Токаевын амласан шинэ Казахстан хаана байна?

Хуучирсан мэдээ: 2022.11.30-нд нийтлэгдсэн

Токаевын амласан шинэ Казахстан хаана байна?

Токаевын амласан шинэ Казахстан хаана байна?

Казахстаны ерөнхийлөгч Касым Токаев энэ сарын 20-нд болсон сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж улиран сонгогдсон. Ингэснээр тэрбээр бүрэн эрхийн хугацаагаа долоон жилээр сунгав. Сонгуульд түүнээс өөр хүчтэй өрсөлдөгч байгаагүй тул сонгуулийн үр дүн гадаад, дотоодын ажиглагчдын хувьд гайхмаар зүйл биш байсан.

Сонгуулийн өмнө Токаев илүү ардчилсан, иргэний нийгэм хөгжсөн шинэ Казахстан улсыг бий болгохоо амласан. Токаев өнгөрсөн гуравдугаар сард "Жана Казахстан" буюу "Шинэ Казахстан" руу хүрэх замыг тунхагласан илтгэл тавьсан. Уг илтгэл нь Казахстан тусгаар тогтносноос хойшхи хамгийн цуст хүчирхийллийг харсан 2022 оны нэгдүгээр сарын эмгэнэлт үйл явдлын шууд хариу үйлдэл бөгөөд тус улсад өргөн тархсан улс төрийн дургүйцлийг арилгахыг оролдсон юм. Токаев хэлэхдээ Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаеваас өвлөн авсан  супер эрх мэдэлтэй ерөнхийлөгчийн бүтцийг арилгахаа амласан. Улмаар Назарбаевын холбоотон болон хамаатан садныг цэвэрлэх ажиллагааг эхлүүлсэн. Мөн  Назарбаев Казахстаны нийслэлийг Нур-Султан гэж нэрлэснийг  өөрчилж, эргэн Астана болгосон.

Шинэ Казахстаныг байгуулахын тулд улс төрийн шинэчлэлт хийхээ Токаев амласан бөгөөд “сонсдог төрийг” байгуулахын тулд парламентын эрх үүргийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж мэдэгджээ.

Хүчтэй иргэний нийгэмтэй, үр дүнтэй шинэ Казахстаныг байгуулах ирээдүйн зураглал бидэнд бий гэж тэрбээр мэдэгдсэн. Бодит байдал дээр иргэний нийгмийн нөхцөл байдал хүнд, ардчилсан шинэчлэлт удааширсан байна.

Токаев үнэмлэхүй ялалт байгуулсан ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр үг хэлэх, энх тайвнаар эвлэлдэн нэгдэх, жагсч цуглах эрх чөлөө зэрэг ардчиллын үндсэн зарчим хэрэгжихэд саад болдог зүйлс ч ажиглагджээ. Өнгөрсөн нэгдүгээр сард болсон үйл явдал, Токаевын илтгэлээс хойш ч улс төрийн нөхцөл байдалд ямар ч өөрчлөлт гараагүй. Казахстаны засгийн газар нэгдүгээр сарын жавартай өдрүүдэд 200 гаруй хүний амийг авсан үймээний мөрдөн шалгах ажиллагааг хараат бусаар, үр дүнтэй зохион байгуулж чадаагүй. Ялангуяа, жагсагчдыг шүүх хуралгүй хорьж, эрүү шүүлт тулгасан зэрэг хэргүүдийг мөрдөн шалгах ажил ахицгүй байна. Хэдийгээр эрүүдэн шүүсэн хэрэгт олон хэрэг нээсэн боловч мөрдөн шалгах ажиллагаа олон улсын стандартад нийцээгүй, урьдчилсан шатанд олонх нь хаагдсан гэж Европын зөвлөлөөс мэдээлжээ.

Санал хураалтын өдөр Казахстанд иргэний нийгмийн идэвхтнүүд ерөнхийлөгчийн сонгуулийг “хуурамч, шударга бус, эрх чөлөөгүй” гэж үзэн эсэргүүцэн жагссан. Гэвч Алматы хотноо сөрөг хүчний “Оян, Казахстан!” хөдөлгөөний 10, улсын бүртгэлд бүртгэлгүй Ардчилсан намын таван идэвхтнийг баривчилжээ. Казахстаны Хүний эрх, хууль дээдлэх олон улсын товчооноос (KIBHR) хийсэн мониторингийн дагуу арваннэгдүгээр сарын 20-нд улсын хэмжээнд 30 гаруй хүнийг саатуулсан байна. Мөн дараагийн өдрүүдэд 20 гаруй хүнийг баривчилж, зөвшөөрөлгүй жагсаалд оролцсон хэргээр 15 хоног шоронд хорих ялаар шийтгэжээ.

ЕАБХАБ-ын сонгуулийн мониторингийн баг мөн адил санал хураалтыг шударга бус болсон гэж дүгнэсэн бөгөөд сонгууль өрсөлдөөнгүй болсныг  онцолсон байна. Үүний адилаар 2021 оны нэгдүгээр сард парламентын сонгуулийг чөлөөт бус, шударга бус болсон гэж дүгнэсэн бөгөөд улс төрийн жинхэнэ өрсөлдөөнгүй, сөрөг хүчний намуудын орон зай дутмаг, засгийн газрыг шүүмжилдэг хүмүүс, тэр дундаа сөрөг хүчний дэмжигчид, идэвхтнүүдийн эвлэлдэн нэгдэх, цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарласан байв.

Өнгөрсөн зургадугаар сард болсон Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх бүх нийтийн санал хураалтыг жинхэнэ улс төрийн олон ургальч үзлийн дутуу орчинд болсон ЕАБХАБ дүгнэжээ. Тодруулбал, "Үгүй" гэсэн идэвхтэй кампанит ажил, саналын мөн чанарын талаар улс төрийн утга учиртай мэтгэлцээн байхгүй байсан гэсэн байна.

Үнэндээ Казахстанд ямар ч сонгууль чөлөөт, шударга болж байгаагүйг олон улсын хараат бус ажиглагчид онцолжээ.

Харин Токаев эрх мэдлээ сунгаснаар өнгөрсөн гуравдугаар сард хэлсэн амлалтаа хэрэгжүүлж, эрх баригчдад хариуцлага тооцох боломжийг Казахстаны иргэний нийгэм, бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд олгоход хялбар болсон. Мөн шинэ намуудыг бүртгэх журмыг хөнгөвчилж, сөрөг хүчний удирдагчдыг хавчихаа зогсоох нь цаг үеэ олсон хэрэг болно. Үндсэн эрх чөлөө буюу чөлөөтэй эвлэлдэн нэгдэх, үг хэлэх, тайван жагсаал хийх эрхийг Казахстаны бүх иргэдэд адил тэгш олгох нь нэн чухал юм.

ЭХ СУРВАЛЖ: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж