Өмнөд Солонгос улсад арваннэгдүгээр сард ер бусын дулаахан байжээ. Ойрноос хүйтний эрч чангарах төлөвтэй болсон тул маргаашаас /2022.11.30/ эхлэн Сөүл тэргүүтэй олон хотод хүйтний давалгааны сэрэмжлүүлэг гаргана гэж Цаг уурын агентлаг мэдэгдлээ. Хүйтний давалгааны сэрэмжлүүлэг өмнөд хэсгийн Чежү арлаас бусад бараг бүх газарт хамаатай аж.
Өглөөдөө 10 хэмээс хүйтэн, өдөрдөө гурван хэмээс хүйтэн байх үед энэ сэрэмжлүүлгийг гаргадаг. Тэгвэл Сөүл хотод өнөөдөр 10 хэм, Лхагва гаригт өглөөдөө долоон хэм хүртэл хүйтрэх төлөвтэй байна. Нутгийн өмнөд хэсэг болон Чежү аралд хур тунадас орно гэж Цаг уурын агентлаг мэдээллээ.
БНСУ сүүлийн 17 жилийн хугацаанд анх удаа хүйтний сэрэмжлүүлэг гаргасан нь өнгөрсөн аравдугаар сард юм. Тодруулбал, аравдугаар сарын 16-ны Бямба гаригт төвийн 10 орчим хот, мужид сэрэмжлүүлэг гаргаж байв. Тухайн үед арктикийн агаарын нөлөөгөөр улирлын бус хүйтэн цаг агаар тохиосон гэж тайлбарласан.
Эх сурвалж: YONHAP, KOREA TIMES
Зочин 2022-11-29 202.131.225.197
archaadui zdunuud
Зочин 2022-11-29 192.82.88.205
Өнгөрсөн зун монголд огт халууцсангүй ээ
Зочин 2022-11-29 122.201.31.223
Дэлхийн цаг агаар нэг л биш болж байна даа???
Зочин 2022-11-29 192.82.86.138
өвөлдөө -50 жирийн болох гээд
Зочин 2022-11-29 202.179.24.37
манайх шиг өдөртөө -30 хүрвэл яах улс вэ кк
Зочин 2022-11-29 192.82.86.138
хөлдүү далайдаа катокон дээр гулгаал. мөсний баяр маяр хийхгүй юу. k
Зочин 2022-11-29 192.82.86.138
далай чиеэ ай хөлдөх гээд байна уу даа ай хө.
Зочин 2022-11-29 192.82.86.138
оласк руу чаргаар л орышд.
Зочин 2022-11-29 192.82.86.138
дэлхийн дулаарал биш л байхгүй юу. цаг агаарын өрчлөлт climate change.
Зочин 2022-11-29 66.181.183.241
Манайд ирсэн хүйтэн очжээ