Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар энэ сарын сарын 27-28-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард улсын хамтарсан мэдэгдэл гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Уг айлчлалын үр дүнгийн талаар олон улс судлаачдын байр суурийг сонслоо.
Хятад судлаач Х.БААТАРХҮҮ:
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Тухайлбал, 16 заалт бүхий хамтарсан мэдэгдэл гаргаж, гарын үсэг зурсан байна. Уг 16 бичиг баримтыг дотор нь гурван хэсэг ангилж үзье.
Нэгдүгээрт, бидний хувьд эдийн засгийг сэргээхэд нэн тулгамдсан байгаа экспортын төмөр замуудын холболтыг яаравчилъя гэсэн шийдэлд хүрсэн байна. Энэ бол хамгийн гол үр дүн.
Хоёрдугаарт, 800 сая юаны хөрөнгө оруулалтаар хоёр том төсөл буюу спорт цогцолбор, үндэсний урлагийн их театр гэсэн хоёр бүтээн байгуулалтыг хийхээр гарын үсэг зурсан байна. ТЭЗҮ хийгдэж эхлэх юм байна. Энэ бол зээл биш буцалтгүй тусламж.
Гуравдугаарт, Оросоос дамжиж ирэх хийн хоолойн асуудлыг хамтарсан мэдэгдлийн 14 дүгээр зүйлд албан ёсоор орсон байна. Улс төр, эдийн засгийн хувьд ач холбогдолтой шийдэл. Ойрын хугацаанд Монгол Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх алсын зорилт тавьсан байна. Товчхондоо, эдийн засгийн хувьд маш үр дүнтэй айлчлал боллоо. Хийн хоолойн асуудал шийдэгдэж, манай экспортыг дэмжиж байгаа. Нүүрсний экспортын тухайд манай талаас 40 сая тоннд хүргэе гэсэн хүсэлт тавьсан. Хятадын талаас танайх нийлүүлэх хэмжээгээрээ нийлүүл гэсэн байна.
МОНГОЛООС НҮҮРС ХУДАЛДАЖ АВАХ ТАЛААР АХИЦ ГАРНА ГЭЖ БОДОЖ БАЙНА
Олон улс судлаач, профессор Д.БАЯРХҮҮ:
-Энэ айлчлалыг Монгол, Хятадын хоорондын харилцаанд улс төрийн өндөр ач холбогдолтой хэмээн хоёр тал хоёул онцлон тэмдэглэж байгаа. Улс төрийн өндөр ач холбогдолтой гэдэг нь цаашид хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд бүх салбарт эерэг нөлөө үзүүлнэ. Монголын хувьд гадаад худалдааны гол түнш маань Хятад улс. Худалдааны эргэлтийг саяхан 10 тэрбум ам.долларт хүргэнэ гэж зорьж байсан бол өнгөрсөн онд 10.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ойрын хугацаанд энэ худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэнэ гэж. Монгол Улсын хувьд экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нь нүүрс.
Хятад улс хүлэмжийн хийг багасгах үүрэг хүлээсэн, нүүрсний цахилгаан станцуудаас татгалзаж байгаа ч гэсэн Монголоос нүүрс худалдаж авах талаар ахиц гарна гэж бодож байна. Нүүрсний экспортын тухайд манай улс 13 сая тонныг их том үзүүлэлт гэж хардаг байсан бол экспортыг 20 сая тоннд хүргээд, цаашдаа хоёр дахин өсгөх боломжийг хэлэлцээний үеэр ярихаар төлөвлөсөн. Хятадын талаас тавьж буй хүсэлт нь Монгол-Хятадын харилцааг Хятад хөрш, түнш улсуудтайгаа тогтоосон харилцааны үлгэр жишээ харилцаа гэж үздэг. Түүнийгээ нотлон харуулах нь энэ айлчлалын зорилго гэж үзэж байгаа.
Зочин 2022-11-29 124.158.67.174
төрийн албан хаагчидын хариуцлагын хуультай больё шилэн данстай больё ард түмэнээ ажилтай ажилын байраар хангая төрийн хулгайчидтай тэмцьё
Зочин 2022-11-29 192.82.76.227
энэ баярхүү оросод жигтэйхэн дургүй хятадад жигтэйхэн талтай хүн юмаа даа янз нь
Зочин 2022-11-29 66.181.182.83
Спорт цогцолбор шиг их юм алга. Үүнийхээ оронд бүхэл бүтэн улс байж ганц сайн лабаратоитой болох хэрэгтэй байна. Ямар нэг өвчин вирус, допингийн шинжилгээ зэргийг гадагшаа явуулж шинжлүүлдэг биз дээ. Баатархүү ч мундаг судлаач байна лээ, Баярхүү ч яахав дээ элийрээд л байдаг юм, бичсэн юмнаас нь авах юм нэг ч үгүй.
Зочин 2022-11-29 192.82.85.166
Оростой хамтарч байгалийн хийн хоолой тавьж, Монголын нийслэл утаа угаараасаа салах нь.
Зочин 2022-11-29 59.153.86.99
тэгж Оросын хараат болоод юухэв. зүгээр л транзитаар гаргачих
Зочин 2022-11-29 66.181.177.241
medeej ur duntei oiriin hurshuus orj irj baigaa valyutaa idej uugaad duusgalgui ediin zasgaa behjuuleh,uildver aj ahuin gazar barih yalanguya etssiin buteegdehuun bolovsruulah tehnologi shingesen buteen baiguulalt hiij uls ornoo byadtai bolgomoor bn shuu,bitgii l amin huvia bodood baigaarai daa erih barigchid aa
Заагч 2022-11-29 202.9.46.84
х***а хятад вирусын хоол боллоо Монголд гамшиг болох нь ойлгомжтой хар хятадын аюул вирус хятадын бегс долоосон устахын цондон айлчлал байлаа.
Зочин 2022-11-29 59.153.115.70
нүүрсний офшорт мөнгө орсон бол авч өрөө дараачийн дээ
zochin 2022-11-29 93.190.140.103
Өөр сонголт яг энэ мөчид байхгүйг ойлгож байгаа ч улс маань эдийн засаг, худалдааны хувьд нэг улсаас бүрэн хамааралтай болж байгаа нь аюул шүү. Худалдааны бодлоготой болохгүй бол хэцүүдэх нь.
Нарийн цагирагийн төмөр замтай байсан бол төгрөгийн ханш суларсан шигээ эргэн чангарч гадаад өр буурах байлаа 2022-11-29 66.181.177.248
Гадаад худалдаагаа сайн тэлэхгүй бол доллар төгрөгийн харьцах ханш $-3450 төгрөгтэй тэнцээд ирлээ цаашид ………………….?????? төгрөгийн ханш унасаар дэлхийн рекорд тогтоож ирлээ.
Зочин 2022-11-29 66.181.186.164
Нефтийн хараат байдал хэрээс хэтэрлээ энэ хүйтэнд дизель түлш дуусчихсан хойд хөрш ОХУ боож хаахаа л урдаа барих юмаа.
Зочин 2022-11-29 122.201.31.223
"нүүрсээ танайх нийлүүлэх хэмжээгээрээ нийлүүл" гэдэг нь хэдийгээр нүүрсний станцуудаа хумиж байгаа боловч танай жаахан нүүрсийг яаж ийгээд шингээчихье гэсэн үг ажээ!!!
_|_ 2022-11-29 192.82.74.11
хятад угаасаа түлш эрчим хүч, хүнс, банк. энэ 3 гэсэн шүү дээ.
зочин 2022-11-29 202.131.227.30
Үр дүнтэй айлчлал болжээ
Одоо ярьсаныгаа ажил хэрэг болгох тал дээр идэвхтэй маш сайн ажиллах хэрэгтэй
Зочин 2022-11-29 66.181.182.83
Ажил хэрэг болгох явцад дундаас нь цавчаа орж ирэх вий, хамгийн гол нь байнгын хяналт шалгалтын дор ажлаа явуулах хэрэгтэй шүү, шилэн дансны зарчимыг баримтлуул.
Зочин 2022-11-29 64.119.29.144
Одоо худалдааны эргэлт 10 тэрбум байхад бид ард иргэд юутай байна, 2 дахин нэмэгдээд бидэнд нэмэгдэхгүй идэх хүн 2 дахин нэмэгдэх биз ээ
Зочин 2022-11-29 192.82.85.175
document.getElementById("myImage").src = "http://porngifmag.com/content/2015/10/porn-gif-magazine-fuegodevenus53.gif";
999 2022-11-29 192.82.86.180
Спорт цогцолбор, Театраар бид одоохондоо юу хийх вэ? Ганц үйлдвэр, юм бүтээх зүйл хэрэгтэй байна МАЛ минь ээ!!! Ядаж мод тарих багажны, үрсэлгээнийхээ үйлдвэрийг гуйхгүй яасан юм
Зочин 2022-11-29 66.181.182.83
Үндэсний театртай болох цаг болсон, Монголыг дэлхийд таниулах ганц з****г, нүүр талхалдаг шүү. Спорт цогцолбор шиг их юм алга, тэглээ гээд ард түмний эрүүл мэнд дээрдээд байгаа юм ч алга, эрэгтэй тамирчид нь увайгүй, улс төрд орсон тамирчидын шунал ёроолгүй.
Зочин 2022-11-29 66.181.182.83
з э в с э г гэдэг үгийг юунд үл харагдуулнам…
Зочин 2022-11-29 192.82.74.11
шижирээ 777 багажаар ××р зуунтайгаа "аажуухан" алсран одно
Зочин 2022-11-29 103.161.242.179
нүүрсний хулгайгаа илрүүлэхгүй бол хичнээн гаргаад ч нэмэргүй. Эртхэн учры нь олж эмх цэгцэнд нь оруулахгүй бол хулгай гаарна шүү…
Зочин 2022-11-29 202.21.124.133
Санал нэг байна. Ялангуяа экспортын хувьд Монголын талд маш ашигтай байдаг БНХАУ-тай худалдааны хэмжээг 20 тэрбум болгоно гэдэг эдийн засаг сайжирна гэсэн үг. Одоо нүүрсний хулгайч нарыг зогсоож, алдагдсан орлогоо төсөвтөө оруулах хэрэгтэй. Удаад нь төмөр замаа холбосноор тээвэрлэлтийн зардлыг багасгаж, үнийг бууруулах боломжтой. Хийн хоолойн асуудлыг шийдсэн нь маш сайн. Бид хэлсэндээ хүрч хөршүүдтэйгээ хамтран ажиллах хэрэгтэй.
МАГНАЙ 2022-11-29 45.72.213.86
Нүүрсний хулгайчид 2 дахин нэмэгдэнэ дээ
Зочин 2022-11-29 141.164.58.73
Өөрийн хийгээ алж бн даа.