Азийн хөлбөмбөг Европ, Латин Америктай эн зэрэгцэж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.29-нд нийтлэгдсэн

Катар-2022

Азийн хөлбөмбөг Европ, Латин Америктай эн зэрэгцэж байна

Азийн хөлбөмбөг Европ, Латин Америктай эн зэрэгцэж байна

Азийн хөлбөмбөгийн шигшээ багууд энэ удаагийн дэлхийн аваргаар ээлж дараалан шуугиан тарьж байна. Саудын Араб Аргентиныг хожиж, энэ давалгааг эхлүүлсэн бол үүний дараа Япон Германыг буулган авсан. Мөн Австрали, Ираны багууд хожил байгуулаад байгаа билээ.

2002, 2010, 2018 онуудын ДАШТ-д Азийн багууд нийлээд ердөө дөрөвхөн хожил байгуулж байв. Энэ жил аль хэдийнэ энэ амжилтаа давтаад байна. Энэ удаагийн ДАШТ-д Катар, Өмнөд Солонгос, Япон, Иран, Саудын Араб, Австрали гээд Азийн бүсээс шалгарсан зургаан баг өрсөлдөж буй.

Катар дэлхийн аваргыг орхих нь нэгэнт тодорхой болсон бол Өмнөд Солонгос эхний тоглолтдоо Уругвайтай тэнцэж, дараа нь Ганад хожигдсоноор нөхцөл байдал нь хүндэрсэн. Тэгвэл Саудын Араб Аргентиныг, Япон Германыг, Иран Уэльсийг, Австрали Тунисыг тус тус хожоод байна.

Япон-Германы тоглолтыг үзсэн Английн фанат Бен Дэвис ярихдаа “Азийн орнууд хөлбөмбөгөөр ингэж өрсөлдөж байгааг харах таатай байна. Хөлбөмбөг зөвхөн Европ, Латин Америкийнх байхаа больжээ. Эдгээр багуудыг гарч ирж байгааг харах сайхан байна. Өрсөлдөөн улам ширүүсэх тусам чанартай тоглолт бид үзнэ. Энэ жил үнэхээр сайхан тэмцээн болж байна. Сэтгэл хөдөлгөм тоглолтууд олон гарч байна” гэв.

Харин Японы фанат Рикү Дай “Энэ бүхэн ганц ялалтаар хэмжигдэхгүй. Магадгүй Азийн багууд дэлхийн аваргад түрүүлэхгүй байх. Гэхдээ тэднийг ийм тууштай байхыг харах сайхан байна. Тэд ядаж хагас шигшээд хүрээсэй” гэжээ.

2002 оны Өмнөд Солонгос, Японд зохиогдсон ДАШТ-д Өмнөд Солонгос хагас шигшээд хүрч, улмаар хүчирхэг Бразилд хожигдсон билээ.

Ази тивийнхэн энэ амжилт давтагдвал баярлах нь гарцаагүй биз ээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж