зорчигч тээвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, хоёрдугаарт, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, шинэ аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх, гуравдугаарт, гадаад дотоодод Монгол Улсыг сурталчлах үйл ажиллагаанд, дөрөвдүгээрт, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэхэд сангийн мөнгийг зарцуулна.

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Шинэ хуулиар тийзний үнийг хэдэн хувиар бууруулах вэ. Санд барагцаагаар хэдэн төгрөг хуримтлагдах вэ?

Хууль зүйн сайд Х.НЯМБААТАР:

-Хууль батлахад техник эдийн засгийн тооцоолол хийдэг. Бид 2019 оны статистик тулгуурлаад 2023 онд сая жуулчин хүлээж авъя гэсэн агуулгаар, 2024 онд 1.6 сая жуулчин хүлээж авахаар тооцоход манай улсад хоёр тэрбум орчим ам.долларын аялал жуулчлалын салбарын бараа бүтээгдэхүүн борлуулагдана гэсэн тооцоолол гарсан. Аялал жуулчлалын санд хэдэн төгрөг төвлөрүүлэхийг тооцох боломжгүй байна. Шинэ хуулиар шинэ татварыг ногдуулах гэж байна. Тухайлбал, Казиногийн тухай хуулийг маргаашийн Засгийн газрын хуралдаанд нэмэлт асуудал болгон оруулах гэж байна. Морин бооцоот уралдааны хууль, Төлбөрт тааварт тоглоомын хууль багтсан. Казиногийн орлогын 40 хувийг улс өдөр бүр татвар болгон хурааж авах бол, морин бооцоот уралдаанд 70 хувийн татвар, төлбөрт тааварт тоглоомын 20 хувийг татвар хэлбэрээр авахаар тусгасан. Эдгээрээс илэрхий мэдэгдэж байгаа нь навигацийн орлогын 20 хувь гэдэг бол тогтмол улсын төсөвт бичигдсэн тоо. Агаарын тээврийн үнийг буулгах талаар хэлж мэдэхгүй. Зах зээлийн зарчмаар өрсөлдөөн олширвол буух байх. Хамгийн хямд үнээр ямар ч визийн нөхцөлгүй ирдэг байх нь аялал жуулчлалын нэг хөшүүрэг байх болов уу.

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-Аялал жуулчлалын маршрутыг орон нутаг тогтооно гэж байгаа. Би эсрэг саналтай байна. Маршрутыг Байгаль орчны яам тогтоох хэрэгтэй. Зүүн, баруун бүст юу үзүүлэх юм. Маршрутыг төрийн байгууллага тогтоох хэрэгтэй. Монголд ирсэн хүмүүс юу үзэх юм. Бид юу үзүүлэх вэ гэдгийг сайн тодорхой болгомоор байна. Үндэсний авиа компаниа дэмжих чиглэлд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байх. Үндэсний МИАТ компани үйл ажиллагаа нь зогсчих вий дээ. Сангийн зарцуулалтад ариун дагшин байгалийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр зарцуулдаг байх зүйл оруулмаар байгаа юм. Аялал жуулчлалын үйлчилгээ явуулж байгаа компаниуд яах юм бэ.

УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯА:  

-Монголд ирж буй жуулчдаас та бүхэн судалгаа авсан уу. Навигацийн орлогыг ирэх оны төсөвт 150 тэрбум гэж тооцож тавьсан. Иргэний нисэх 150 тэрбум төгрөг “хийж “чадах болов уу гэсэн айдастай байсан. НӨАТ-ын буцаан олголт бол шинэ зүйл биш. Монгол бол шоппинг хийх газар биш. Жуулчид ноолуур авдаг байх. Ариун цэврийн байгууламжийг татвараас нь хөнгөлөх биш, хөнгөлөлттэй зээлд хамруулж болох уу. Визний нөхцөлийг хөнгөрүүлсэн хууль эрх зүйн нөхцөлийг Х.Нямбаатар сайд батлуулж чадсан. Түрээс такс гэж байдаг гэж ойлгосон. Тэр тухай та бүхэн судалж үзсэн үү. Монголд ирсэн хүмүүс ам.доллар олдохгүй байгаа талаар ярьж байсан. Төлбөр тооцоонд асуудал үүсэх эрсдэл байгаа юу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

И.Норовжав 2022-11-29 192.82.68.192

онгцны шинэ буудлын дэргэд хот , хороолол байгуулах асуудал эрчимтэй яригдаж манай 76 ухаанаа уралдуулж байна .Энэ хороолол нь ямар төлөвлөлттэй үйлдвэр, үйлчилгээний газрууд, хүн амын суурьшил, орон сууцны хороолол, дэд бүтэцийг ямар байхаар төлөвлөж байгаа юм бол . буруу төлөвлөснөөс улбаалж 20 -30 жилийн дараа утаа униарт хучигдсан дахин нисэх буудлаа нүүлгэх тухай ярьж байх юм биздээ. Мөдхөн л гэр хороолол буй болоод ирнэдээ.

Avatar

Зочин 2022-11-29 150.129.142.171

Казиногоос өөр орлого олох юм даанч олдохгүй байгаа юм байх даа . Ядаж хамгийн боломжтой МАА -н бүтээгдхүүний нэг том үйлдвэр барих гээд ярьж байгаа бол яахав гэсэн : Ийм толгойтой хүмүүсийг дээрээ залчихаад монгол улс яаж хөгжих вэ дэээ Яаж зайлуулнаа эдгээрийг ….

Avatar

,зочин 2022-11-29 49.0.135.108

Мафи орж ирэх нөхцөл бүрдлээ

Avatar

Нямбаатар хүнлэг энэрэнгүй нэг ч зүйлийг санаачлахгүй юм аа! 2022-11-29 202.126.90.127

Хятадуудад худалдагдсан ХЗЯ-ныхан, одоо монголоо бүр бохир мөнгөөний угаалганд оруулах нь шив дээ!

Avatar

Зочин 2022-11-29 202.126.90.57

Тийм ийм татвар авна гэж лиценз тараагаад байдаг.Захын эргүү нь очоод зогсоодог лалрын улс шүү.

Avatar

Зочин 2022-11-29 192.82.76.227

за та нар шинэ юм хийх болгондоо алддаг шүү улсыг хохироосон хойноо хоорондоо чихэлцэн хэрэлддэг хахууль мөнгөөр нүдээ таглуулаад нарийн ширийнийг нь олж хардаггүй шүү гадныхан биднээс хэдэн зуу дахин өмхий санаатай заль нь дээд зэргээр хөгжчихсөн нь мэдээж за залилуулав даа

Avatar

Зочин 2022-11-29 66.181.176.62

Юу яасан казино вэ!Өөрсдөө гадагшаа явж казинодсоор байгаад амтанд нь орчихоо юу?Манайх шиг ухамсар 0 оронд тэрнийг чинь дагаад гадныханд биеэ үнэлэлт,дээрэм хүн амины хэрэг,хүн худалдаалалт,хар тамхи м*нс**р*х бодисны том наймаа гэх мэт зүйлс шууд дэлгэрдэг юм байгаа биз дээ!Оронд нь олон мянган залуусаа ажиллуулах томхон үйлдвэрүүд бариачээ малуудаа!

Avatar

Зочин 2022-11-29 103.161.242.179

Алаагүй баавгайн арьсыг арван хэд хуваанаа гэж. Заримдаа сайхан зүүд зүүдлэхэд зугаатай шүү. Хорин хэдэн жилийн өмнө МАН яриад байгаа хуулийг улаан галзуу эсэргүүцэж зарим хүнийг нарсанд илгээж байсан хүмүүсдээ…

Avatar

Зочин 2022-11-29 122.201.22.110

баялагаасаа татвар ашиг олж чадахгүй өрөнд оруулж байгаа нөхдүүд казиногоос татвар авч улсаа хөгжүүлэх гэдэг юу л бол худлаа л болов уу

Avatar

Лавлаа 2022-11-29 192.82.89.55

bolgoomjtoi l bodlogotoi l khandaj uzeerei . Setgeliin khoorloor tseejnii tootsoo khiigeed l surjigneed bailgui chambai khandakh Juulchdad uzuulekh zuil uilchilgeeni soyol geed ikh asuudal baina aa Gadaadiin khumuusiig boodoltoi dollar gej khardag, gants negkhen uilchilgeegee tengert tultal uneldeg, amrakh aljaal tailakh orchinii orchin, uilchilj baigaa khumuusiin kharitsaa geed asuudal ikh bii Irekh juulchid nemegdchileer saikhan bolchikhono gej baikhgui

Avatar

Зочин 2022-11-29 192.82.86.138

түрүүчийн казино яагаад хаагдсан? сүхбаатарын батболд гэж бизнесменээс асуугаач. мемори байхгүй төр. тийм хувийн хэвшлийн хүн бий билүү.

Avatar

Зочин 2022-11-29 72.141.247.75

emsiin xureelen baigyylah xeregtei

Avatar

Зочин 2022-11-29 203.91.115.47

КАССАН ДЭЭР СУУХ ВЭЭ НЯМКАА АРХЙ МАНАЙ АВГАЙ НАЙДВАРТАЙ ГЭЭД БАС ЖИШҮҮ ХАРААД ЗҮТГЭХҮҮ

Avatar

Зочин 2022-11-29 203.91.115.47

МАНАЙ НЯМКААГЫН АЬГАЙ НАЙЛВАРТАЙ 39 ИЙГ НЬ ӨӨРТЭЙ АВААД 1 ИЙГ НЬ УЛНЫХАНД ӨГНӨ ҮЛДСЭНЭЭР НЬ ЦЭЦЭРЛЭГ БАРИНАА

Avatar

Зочин 2022-11-29 202.9.46.66

Дагалдах я***н, хар тамхи гэх мэт хэрэглээг нь яаж зохицуулах юм болдоо

Avatar

Зочин 2022-11-29 203.91.115.48

Өргөн уудам газар нутагтай хөрсөн дороо дээрээ асар их баялагтай манай улс казино байгуулахгүй бол сүйрчихгээд бгаа юм уу сайд гуай эх орны баялаг цөлөмсөн хулгайчуудтайгаа хариуцлага тооцож алдагдсан тэр их мөнгийг олж ирээч казино байгуулна гэдэг төр засаг ард түмэнд мөрийтэй тоглох сэдэл өгөөд зогсохгүй бусармаг явдал гаарна шүү Чингис гэж хашгираад бгаа хүмүүс өрөөндөө залсан Чингис хаанаас казино зөв бурууг асуусан нь дээргүй юу

Avatar

Зочин 2022-11-29 66.181.176.248

Казино бол маш том боломж шүү БНСУ казино н ачаар одоо болтол ам доллароо хазаарлаж чадаад байгаа бас хууль эрх зүйн орчин бий Монгол хүн орж болдоггүй л хийх хэрэгтэй орчуулагч энэ тэр нь бол тусдаа компанийн асуудал байх

Avatar

Зочин 2022-11-29 103.161.242.157

МАН намын хувь заяа нүүрсний асуудлыг хэрхэн шударга шийдэхээс хамаарах болов оо ….

Avatar

Зочин 2022-11-29 64.119.17.154

Sejgiin p

Avatar

иргэн 2022-11-29 62.55.205.86

гарууд орлогоо нуухдаа ч мэргэжилтэй л дээ хэний бүлэглэлд өгөх гээ байга?

Avatar

Зочин 2022-11-29 66.181.161.91

chaampar ats

Avatar

oyun 2022-11-29 202.126.90.119

70 hubia ogii geed zogsoj bh juulchin bas mongol bh uu neg yum hiih geed zaabal teeg tushaa bodoj oloh yumaa

Avatar

Зочин 2022-11-29 103.57.94.50

Жуулчинд 70% огт хамаагүй ээ ! Юу ч ойлгох ухаангүй байж бас цэцэрхэх санаатай !

Avatar

Иргэн 2022-11-29 139.5.217.166

улсад орлого нь орох уу. хулгайчдын халаасанд орох уу. Төрдөө итгэхэд төвөгтэй боллоо. ХУЛГАЙЧДАА ЦЭЭРЛҮҮЛ!!!

Avatar

oyun 2022-11-29 202.126.90.119

70 hubi ogchihood zogsoj baidag juulchin bh uu neg yum hiih geed zaabal teeg tabih yumaa

Avatar

Зочин 2022-11-29 103.212.118.196

казино яриад солиороод байх юм . Нүүрс хулгайлсан мөнгийг нь угаах боломж гаргаж өгөх гээд бгаа юм уу . Эхлээд нүүрсний хулгайн мөнгөө оруулж ирчихээд дараа нь наад хуулиа батлаарай .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж