Ираны хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчдын гэр бүлийг шоронд хорьж, эрүүдэн шүүнэ гэж заналхийлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Ираны шигшээ өнөөдөр буюу 29-30-ныг шилжих шөнө 03.00 цагаас АНУ-тай тун чухал тоглолтыг хийнэ.
Тэд Английн эсрэг хийсэн тоглолтын өмнө төрийн дууллаа дуулахаас татгалзсан бөгөөд тус тоглолтын дараа Катарт үүрэг гүйцэтгэж буй Ираны хувьсгалт харуулын корпусын гишүүд тэдэнтэй уулзсан аж. Хэрэв хөлбөмбөгчид төрийн дууллаа дуулахгүй, Тегераны дэглэмийг зөрчсөн аливаа улс төрийн эсэргүүцэлд нэгдвэл ар гэрийнхэн нь хүчирхийлэл, тамлалд өртөх болно гэж заналхийлсэн гэнэ.
Үүний улмаас Ираны хөлбөмбөгчид Уэльсийн эсрэг хийсэн тоглолтынхоо өмнө төрийн дууллаа ч дуулж, өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаатай хожсон билээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ираны хувьсгалт харуулын корпусын гишүүд шигшээ багийнхаа тамирчдад чанга хяналт тавьж байгаа бөгөөд тэднийг гадагш гаргах эсвэл бусад улсын хүмүүстэй уулзахыг хориглож байгаа гэв. Тэд тамирчдын мэдээллийг алхам тутамд цуглуулж, үйлдэл бүрийг нь хянаж байна.
Ираны хөлбөмбөгчид АНУ-ыг ялвал тэдэнд бэлэг сэлт, автомашин бэлэглэнэ гэжээ.
Мөн нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн хэлснээр Ираны дасгалжуулагч Португал мэргэжилтэн Карлуш Кейруш цэргүүдтэй уулзаж, тамирчиддаа санаа зовж буйгаа илэрхийлжээ. Үүнээс гадна Ираны эрх баригчид хэдэн зуун жүжигчин дэмжигчдийг Катар руу илгээж, тоглолтод үзүүлж байгаа аж. Энэхүү тоо нь АНУ-ын эсрэг тоглолтод хэдэн мянга хүрнэ гэлээ.
Зочин 2022-11-29 66.181.182.83
Ер нь спорт маш их улс төрждөг болоод удаж байна. Иймд дэлхий даяараа спортод ач холбогдол өгөхөө больж тэмцээн уралдаан явуулахаа болих хэрэгтэй. Хэрвээ олимп болон ДАШТ явуулахаар бол улс төрөөс хол зохион байгуулах хэрэгтэй.
Зочин 2022-11-29 66.181.182.83
Спорт болон улс төр холилдсоны нэг илрэл нь тамирчид улс төрд ордог болсон явдал.
oyun 2022-11-29 202.126.90.119
за худлаа хуцаад бай манай монгол хэзээ ч ийм байгаагуй тогоо дотор байсан хүмүүс нь амьд байна шүү 192,82,86,180 гуй бид үхээгүй амьд бна би ардчилал дэмждэг гэхдээ худлаа хэлдэг та нарыг дэмжихгуй сонгуульд бол бүр дэмжихгүй үнэн ярих хэрэгтэй
Яг үнэн ярьж байгаа Герман Францын сэтгүүлчийг тэдний засаг төр барих гээд 3 жилийн ял төлөвлөөд бна иймд ардчиалал бол цаасан дээр байдаг шүү хаан ч байдаггүй юм ярьж болно харин төрийн санаанд нийцэхгүй бол АНУ ч арчаад л өнгөрнө мэдтүгээ
Монгол иргэн 2022-11-29 192.82.86.180
Саяхан л манайд Монгол улсад ийм байсан ш дээ. Энэ МАН гэдэг нам чинь 1921 оноос өнөөг хүртэл улс орныг удирдаж байх явцад ийм зүйл болж байсан юм шүү. Мартах учиргүй дээ. Олон ч матааж нар, ногоон малгайтнууд, соёлын хувьсгалчид, үзэл суртлын хорооныхон хувь хүний амьдралаар тоглож алахыг нь алж устгаж байсан.
Зочин 2022-11-29 142.79.202.93
Хонгороо. Том болчихоод иймэрхүү юм бичиж бай. Нүд үнэн чих худал гэж үг байдаг юм шүү. Хараагүй бол худал ярихыг цээрлэцгээе бичкэн хүүхдүүдээ
Зочин 2022-11-29 192.82.71.218
America uud hudlaa shaaj bgaa blgui dee s** araich gui bailgui dee
Зочин 2022-11-29 203.91.118.150
Жинхэнэ дарамтлагч юм байна