Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа | News.MN

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Манай улсын чухал гуравдагч хөрш болох АНУ-тай харилцан ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгдөг болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн жил АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож үүрэгт ажилдаа орсон Элчин сайд Р.Буанганд Ерөнхий сайд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Түүнчлэн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Стратегийн түншлэлийн хүрээнд бататгаж, энэ хүрээнд АНУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх сонирхолтой байгааг тэмдэглэв.

Элчин сайд Р.Буанган АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг болохыг онцлон тэмдэглээд Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийг цаашид улам бататган бэхжүүлэх, тэр дундаа хоёр талын эдийн засгийн харилцааг эрчимжүүлж, шинэ агуулгаар баяжуулахын төлөө хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: ЗГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зүчин 2022-11-29 202.179.27.140

Ардчилалын баян бүрд гэж цаасан малгай өмсгөчихөөд өнгөрсөн 30 гаран жил янкууд манайд юугаар яаж ард түмний амьдралыг дээшлүүлэхэд туслав? Мянганы сорилын сангаас өөр юу байна? Гэтэл Украинд зөвхөн 2 сараас хойш өнөөгийн байдлаар ойролцоогоор 15 тэрбум долларын з****г, техник хэрэгслийн тусламж үзүүлжээ!!!Өгье гэвэл ганцаасаа гэдэг билүү??? Нэмүү өртөг шингэсэн, баялаг бүтээх, ажлын байр шинээр бий болох ганц үйлдвэр бариад өгөв үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж