БШУЯ: Сурагчдын амралтыг сунгах, хойшлуулах боломжгүй | News.MN

БШУЯ: Сурагчдын амралтыг сунгах, хойшлуулах боломжгүй

БШУЯ: Сурагчдын амралтыг сунгах, хойшлуулах боломжгүй

БШУЯ: Сурагчдын амралтыг сунгах, хойшлуулах боломжгүй

Цаг агаарын нөхцөл байдлыг харгалзаж бүх шатны боловсролын байгууллагын хичээл эхлэх хуваарьт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэх саналыг иргэд цахим хуудаст бичиж буй. Тухайлбал, ирэх сарын 1-нээс сурагчдын амралтыг эхлүүлэх саналтай байгаагаа иргэд бичиж байна. Энэ нь боломжтой эсэхийг Боловсрол шинжлэх ухааны яамнаас тодрууллаа.

Яамнаас өгсөн мэдээллээр хичээлийн хөтөлбөр, хуваарьт өөрчлөлт ороогүй. Амралтыг наашлуулахгүй. Удахгүй амралт эхлэх гэж байна. Ирэх арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс амралт эхлүүлэх талаар огт яригдаагүй.

Цар тахал, цаг агаарын нөхцөл байдал хүнд байгаа ч боловсролын хөтөлбөр хуваарийн дагуу явна гэдгийг онцоллоо. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 19-нөөс эхэлж, нэгдүгээр сарын 30-нд дуусна. Улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн яам, Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран сурагчдын амралтыг зургаан долоон хоног болгон сунгасан гэх мэдээлэл бий. Энэ талаар салбарын яам мөн дараах хариултыг өглөө.

Боловсрол шинжлэх ухааны яамнаас өгсөн мэдээллээр 2022-2023 оны хичээлийн жилийн бүтэц гэж бий. Тэр бүтцэд томуу, томуу төст өвчний дэгдэлтээс шалтгаалж сурагчдын амралтыг сунгах өөрчлөлт ороогүй.

Бүтцийн дагуу улирлын амралтууд товлосон хугацаанд үргэлжилнэ гэлээ.

ХИЧЭЭЛ, АМРАЛТЫН ХУВААРЬ  

I улирал  

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны есдүгээр сарын 1-нд эхэлж, 16 долоо хоног суралцана.
  • Амралт: Бүх ангийн суралцагчид 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс зургаан  долоо хоног амарна. Амралт 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр гүйцнэ.

II улирал  

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны нэгдүгээр сарын 30-ний өдөр эхэлж, найман долоо хоног суралцана.
  • Амралт: Бүх ангийн суралцагчид 2023 оны гуравдугаар сарын 24-ны өдрөөс эхлэн  долоо хоног амарна. Амралт 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гүйцнэ.

III улирал  

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ний өдөр эхэлнэ.
  • Амрах:   I-III ангийн суралцагчид найман долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр эхэлнэ.
  • IV-V ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны зургадугаар сарын 2-ны өдөр эхэлнэ.
  • VI-XII ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны зургадугаар сарын 2-ны өдөр эхэлнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
5
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-11-29 66.181.160.96

haniaad tomuunii ved amraah n zowshdee hvvhdvvd ogloo oroi hvitend daarch haniad tomuu tusch bna amraltaa zow zohistoi ard irgediihee toloo zohitsuulah heregteishdee mashintai hvvhdvvd yahuu bolood baidiin bna mashingvi ailiin hvvhdvvd hetsvvhen bn shvvdee ene talaar bs bodoltsoj vzmeer yumaa

Avatar

БГД -ын иргэн Х.Батсайхан 2022-11-29 202.131.244.210

Яамнаас гаргасан тушаал шийдврийг сайд өөрчлөх эрхгүй байдаг Засгийн газраар батлуулдаг болохоор эрх мэдэлгүй Боловсрлын яамны сайд засгийн газрын гишүүны хувьд санал өгч болох юм. Тийм учраас амаа юм аа мэдэж байгаад мөн хаана очиж хэнд ярихаа эхлээд мэдчих. л дээ тэрнээс ганц хүнийг шүүмжлээд бүтэхгүй. Манай нутгийн залууг бүү доромжил бидний адил иргэн хүн хуулиа мэдэж ярих хэрэгтэйг анхаарах цаг иржээ иргэд бид нар.

Avatar

Зочин 2022-11-29 66.181.182.83

Манайх шиг хүйтэн сэрүүн орон өвөл нь 12-1 сард амраагаад хавар намар нэг сар сунгаад хичүүллээхэд зүгээр.

Avatar

Зочин 2022-11-29 202.21.108.14

Хэдэн халтар орк сэтгүүлчид л 12.1-с амраая гэж сэвж байх шив. Энэ улс орныг хэдэн авлигачидтайгаа нийлж дампууруулж байна даа.

Avatar

huuhduudee bod 2022-11-29 192.82.74.103

tegvel yadaj huuhduudee tsahimaar hicheelluuleechee. gaduur.haniad ih huuhduud daarj bnshde. oorsdoo bolohoor huuhdee mashinaar zoogood yaduusiig oilohguil bnda

Avatar

Зочин 2022-11-29 202.126.93.90

11 -sard yadaj 7 honog amraahgyi yamarch shinjleh uhaanii yndesgyi ergyy saidtai hagas jil amraltgyi hicheelleed bagsh suragchid bugd yadarsan

Avatar

Зочин 2022-11-29 66.181.183.241

Цаашид хичээдийн жилийг 8 сарын 15-нд эхлүүлж 10 сарын дундуур 7 хоног амрааж өвлийн амралтыг 12 сарын эхээр эхлүүлж 2 сарын дундуур дуусгадаг болмоор байна. Зун хичээлийг 6 сарын 10 хавьд тараадаг болгое. Зуны амралт богинссон ч өвлийн амралт уртсаж намар 7 хоног амардаг болно

Avatar

Зочин 2022-11-29 66.181.182.83

6 сарыг дуустал хичээллэсэндээ ч гэмгүй.

Avatar

Зочин 2022-11-29 66.181.161.127

Амараагачээ даарад ханиад салхгүй бн шдээ у

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж